Засаг дарга Д.Оросоогийн баривчилгаа иргэдийг түгшээв

853
Засаг дарга Д.Оросоогийн баривчилгаа иргэдийг түгшээв"Баянгол дүүргийн За­саг дарга Д.Оросоогийн хийрхэл сүүлийн үед хэрээс хэтэрлээ” гэх иргэдийн гомдол улам ихссэн байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан сур­гуулийн газрыг төрийн өмч гэх нэрээр далайлган авч олон багш сурагчдын тархинд цус харвуулах шахаж байсан.

Тэгвэл тэрбээр энэ удаад цагдаа хүчнийнхийг га­рын­хаа аясаар хөдөлгөж хууль бус баривчлагаа явуул­­­­санд эгдүүцэх хүн олон байна.

Болсон явдлыг сий­рүүл­­бэл энэ сарын 12-нд тус дүүр­гийн VI хо­роонд "Бэгдү” хот­хоныг барьж буй "Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийн ин­женер Б.Бямба-Эрдэнийг ба­­ривч­лах ямар ч тогтоол шийд­­вэргүйгээр ажлынх нь байрнаас цагдаагийн нөлөө бүхий нэгэн эрхмийг дуудан авчруулж түүнийг түр саатуулсан аж.

Уг нь тус барилгын ком­пани хууль ёсны дагуу ажлаа явуулж байсан гэд­гийг олон хүн гэрчилж буй юм. Гэтэл яагаад чухам Д.Оросоо дарга ийнхүү албан тушаал эрх мэдлээ ашиглан хууль бусаар иргэн хүнийг ажлын байран дээрээс нь баривчлуулах бо­лов гэдэг нь өнөөг хүртэл олны анхаарлыг татсан асууд­лын нэг болоод байна.

Хамгийн хачирхалтай нь эрх мэдэлтэй Засаг даргын гарын аясаар цагдаагийнхан хөдөлж иргэн Б.Бямба-Эрдэнийг саатуулж байх явц­­­даа газар дээр нь "Түр саа­­туулах” тогтоол гээчийг үйл­дэн баривчилсан аж.

Тодруулбал түүнийг За­хиргааны хариуцлагын ту­­хай хуулийн 32.2-ыг үндэс­­лэн саатуулжээ. Эл хуульд зааснаар бол "Хууль тогтоом­жид заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан төрийн тө­лөө­лөлгчийн эсэргүүцсэн, эрүү­гийн хариуцлага хүлээл­гэ­хээргүй бол 2000-10000 төг­рөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заажээ.

Уг хуулиас харахад ямар ч баривчлах, саа­туу­лах гэсэн нэг ч үг үсэг үгүй байхад яагаад цаг­даа­гийнхан хууль дүрмээ үл огоорч түү­нийг ингэж хууль бусаар баривчлах болов гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг.

Тэгвэл Засаг дарга Д.Оросоо­гийн гарын аясаар хөдөлсөн цагдаагийн нөлөө бүхий эрхэм Баянгол дүүр­гийн цагдаагийн хоёр­дугаар хэлтсийн дарга, хо­шууч Доржпалам гэгч аж. Эрхэм хошуучийн энэхүү үйлдлээрээ Эрүүгийн хуу­лийн 109 дүгээр зүйлд заасан "Хүнийг хууль бу­саар хорих”, 263 дугаар зүйлийн "Төрийн албан тушаалтан албаны эрх мэ­дэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчснийг уг баривчилгаа илтгэж буй юм.

Товчхондоо бол хууль сахиулах ёстой цагдаагийн хошууч хэн нэг­ний гарын аясаар ийнхүү хуулийг гууль болгосон нь өдгөө баримт болон үлдсэн байна.

Д.Оросоо Хотын даргаас ч илүү эрх мэдэлтэй гэдгээ харууллаа

Болсон үйл явдлын талаар эх сурвалж хэлэхдээ "Д.Оросоо даргын хэрээс хэтэрсэн энэхүү үйлдэл арай дэндэж байна. Яг тэр өдөр чухам түүнийг яагаад ингэж аашлах болсныг гайхаад байна. Уг нь манайх хууль ёсны бичиг баримттайгаар барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Гэтэл гэнэт л Засаг дарга Д.Оросоо энэ сарын 13-ны өдөр барилгын талбайд хүрч ирээд "Та нар наад барилгын ажлаа зогсоо.

Зогсоохгүй бол барив­чилна шүү” гэж их л том дуугаар хэлж байсан. Энэ үед манай барилгын хуулийн зөвлөх ирж Д.Оросоо даргад бүх зүйл хэвийн явагдаж байгааг учирлаж байж түү­ний өндөр дууг намсгасан. Уг нь Засаг дарга өмнөх өдөр нь Мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалт хийх тул барилгын ажлаа зогсоо гэсэн үүрэг өгөөд байсан юм. Бид тухайн үед нь бүх тоног төхөөрөмжөө унтрааж ажилчдынхаа хоол, унааны мөнгийг тарааж байсан юм. Гэтэл гэнэт л манай инженер Б.Бямба-Эрдэнийг барьж саа­туулахаар болсон. Энэ саатуулах үйл явц нь хууль бус байсан юм билээ.

Манай улсын эдийн за­саг ямар хүнд байдалд байгаа билээ. Энд хэчнээн хүн ажиллаж ар амьдралаа залгуулж хоолоо олдог вэ гэдгийг Засаг дарга Д.Оросоо маш сайн мэдэх хүний нэг. Гэтэл цагдаа хүчнийхэн хүр­­тэл дүүргийн Засаг дар­­гын хүсэлтээр хүнийг ажлын байрнаас нь ямар ч тогтоол шийдвэргүйгээр баривчилж болохгүй биз дээ.

Нэг үгээр хэлбэл Хо­тын дарга Э.Бат-Үүлээс илүү, дээгүүр эрх мэдлийг Д.Оросоо дарга эдэлж байна гэж хэлж болохоор байна. Бас нэг зүйл нэмж хэлэхэд хэвлэл мэдээллийнхэн гар­гаж болохгүй гэсэн зүйлээ гаргадаггүй юм байна лээ” гэв.

Эх сурвалжийн хэлж буй­гаар Засаг дарга Д.Оросоо болон Цагдаагийн хошууч Доржпалам нарын энэхүү хууль бус үйлдэл тэр ха­вийн оршин суугчдын нүд­ний өмнө болж өнгөрсөн бодитой бөгөөд баримттай зүйл гэдгийг онцлон хэлж байсан юм.

Эндээс нэг зүйлийг ажиг­лахад төр түмнээ хам­гаалах ёстой цагдаагийн алба хаагч нар хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар хууль дүрмээ ягштал бие­лүүлж байгаа жирийн иргэнийг барьж саатуулаад байх вий гэсэн айдас олныг нөмрөөд байна.
Өглөөний сонин
Р.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

853 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex