Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

796

Нэгэн 70-ны тэртээд Монгол Улс Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайнд Зөвлөлтийн улаан армитай хамт оролцож ялалт байгуулсаны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Одоогоос 70 жилийн өмнө Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулаан хийсэн цэргүүд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан нь Дэлхийн II дайны төгсгөл болсон юм.

 

Ийнхүү Монгол улсын түүхэнд төдийгүй дэлхийн цэргийн дайны түүхэнд томоохон байр суурь эзлэх чухал үйл явдал болсон юм. Энэ дайнд манай улс оролцсон нь дэлхийн дайны голомтыг дарж унтраахад холбоотон гүрнүүдтэй хамтран байлдаж нийтийн дайсныг бут цохин Нэгдсэн үндэстний талд тууштай зогсож байгаагаа батлан харуулж, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулсан түүхтэй билээ.

 

Энэхүү Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг Дорноговь аймаг бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн ахлагч Аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, Чөлөөлөх дайнд оролцож, эх орноо хамгаалах баатарлаг үйлст хүчин зүтгэж явсан ахмад дайчид оролцсон.

 

Тус үйл ажиллагаа Дорноговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ёслолын жагсаалаар эхэлж, ахмад дайчид болон албаны хүмүүс Зургаан баатрын хөшөө, БНМАУ-ын баатар Данзанваачигийн хөшөө, 7-р хуягт бригадын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж аймгийн музейд "Бид ялав” үзэсгэлэнг нээсэн юм.Түүнчлэн Саран хөхөө театрт ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо.

 

Энэ үеэр Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойн медалийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахмад дайчиддаа гардуулан өгсөн бол Аймгийн Засаг дарга ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа. Дашрамд сонирхуулахад 1945 оны Чөлөөлөх дайнд манай аймгаас 9 дайчин оролцож байснаас 5 ахмад дайчин ойн үйл ажиллагаанд оролцсон юм.

 

Мөн аймгийн төв талбайд "Монгол Улсын төлөө зүтгэе” үдшийн цэнгүүн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярт зориулсан ёслолын буудлага боллоо.

 

1945 оны дайны ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх учиртай юм.

 

Ийнхүү Дорноговь аймаг Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэж, зохион байгуулалтыг өндөр түвшинд хийсэнд ахмад дайчид болоод холбогдох албаны хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

796 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex