Хуурамч гоо сайхны бараанаас хордсон бүсгүйг мэргэжлийн хяналтын байцаагч доромжилжээ

658

Нэгэн цагт дэлхийн хамгийн их мөнгө эргэлддэг салбар бол зэвсэг, хар тамхи хүний наймаа байсан бол өдгөө гоо сайхны бүтээгхэдүүнүүд хамгийн их ашиг орлогыг үйлдвэрлэгчиддээ авч ирдэг болжээ. Үүнийг ч батлах гэсэн мэт саяхан Солонгосын нэгэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн төлөөлөл Монголд ирж судалгаа хийхэд монгол бүсгүйчүүд жилд тэрбум гаруй төгрөгийг гоо сайхны бүтээгдэхүүн авахад зориулдаг гэдгийг тандаж мэджээ. Хэдий хүн ам цөөтэй ч энэ бол чамлахааргүй мөнгө гэдгийг тооцоолсон солонгосчууд сүүлийн үед манай зах зээлийг тэр чигээр нь эзлээд байгаа билээ. Харамсалтай нь "Made in korea” гэсэн шошготой гоо сайхны бүтээгдэхүүн Хятадаас маш ихээр орж ирдэг болоод уджээ. 

Үүнийгээ гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлэгчид Хятадаар дамжуулж авч ирсэн хэмээн тайлбарладаг ч  үнэндээ хаана, хэрхэн үйлдвэрлэсэн талаарх нарийн мэдээллээ өнөөдрийг хүртэл өгдөггүй байна. Үүнд тавих хяналт гэж байхгүйгээс бид хэрхэн яаж хохирч байгаагаа мэддэггүй. Хуурай ширүүн нөхцөл байдлаас болж охид эмэгтэйчүүд маань нүүрний арьсандаа анхаарч арчлах гэсэн биш бүр ч хордуулж байгаагаа тэр бүр ойлгодоггүй бөгөөд өөрөөр хэлбэл байгалийн гаралтай Солонгос, Япон Европ гэх мэтийн дэлхийн хөгжилтэй орнуудын нэрийг барьсан хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч байгаагаа мэддэггүй. Made in Korea гэсэн шошготой энгэсэг, тосыг хятадад ямар нөхцөл байдалд үйлдвэрлэдгийг саяхан хятадын телевизийнхэн ил болгосон билээ. 

Машин угаалгын газар шиг цементэн шалтай, бохир заваан орчинд химийн найрлага, тос, орц, бэлдцүүдийг шуудай шуудайгаар нь өрчихсөн найруулан савлаж байсан нь олноо ил болсон юм. Аяга таваг угаадаг шингэн, нүүрний шингэн саван тос зэргийг энгийн нэг хятад авгай гэртээ ч найруулж чаддаг гэдэг. Хамгийн харамсалтай нь энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг манай зах зээлд хэдэн мянгаар нь нийлүүлдэг. Гоо сайхны бараа нэртэй ийм нэг хор хил дамжин орж ирсээр, охид бүсгүйчүүдийн нүүр царай, бие эрхтнийг аажмаар хордуулсаар байгаад тавьж буй хяналт гэж алга. МХЕГ-ын эрүүл мэндийн хяналтад био идэвхит химийн бүтээгдэхүүний загвар дээжинд шинжилгээ хийнэ гэснээс биш яг энэ чиглэлийн тусгай байцаагч байдаггүй. Саяхан нэгэн бүсгүй Сандэй плаза дэлгүүрийн нэгэн гоо сайхны лангуунаас clean & clear–ийн шингэн саван тониктой авсан аж. 

Гэтэл тоникоор нь арчсны дараа арьс нь улайж, биржийгээд хүн харахын аргагүй болсон гэдэг. Гэтэл тэр тоникийн хугацаа нь дуусаад 6 сар болсон байж. Тэрээр худалдаачид нь энэ тухай хэлэхэд ерөөс авч хэлэлцээгүй бөгөөд дөнгөж л өчигдөр манайд ирсэн би мэдэхгүй, чиний нүүр угаасаа л ийм байсан гэх мэтээр доромжилсон аж. Тэгээд БЗД-ийн МХГ-ын байцаагчид хандахад "Манайх хүнсний шалгалт хийх өргөдөл дарагдсан байна. Өргөдлөө өгөөд яв. 14 хоногийн хугацаанд өргөдлийн хариуг өгөх болно. Ер нь чи өөрөө ийм нүүртэй байсан юм биш үү гэж тохуурхсан гэдэг. Ингээд өнөө бүсгүй төрийн байгууллагын хүнд суртлаас хохирч үлдсэнээс гадна түүнийг  худалдан авсан хичнээн хүн хохирсныг  хэлж мэдэхгүй юм. Хамгийн аймшигтай зүйл нь гоо сайхны бүтээгдэхүүнд хүний арьсаар дамжин цусанд орж, улмаар хорт хавдар үүсгэдэг болгохыг анагаах ухаан батлаад байгаа юм.

 

Б.Мөсөн agshin

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

658 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex