Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
750 сэтгэгдэл
Өчигдөр өглөө 07:00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт хүний амины ноцтой хэрэг гарсан байна гэх дуудлагын дагуу Орхон аймгийн цагдаа нар очиход 87 настай эмэгтэй Э болоод есөн настай эмэгтэй Э нар нас барж, 25 настай эмэгтэй Х тархины хүнд гэмтэлт авч, таван настай хоёр хүүхэд хөнгөн гэмтсэн байжээ.
Одоогоор хохирогч болох 25 настай Х Орхон аймгийн эмнэлэгт тархины хүнд мэс засалд орсон ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Харин Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтнийг шуурхай эрэн хайж дөнгөж сая олсон байна. Сэжигтэн этгээд 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Ж овогтой Э гэгч байжээ. Түүнийг Орхон, Булган аймгийн дунд нэгэн газар бүгж байхад нь Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид олж, баривчилсан байна. Тэрээр эхний мэдүүлэгт тус гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээж,
"Хохирогч 25 настай Х-тэй хувийн шалтгаанаар үл ойлголцож, гэмт хэрэг үйлдсэн” гэж эхний мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Ямартай ч албаны эх сурвалж түүний гэмт хэрэг үйлдсэн зэвсгийн чанартай зүйлийг "Галт зэвсэг болоод хутга” биш гэхээс өөр мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөгүй аж.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.