Г.Ёндонсамбуу: Биржээр дамжуулж мах, буудай худалдана гэдэг татвар авах гэсэн л санаа

582


Г.Ёндонсамбуу: Биржээр дамжуулж мах, буудай худалдана гэдэг татвар авах гэсэн л санаа
Баянхонгор аймгийн Ламын гэгээний улаан, Говь Алтай аймгийнТөхөм Тунгалагийн хүрэн үүлдрийн торомны ноосыг самнаж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдах загварын шоу өнгөрсөн сарын сүүлээр болсон юм. Энэ үеэр Монголын Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.ЁНДОНСАМБУУТАЙ ярилцлаа. Та бүхэн тэмээний ноосыг хяргаж бус самнах аргаар ноо лууртай дүйцэх түүхий эд гаргаж, олон улсын зах зээл дээр шинэ брэнд бий болгох боломжтой гэж үзсэн. Энэ талаараа тодруулна уу?

-Дэлхий дээр хоёр бөхтэй тэмээний тоо толгой ховордсон. Манай улсад л гэхэд нийт тэмээн сүргийн 60 гаруй хувь нь байгаа юм. Гэтэл одоо хүртэл нядалгааны ашиг тус ихтэй хэвээр байна. Уг нь, ноос, сүүг нь өндөр үнээр худалддаг байвал яг л ямаа шиг үржих боломжтой. Тиймээс манай төслийн баг тэмээний ноосны үнэлэмжийг дээшлүүлэх талаар өнгөрсөн хугацаанд судалгаа явуулсан. Өмнө нь бид тэмээний ноосыг ашиглаж л байсан. Гэхдээ нарийвчилсан судалгаа хийж, тэр дундаа торомны ноос асар зөөлөн гэдгийг нь ялгаж таньж чадаагүй байсан юм. Ийм судалгаа хийгээд ирэхээр бэлтгэх ажил хамгийн чухал болж ирсэн. Өмнө нь бид тэмээний ноосоо хяргаж бэлтгэдэг байлаа. Гэтэл энэ арга үйлд вэрлэлийн явцад хүндрэл гар даг байсан. Тиймээс самнах боломжтой эсэхийг судалж эхэлсэн. Ийм туршлага байсан эсэхийг хөөж үзэхэд дээх нь үед Казахстанд самнаж байсан сураг гарсан. Мөн хятадууд тэмээ самнаж байгаа нэг зургаа интернетэд байршуулсан байв. Гэхдээ Хятадад энэ төрлийн туршлага байдаггүй юм билээ. Энэ мэт байдлаас үзээд самнах нь зүйтэй юм гэдэгт санал нэгдсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил тором самнаж эхэлсэн, энэ жил ч мөн туршалтын журмаар самнасан. Энэ ажлыг маань яам дэмжиж тэмээний ноосыг самнаж бэлтгэсэн малчдад 2000 төгрөгийн урамшуулал олго- хоор болсон. Үнэндээ бид энэ байдлыг сурталчилсан боловч санасан хэмжээнд үр дүн гарсангүй.

-Тэмээний тоо толгой цөөрсөн тухай та хэллээ. Тэр дундаа зөв- хөн тором самнана гэвэл бүр бага тоо гарна. Тэгэхээр дотоодын зах зээл дээр өрсөлдөж байгаа ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн хангаж чадах уу?


-Тавдугаар сараас эхлэн тэмээ- ний ноос бэлтгэж эхэлдэг. Энэ жил Баянхонгорын тав, Говь-Алтайн хоёр сумын торомны ноос л гэхэд тонн гаруйг самнасан. Одоо гийн байдлаар манай улсад ноолуур боловсруулах үйлдвэрээс гадна сүлжмэлийн үйлдвэр нийлээд 90 орчим компани бий. Энэ үйлд- вэрүүдийг одоохондоо хангах бололцоотой гэж үзэж байгаа. Одоохондоо шүү.

-Тэмээний ноос самнаж эхэлс нээр кг тутмын үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?

-Энэ жил торомны ноосыг 8-9 мянган төгрөгөөр авсан. Уг нь нэг кг ноосыг 15 мянган төгрөгөөр аваад эхлэх юм бол тэмээ ашигтай болж хувирна. -Манай улс Хөдөө аж ахуйн биржтэй болж, хууль журам гаргаад багагүй хугацаа өнгөрлөө Энэ байгууллагын ашиг тусыг та хэрхэн дүгнэх вэ? Ашиг тус гэсэн ойлголт энэ байгууллагад байхгүй. Учир нь үнд сэн зарчмаасаа халиад явчих сан. Бирж дээр дуудлага худалдаа явахгүй байгаа. Малчид бирж дээр гарахгүй байна. Түүхий эдээ агуулах олигтойхон сав ч байхгүй Уг нь бирж зөв ажиллавал малчдад ашигтай. Одоо мах, буудайг бир жээр худалдаана гэж байгаа. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Зүгээр л татвар авах гэсэн санаа

-Өнгөрсөн хавар ноолуурын үнэ өссөнгүй. Үүнийг малчид бирж тэй холбон үзэж, бухимдах нь их болжээ. Үнэхээр энэ бай гууллага ноолуурын үнэд нөлөөл сөн үү?

-Бирж үнэ тогтоохгүй. Энэ бол үйлдвэрүүдийн гаргасан үнэ. Харин гадагшаа гаргах ноолуурт заавал биржээс бичиг авах ёстой. Ингэхдээ татвар төлнө. Маш товчхондоо ийм шугамаар л мөнгө аваад сууж байгаа. Мөн 2010 оноос Хятадын Засгийн газраас бэлэн мөнгө үйлдвэрлэгчдэд өгөхөө больсон. Тэгэхээр мөнгөгүй болсон хятадууд Монголын түүхий эдийг үнэ хөөрөгдөж авч чадахгүйд хүрсэн. Тиймээс тэд зах зээлийн үнээр л худалдаж авна гэсэн үг. Түүнээс биш өмнөхтэй адил үнэ хөөргөж, мөнгө хаяж авах ойлголт байхгүй болсон.

-Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгохоор болсон. Мөн үүнээс өмнө Засгийн газрын зүгээс энэ салбарыг дэмжих гэж 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж байсан. Гэтэл манай үндэсний үйлдвэрүүд хэзээ зах зээл дээр өрсөлдөх чадвартай болох вэ?


-Манай улс үйлдвэрлэлийн боловсрол маш муу. Техникийн бо ловсрол ч мөн алга. Түүхий эдээ дэлхий даяар зээлээр бэлтгэ дэг. Гэтэл манай улсад энэ бай дал эсрэгээрээ. Төр засаг нь дэм жих бодлого гаргахаар бусад нь эсэргүүцдэг. Уг нь энэ бүх дэмж лэгийн агуулга нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, шинэ ажлын байр бий болгож, ноос ноолуурын салбарт хятадуудтай өрсөлдөх бо- ломжийг бүрдүүлэх явдал шүү дээ Тиймээс үйлдвэр бага хүүтэй зээл авснаар өмнөх жилүүдийг бодвол илүү хөрөнгөтэй, үнэ хаялцах бо ломжтой болно гэсэн үг.

-Төр засгийн дэмжлэг энэ салбарт зайлшгүй шаардлагатай юм байж. Тэгвэл манай улсад ноо лууран бүтээгдэхүүнд ямар зах зээл байгаа вэ?


 Үйлдвэрлэл гэдэг чинь зах зээ лээсээ шууд хамаарч байдаг. Ма най хоёр хөрш бол ноолуурын хувьд хамгийн том зах зээл. Тод- руулбал, боловсруулах аж үйлд- вэ рийн хамгийн том зах зээл бол ОХУ юм. Нөгөөтэйгүүр ОХУ дэлхийн худалдааны байгууллагад элссэн учраас татвар нь жаахан буурах болов уу. Ийнхүү татвар буурснаар манай улсын хувьд маш таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Одоо ямар хэлбэрээр ноолууран бүтээгдэхүүний борлуулалт явж байна гэхээр жуулчдын шугам бай- на. Цөөн үгээр хэлбэл, жуулчид бидний хувьд хамгийн том зах зээл болж байна. Мөн Монгол Улс гадаад зах зээл дээр гаргаж байгаа бүх ноолууран бүтээгдэхүүнээ нэгдсэн нэг шошготой худалдаалах хэрэгтэй. Брэнд гэдэг бол зөвхөн чанар биш. Тоонд тулгуурлаж байж олонд танил болдог. Ингэхийн тулд хамтын маркетингийг хөгжүүлэх хэрэгтэй.

Д.БУЛГАН


Эх сурвалж http://www.info.mnvv

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

582 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex