Эрүүл мэндийн салбар ба Н.Энхбаярын эмч нар

909

Эрүүл мэндийн салбар ба Н.Энхбаярын эмч нар

"...Энхбаяр, Эрүүл мэнд...” гэдэг хоёр өөр үг орчин цагт ойролцоо утга илэрхийлэх болжээ. Бүр уджээ... Маш товчхондоо Монгол Улсын гуравдагч тэргүүн Н.Энхбаярын үйлдлээр эрүүл мэндийн салбарыг тодорхойлох боломжтой болов. Уг нь, Н.Энхбаярыг "аав”-нд суучихаад өлсгөлөн зарлан, эрүүл мэндээрээ хохирч байхад түүний эмч Н.Удвал манай улсын хамгийн гол энэ салбарыг удирдаж байв. Энэ үед Н.Удвал энхрий хайрт дарга аа улсын төсвийн хөрөнгөөр эмчлүүлээд, ховор эм бэлтмэлийг тунг нь хэтрүүлээд ч болов Н.Энхбаярт "шахаад” байж болох байсан. Даан ч тэрбээр харийн оронд эмчлүүлэхийг илүүд үзсэн юмдаг. Зөвхөн энэ тодорхой баримтаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өөрийнх нь эрүүл мэндийг тодорхойлж болж байна. Цаашлаад намынхаа нөхдөд итгэдэг эсэхэд нь ч эргэлзээ үүсгэж бас болохоор байгаа юм. Тийм атлаа харийн орноос тус салбарын бодлогод санаа зовинож суусан нь гайхалтай хэрэг шүү. Тэр ч бүү хэл хилийн цаанаас хэн сайд болохыг нь хүртэл зааж өгсөөр байв. Энэ бүхнээс үзэхэд Н.Энхбаярын эмч байна гэдэг эрүүл мэндийн салбарыг толгойлох гэдэг ойлголт бололтой юм. Тиймгүйсэн бол мэргэжлийн эмч биш хүн хүртэл Н.Энхбаярыг эмчлэх гэж хичээх болсон билээ. Тэр ч бүү хэл эмч болохыг хүссэн залуус Ангаахын сургуульд сурч цаг алдаж, суухын оронд Н.Энхбаярын хөл угаах усны халуун бүлээнийг тааруулж суусан дээр гэж боддог болжээ.

Ямартай ч нам хоорондын тохиролцоогоор тус салбарыг сүүлийн жилүүдэд Н.Энхбаяр эмч нар тэргүүлэв. Н.Алтанхуяг ч "Таны эмч байх, төрийн бодлого гаргах хоёр ижил” гэх утгатай үгээр урам хайрласан ч байж мэдэх... Н.Удвалын хувьд Ерөнхийлөгчийн тамга атгадаг байсан тэр том цагаан гарт нь хамгийн их иллэг хийсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм ч тулдаа Н.Энхбаяр даргынхаа ачийг хариулах гэсэн түүний хүсэл иргэдийн эрүүл мэндийн тухай бодлоос хэд дахин илүү байсан юм. Гэвч энэ бүхний ард эрүүл мэндийн салбарын бүх шатны хүнд суртал, мэргэжлийн хоцрогдол, авилга, гар, нүүр харах, албан тушаал горилох, ёс суртахууны доголдол, чирэгдүүлэлт, ар өврийн хаалга гэх зэрэг дутагдал улам газар авсан гэлцдэг. Цаашлаад хүний амь настай холбогдсон хохирогчдын санал гомдол ч тасрахгүй гарсаар байгаагдурын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээс хангалттай харж болохоор болов. Энэ байдал ч одоо хүртэл хэвээрээ. Тэгвэл Н.Удвалын дараагийн сайд буюу Н.Энхбаярын шинэ "эмч” Г.Шийлэгдамба цүнхтэй мөнгөө нуучихаж чадалгүй АТГ-ынханд "гэрэл” цохиулчихсан. Уг нь, Г.Шийлэгдамбыг ардын уламжлалт ангаах ухаанд онцгой мэргэшиж байсан глцдэг. Тухайлбал Н.Энхбаярын биеийн байдалд тохируулж ачааг нь тааруулах, цүнх савыг нь барьж явах, хэвтэхэд нь бүлээн жин тавих, хамрын ханиадаас сэргийлж гуталын тоосыг нь үргээх зэргээр уйгаггүй хөдөлмөрлөдөг байжээ. Энэ хичээнгүй зүтгэлийнхээ үр дүнд ч салбарын тамгатай хоцорсон сэргэлэн эр. Гэвч гэрэл, сүүдрийг тохируулж сураагүй нь түүний хамгийн том алдаа байв. Тэгвэл одоо Эрүүл мэндийн салбараас илүүтэй Н.Энхбаярт санаа тавьдаг нэгэн эрхэм сайдын тамга атгахад гараа бэлтгэж эхэлсэн байна. Энэ хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан мэргэжлийн сэхээтэн юм. Тийм ч тулдаа МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгрсөн ням гаригт хуралдаж, Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр шийджээ. Бүр 100 хувийн саналаар шүү...

Харин АН-ын зарим гишүүн энэ удаад Н.Энхбаярын эмчид Эрүүл мэнд, спортын сайдын тамгыг атгуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж, "тэнэгтэв”. Сайд байсан "Малын эмч” С.Ламбаа тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн дотроосоо сад томилох нь зүйтэй гэсэн саналаа гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн байх юм. Харин үүнийг Н.Энхбаяр эсргүүцэж буйгаа илэрхийлсэн дуулдана. Арга ч үгүй биз... дээрээс нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод бусад орноос хамгийн их хөрөнгө оруулалт татдаг салбар гэдэг хүчин зүйл голлон нөлөөлөх нь гарцаагүй юм.

 Л.Мишээл

Эх сурвалж:Тоншуул.мн

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

909 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex