“Гацуурт”-ын Л.Чинбат чөлөөт бөхийг орхиж, дугуйн спортод хүчин зүтгэхээ зарлалаа

612

Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч "Гацуурт” компанийн захирал Л.Чинбат уг спортод хөрөнгө оруулахаа зогсоож тус холбооноос гарч байгаагаа Facebook хуудсаараа дамжуулан өчигдөр зарлалаа. "Чөлөөт бөхийнхөн маань гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч миний тусламж хэрэггүй болсон бололтой. Хамтран зүтгэсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэндээ цаашид улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг мөнхөд өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе!” хэмээн тэрбээр бичжээ. Мөн сонирхолтой нь тэрбээр спортын шинэ салбарыг сонгож байгаагаа мэдэгдсэн байна. Facebook хуудсандаа бичсэнийг нь үзвэл тэрбээр Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд шамдахаар шийджээ. Тэрбээр бичихдээ "Монгол хүн, ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн биед онцгой тохирсон мөн өөрөө бага наснаасаа сонирхож байсан бас нэгэн сайхан спорт бол унадаг дугуйн спорт юм. Иймд цаашдаа энэхүү спортыг хөгжүүлэх, Монголын дугуйчин охид хөвгүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжийг хайн эрэлхийлж ажиллахаар шийдсэнээ хэлэхэд таатай байна” гэсэн байна. Монголын дугуйн холбооны одоогийн ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан юм. Монголд дугуйн спорт үүсч хөгжөөд 56 жил болж байгаа бөгөөд анх 1982 онд болсон Азийн наадмаас Ц.Ганболд мөнгөн медаль, 1989, 2001 оны ДАШТ-аас Ж.Өлзий-Орших, Х. Ууганбаяр нар мөнгөн медаль авч байсан бол 2013 онд Энэтхэгт болсон тэмцээнээс Т.Энхжаргал Азийн аваргын анхны алтан медалийг хүртэж байжээ.

Л.Бат

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

612 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex