Д.Ганбат: АН-ын дvрмэнд намын дарга нь Ерєнхий сайд байна гэсэн хатуу заалт байхгvй

806

АН-ын VЗХ-ноос олонхийн санал авч Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр нь дэвшигдээд байгаа УИХ-ын гишvvн Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бvлгийн 29 гишvvний 19-ынх нь дэмжлэгийг хvлээснээр өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлаа хэлэлцvvлэхээр болоод байгаа.

Хамгийн олон бvлэг фракцтай АН-аасаа олонхийн дэмжлэг авсан ч сөрөг хvчний зvгээс ямар эсэргvvцэлтэй тулгарахыг таах боломжгvй.

Хэдийгээр АН-ын бvлгийн дарга Д.Эрдэнбат "МАН-д хамтран ажиллах санал хvргvvлнэ” хэмээн мэдэгдэж байгаа ч сөрөг хvчин л бол сөрөг хvчин. Харин АН-ын олон фракцийн нэгнийх нь гишvvн энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.

-АН-ын шинэ дарга З.Энхболд нам доторх фракц, бvлэглэлvvдийн талаар их хурлаараа ярилцаж, шийдвэрлэхээ мэдэгдээд байгаа. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-АН дотор хэд хэдэн фракц идэвхтэй vйл ажил­лагаа явуулж байгааг та бvхэн сvv­лийн хэдхэн хоногт өрнөсөн vйл явдлуудаас тодорхой харж, мэдэрч байгаа байх. Энд нууж хаа­гаад, ямар нэгэн байдлаар эсэргvvцэж хориглоод байх зvйл байхгvй л гэж бодож байна. Миний хувьд АН-ын МоАХ фракцид харьяалагддаг.

Сая Ерөнхий сайдад өрсөлдсөн Р.Амаржаргал гишvvний хувьд МVДН фракцид харьяалагдаж байгаад сvvлдээ намаасаа гарна, УИХ-ын гишvvнээс татгалзана, ямар нэгэн фракцид харьяалагдахгvй гээд явж байсан.

Тэгээд ч өнөөдрийн энэ онцгой нөхцөлд эдийн засгийн өндөр мэдлэгтэй, аль нэг фракц гэж туйлширдаггvй энэ хvнийг ажиллуулаад vзэх нь зөв гэдэгт бvлгийн гишvvдийн олонх нь санал нэгдэж, тэр ч vvднээс тухайн vед хуралд оролцсон гишvvдийн 100 хувийн саналаар нэр дэвшсэн юм.

Харин Гvйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэг гишvvний нэр тодорч VЗХ-ны хурлаас олонхийн дэмжлэг хvлээсэн. Юуны төлөө манай намын нэр АН билээ. Бид олонхиороо дэмжсэн саналыг л хvчинтэй гэж vзээд цаашаа явах ёстой.

Нөгөөтэйгvvр улс орны өмнө тулгамдаад байгаа нөхцөл байдалд дvн шинжилгээ хийсний vндсэн дээр фракц, бvлгийн эрх ашгийг хойш нь тавьж, ард тvмнийхээ эрх ашгийг эн тэргvvнд тавих ёстой. Бид одоо яг л ийм байдалд орчихоод байна. Харин намын дарга их хурлаараа ямар шийдвэр гаргах нь тэр хvний бvрэн эрхийн асуудал юм.

-АН доторх фракциудын зөрчил сая тун эвгvй хурцдаж ирээд жаахан намжлаа. Та бас л нэг тоглогчийн хувьд энэ талаар ямар бодолтой явна даа?

-Мэдээж ажил хэрэг санасан хэмжээнд хvрэхгvй байх, олонх нь цөөнхөө хэтэрхий vгvйсгэх, сонсохгvй байх vед бухимдал vvсдэг л байх. Гэхдээ миний хувьд фракц хоорондын зөрчилд сvйдтэй ач холбогдол өгдөггvй.

Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гаруй ажиллалаа. Хийдгээ хийсэн. Vvнээс ч ихийг хийх боломжтой байсан болов уу. Ямар сайндаа л Н.Алтанхуяг дарга "АТГ, ардын нам хоёр ажил хийлгэсэнгvй” гэж зовлонгоо хэлж байх вэ дээ.

Сvvлдээ vнэхээр ажил нь олигтой явахгvй байна, энэ хvнийг солих хэрэгтэй гэж олонхиороо vзсэн учраас Н.Алтанхуяг дарга ажлаа өгч, өнөөдөр Ч.Сайханбилэг сайдын асуудал яригдаад явж байна. Ямар ч vед Монгол Улсын Засгийн газар монголын ард тvмний төлөө л ажиллах ёстой. Би нэг vгийг хэлэх их дуртай. Жишээ нь ачаатай машин явж байгаад дугуй нь хагарвал яаралтай дугуйгаа солиод цаашаа явах л ёстой.

Тэгэхгvй хагархай дугуйтайгаа зогсоод байж болохгvй шvv дээ. Энэ улс орны ажил тvvнтэй яг л адилхан. Цаг хугацаа хvлээхгvй болохоор бид яаралтай шийдэж, хамгийн оновчтой шийдвэрээ олонхиороо гаргаад цаашаа явах л ёстой.

-Уг нь таны нэрийг Ц.Баярсайхан нарын гишvvд Ерөнхий сайдад дэвшvvлсэн. Гэтэл та яагаад яаравчлан нэрээ татаад авчихсан юм бэ?

-Энд би тvрvvний дугуйны жишгээр л хариулчихъя. Тухайн vед запас дугуйны хэрэг болоход хоёр дугуй гарч ирсэн. Нэг нь цоо шинэ дугуй, нөгөөх нь нэлээн эдлэгдсэн, найдвартай дугуй байсан. Урьд нь нэг удаа хагарсан тэр дугуйг нөхөөд хадгалчихсан байж.

Тэгэхээр эдэлгээ дааж сурсан найдвартай дугуйнд цоо шинэ дугуй нь зам тавьж өгсөн гээд ойлгочиход болно. Ийм л юм болсон. Миний хувьд Р.Амаржаргал гишvvний эдийн засгийн мэдлэг, ажлын дадлага туршлага, ноён нурууг нь харгалзаж vзээд нэрээ татсан.

Тэр орой гэртээ очсон чинь манайхан бvр гайхчихсан угтаж авсан. Тэгээд ч манай гэр бvлийнхэн УИХ-ын гишvvн, Хууль зvйн байнгын хорооны даргаа л сайн хийгээд явах ёстой гэдэг дээр санал нэг байсан л даа. Улс орны эдийн засаг амаргvй байгаа яг энэ цаг vед хамгийн оновчтой зөв шийдлээ гаргаж, хамгийн зөв хvнээ томилох ёстой гэдэг дээр надаас гадна манай гэр бvлийнхэн ч санал нэгтэй байсан.

Эцсийн эцэст өөрт нь ахадсан албан тушаал гэдэг тухайн хvндээ тээртэйгээс гадна тvvнээс шалтгаалан улс оронд хохиролтой бол тэрэн шиг алдаа, завхрал байхгvй. Нөгөөтэйгvvр ямар ч ажлыг авч чадсан бол өгч чаддаг л байх хэрэгтэй. Тvvнээс биш амин хувийнхаа эрх ашгийг нэгдvгээрт тавьчихаад улс эх орны ажлыг саатуулж, гацаагаад байж огтхон ч таарахгvй.

-Тухайн vед та "Ард тvмэн шинэ хvнийг, шинэ хvчийг хvсч байж магадгvй” гэж хэлж байсан. Ер нь ч Монгол Улсад тодорхой хэмжээний шинэ эрч хvч, шинэ давалгаа хэрэгтэй л байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Яах аргагvй гурав хvрэхгvй сая хvнтэй, тэгээд хоёр хөрш нь цэцэглэн хөгжиж байгаа, газарзvйн алтан байрлалтай, дээр нь 50 сая малтай, хvн ард нь туйлын ухаалаг Монгол Улсыг 25 жил гацаагаад зогсоогоод байгаа нь улстөрчдийн л буруу шvv дээ.

Бид чинь ямар Африк, Латин Америкт төрчихсөн биш, тийм vv. Хөрсөн доороо асар их баялагтай, тэгээд дэлхийн эдийн засаг сэргэн хөгжиж байгаа яг ийм сайхан алтан боломжийг бид маш сайн ашиглах цаг ирчихээд байна.

Монголчууд бид дэлхий нийтийн хөгжлөөс хоцрох нь байтугай эхний 10-т л явж байх бvх талын боломжтой улс шvv дээ. Энэ тvvхэн цаг хугацаа, боломжоо бид хэрхэвч алдаж болохгvй.

Одоо шинэ Засгийн газар байгуулагдаж, ихээхэн эрч хvчтэй ажиллах байх гэж итгэж, харж байна. Тэгээд ч Ерөнхий сайдад эрч хvчтэй, манай шилдэг залуу vеийн төлөөлөл нэр дэвшин яригдаад явж байна. Танхимын гишvvдээ ч их зөв, ухаалгаар сонгох байх гэж харж байгаа.

-Сvvлийн хэдэн хоногт ард тvмэн байтугай, тэдэнд тэнцвэртэй vнэн бодит мэдээлэл тvгээх vvрэгтэй хэвлэл мэдээллийнхэн хvртэл АН-ын энэ олон гэнэтийн vйл явдалд толгой эргэж гvйцсэн. Эрх баригч намын гишvvд ёстой л улааныг vзэж урван, шарыг харж шарвацгаалаа. Та ер нь ингэхэд ямар байр суурь баримталж байсан бэ?

-Өнөөдрийн нөхцөл байдал нь яах аргагvй тийм байдал руу тvлхлээ л дээ. Цаг хугацаа, vvрэг хариуцлага гэж юм байна, тийм vv. Эцсийн эцэст бид нар өнөөдөр зvгээр нэг vг, vсэгний хойноос хөөцөлдөөд байх шаардлага уг нь байхгvй юм л даа.

Монголын нийгэм, ард тvмэн хамгийн гол нь тогтвортой байдлыг хvсч байна. Эдийн засаг савлаж байгаа бол улстөр тvvнийг дагаад савлаад байж болохгvй л дээ. Тvvнээс гадна гадны хөрөнгө оруулагчид, хоёр хөршийн удирдлагууд биднийг анхааралтай харж байгааг хаа хаана аа хатуухан ойлгох хэрэгтэй байна. Бид хамгийн эхлээд Монгол Улсын эрх ашгийг тавих учиртай.

Саяхныг болтол эрх ашиг, албан тушаал хөөцөлдөж хангалттай цаг хугацаа алдаж, хангалттай алдаа завхрал гаргацгаалаа. Миний хувьд дээр хэлсэн. Би нам, бvлгийн эрх ашгийн өмнө улс эх орон, ард тvмнийхээ эрх ашгийг л тавьсаар ирсэн. Хойшид ч энэ хэвээрээ л явна.

Ер нь тухайн vеийн ашиг завшаан харж, албан тушаал, эрх мэдлийн төлөө улайран зvтгээд байх нь улстөрч хvний хийх ёстой гол ажил биш шvv дээ. Өөр хийх ажил захаас аваад л байж байна.

-Та АН-ын VЗХ-ны гишvvний хувьд ер нь аль хэр шударга шийдвэр гаргадаг байгууллага гэж боддог вэ. Энэ асуултыг зөвхөн саяхан болоод өнгөрсөн vйл явдалд зориулаад асууж байгаа юм биш шvv?

-Миний хувьд VЗХ-нд 10 гаруй жил болж байна. Ер нь АН-ын VЗХ байгуулагдсан цагаас нь л сууж байгаа хvн л дээ. Тvvнээс гадна Гvйцэтгэх зөвлөлийн гишvvнээр ажилладаг. Мэдээж VЗХ гаргах ёстой шийдвэрээ гаргаад л явдаг.

Мэдээж АН-ын VЗХ-нд албан тушаал горилсон, эрх мэдэлд хvрэх гэсэн тодорхой хvмvvс байж л байдаг. Тэдний нөгөө талд улс эх орноо, намаа чин сэтгэлээсээ бодож ажилладаг хvмvvс ч олон бий.

Тэгэхээр нэгэнт л олонхиороо шийдээд гаргасан VЗХ-ны шийдвэрт өнөөдөр би эргэлзэх учиргvй. Тэгээд ч УИХ дахь намын бvлгийн гишvvдийн олонхийн дэмжлэг хvлээлээ.

Одоо УИХ хууль дvрмийнхээ дагуу гаргадаг шийдвэрээ гаргаад л явах ёстой. Ямар нэгэн байдлаар засаг, төрийн ажлыг гацаагаад удаашруулаад байх цаг зав бидэнд байхгvй. Сөрөг хvчний нөхөд ч өнөөдөр vvсээд байгаа нөхцөл байдалд бодитой дvгнэлт хийж ухаалаг шийдвэр гаргах болов уу л гэж харж байгаа.

-Ирэх сард хуралдах АН-ын их хурлаар дvрмэндээ өөрчлөлт оруулах нь тодорхой болж байх шиг байна. Уг нь АН-ын дvрмээр намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой биз дээ?

-Манай намын дvрмэнд яг тэгээд тодорхой хатуу заачихсан юм байхгvй. Намын дарга нь Ерөнхий сайд байж болно л гэж байгаа. Ийм л дvрэм мөрдөгдөж байгаа. Харин тухайн vед С.Баяр намын дарга болонгуутаа Ерөнхий сайд болж байсан.

Тэгэхээр МАН-ын дvрмэнд тийм хатуу заалт байдаг байх. АН-д бол байхгvй. Удахгvй болох их хурлаар энэ асуудлыг ярилцаж шийдэх байх. З.Энхболд дарга ч нэлээн юм бодож, төлөвлөж яваа нь зайлшгvй. АН-ын дvрмэнд эргэж харах, шийдэх ёстой тодорхой асуудлууд бий.

Д.Түвшин

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

806 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex