Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна

1032

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын дарга нар болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар,УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ыг төлөөлж намын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хэлэхдээ "Энд хүрэлцэн ирсэн та бүхний амгаланг айлтгая. Өнөөдөр энд УИХ-д суудалтай намуудын дарга нар, бүлгүүдийн дарга нар, Засгийн газрын удирдлага, Ерөнхий сайд, Шадар сайд нарыг уриад байна. Сүүлийн 2-3 хоногт улс төр, Засгийн газар, нам тойрсон асуудал дээр байр сууриа илэрхийлье гэж бодсон юм.Үүн дээр бид байр сууриа нэгтгэх нь зөв юм. Байдлыг 2-3 хоног харлаа. Хараад байхад асуудал сайн тал руугаа явахгүй байна. Улс оронд хохиролтой, ард иргэд рүүгээ хохиролтой чиглэлд явж магадгүй байгаа.

Ажил ихтэй байгаа учраас тавхан чиглэлээр энэ байдал дээр байр сууриа илэрхийлье.

Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад "Засгийн газарт хамтарсанаа болино. Засгийн газрын хувь заяаны асуудлыг ярилцана” гэдэг бол байж болохгүй зүйл гэж бодож байна. Энэ бол манай Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр. Ард түмний хийсэн, одоо бид 25-26 жилийн ойг нь тэмдэглэх гэж байгаа сонголттой зөрчилдсөн шийдвэр юм. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь мэдэж байгаа. Аль 1990 онд л бид "Нам бол нийгмийг удирдан чиглүүлэх хүч. Гардан зохион байгуулагч” гэж ярьдаг байсан тэр заалтыг Үндсэн хуулиас авч хаясан шүү дээ. Тэгэхээр энэ бол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа үйл ажиллагаа шүү гэдгийг энд шууд хэлэх нь зөв байх.

Үндсэн хуулиараа бид нар намын засаглалыг халсан. Ард түмний засаглалтай болъё гэсэн. Түүнийг төлөөлж хэрэгжүүлдэг хүмүүс бол УИХ, Засгийн газар, сонгогдсон Ерөнхийлөгч, сонгогдсон хүмүүс юм. ТэгэхээрҮндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд гаргах ёсгүй. Нэг намын арван хэдэн хүн суугаад юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй. Хэн хэн гэдэг нь тодорхойгүй. Ийм байдалтай суугаад, ийм шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна. Нэгдүгээр байр суурь бол энэ.

Ер нь бүх албан тушаалтан, бүх улс төрийн байгууллага, ялангуяа улс төрийн нам Үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалыг дагаж ажиллах ёстой. Ийм үүрэгтэй, ийм хуультай.

Хоёрдугаарт хэлэх зүйл бол хариуцлагатай байя. Ярьсан, хэлсэндээ байя. Манай намуудын дарга нар, бүлгүүдийн дарга нар, Ерөнхий сайд энд байна. Засаг байгуулж байхдаа юу ярьж байснаа эргэж санах хэрэгтэй. "Дахиж засгийг огцруулахгүй. Улс төрийн ийм тогтворгүй байдал үүсгэхгүй” гэж ярьж байсан биз?

Тулгамдсан асуудлаа шийднэ. Том төслүүдээ хөдөлгөнө гэж байсан. Саяхан хоёр намын дарга З.Энхболд, М.Энхболд нар миний хажууд суугаад төрийн албыг хариуцлагатай болгоно. Улс төрийн намыг хариуцлагатай болгоё гэсэн үзэл санаан дээр тохирсон шүү дээ. Ингэж ярьсан зүйлээсэээ буцаад байж болохгүй. Нэгэнт тохироод ойлголцоод үүнийг засъя гэж байгаа бол үйлдлээрээ, үйл ажиллагаагаараа буруу гэж үзсэн жишгээ үргэлжлүүлж болохгүй. Олон түмэнд хандсан тэр үеэсээ бид нар засч явах хэрэгтэй.

Хэрэв асуудал ярих гэж байгаа бол УИХ ойрын үед төрийн албыг хариуцлагатай болгох тухай Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг баталж өг. Ингэж байж улс орон жаахан хариуцлагатай болно. Одоо бид нар ингээд яриад сууж байна. Ингэж ярьж байгаад итгэдэг хүн улам ховордож байна шүү дээ. Намын дарга нь ч бай, улстөрч нь ч бай, хэн ч бай, ярьж байхад итгэдэг хүн улам ховордож байна. Ийм учраас улсаа хариуцлагатай болгох гэж байгаа, бид хариуцлагатай болж байгаа гэдгээ үйлдлээрээ, хийж байгаа ажлаараа харуулах цаг болсон. Харин улс орноо бид өөрсдийнхөө үйлдлээр унагаж болохгүй. Хариуцлагагүй байдлыг дэвэргэж болохгүй гэж би бодож байна.

Гуравдугаарт, алдаа гээд орхисон муу зүйлээ бид давтах хэрэггүй. Энд байгаа олон хүн мэднэ. 1990-ээд онд л гардаг байсан асуудал шүү дээ. Энэ алдаа боллоо. Үүнээс сургамж авъя. Зарим хуульдаа өөрчлөлт оруулъя гэж ярилцаад, нам, хамт олныхоо хүрээнд ч хүртэл ярилцаад шийддэг байсан шүү дээ. Одоо бид хүүхэд биш. Нөгөө талаас ард түмэн бас хүүхдүүд биш.Ард түмнийг, харж байгаа хүмүүсийг хууртаж байна гэж, эсвэл бидний ярьж байгаад итгэж байна. Зөв болж байна гэж ерөөсөө бодох хэрэггүй. Хүмүүс маш их ухаалаг болсон. Хүмүүс бүгдийг харж байгаа. Маш их хэрсүү болсон. Та нарын үйл ажиллагаа бүхнийг уншиж байгаа. Наанаа юу яриад, цаанаа юу хийж байгааг бүхнийг уншиж байгаа. Ард түмэн ингэж чаддаг болсон шүү. Ийм учраас улс төрийн шийдвэр гаргах гэж оролдож байгаа, ярьж байгаа, гарагж байна гэж үзэж байгаа улсууд ваакум орчноосоо гарах хэрэгтэй. Хүмүүст бид нарын энэ байдал сайхан санагдахгүй байгаа.

Зарим нэг нам дагасан, албан тушаал горилсон, эсвэл халагдсан, солигдсон, эргээд нэг ажилтай болчих гэсэн ч юм уу, тийм улсууд л баясаж байгаа байх. Өөр ард түмнээс үүнийг дагаад нэг их баясаад, шийдэх ёстой гээд гүйгээд байгаа юм байхгүй. Харин ажил алдаж байна. Улс төрийн тогтворгүй байдал үүсч байна гэсэн хэл яриа гаргаж, Засгийн газарт үл итгэх байдал үүсгэж байгаа нь Монголд л хортой байна гэж ярьж байгаа.

Нэг нам нь "гар” гэдэг, нөгөөдүүл нь хуралдаад, жаахан сууж байгаад "Гар гээд байх юм. Бид гарсан ч яах вэ. Гарахад бэлэн байна” гэдэг. Ийм мэдэгдэл хийгээд сууж байгаа нь хүмүүст сайн юм болж байна гэж бодож байвал эндүүрэл шүү. Ер нь нийтлэг эрх ашгаараа бид асуудлаа харах цаг болсон.

Дөрөвдүгээр хэлэх зүйл бол ажлаа бодъё. Өнөөдөр засагт хоёр намын төлөөлөл, бусад төлөөлөл хамтарч ороод ажиллаж байгаа. Үүнээс илүү дэвшил өнөөгийн нөхцөлд би гарахгүй гэж харж байгаа. Үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй.

Ийм байгаа тохиолдолд хүмүүст эргэлзээ төрүүлж болохгүй. Ерөнхий сайд нь яваад, улсуудтай уулзаад улс орон ямар болж байгаа, Засгийн газар яаж сайн ажиллаж байгаа. УИХ, Монолын шийдвэр гаргагчид яаж ажиллаж байгаа тухай яриад ирдэг . Эзгүйд нь ийм зүйл яриад сууж байдаг. Ерөнхий сайд бол кабинетаа байгуулсан хүн шүү дээ. Энэ хүнийг шаардлагатай бол дуудаж байгаад ярьж болно. Гэтэл эзгүйд нь ийм нэг шийдвэр гаргаад, хулгайн аргаар хийж байгаа юм шиг ийм арчаагүй улс төрийн хэлбэрээсээ бид нар гарах ёстой гэж бодож байна.

Хайран улсын нэр. Хайран ард түмний зүтгэж байгаа зүтгэл гэж бид нар бодох ёстой шүү дээ. Тэр бүхнийг нэг хэсэг хүн нураагаад байж болохгүй. Тэгээд ирэхээр сайд хийх хүсэлтэй, нөгөө талд нь хагалж тоглох гэсэн "Чи сайд болно. Чамайг дэмжинэ” гэсэн ийм үйл ажиллагаа явдаг байхгүй юү. "Дур эзнээ голохгүй” гэж баахан яриа явж байгаа. Үүнийг зогсоогоод зүгээр л ажил руугаа оръё, хэдүүлээ.

УИХ өргөн барьсан хуулиудыг батлах ажил руугаа ор. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал руугаа ор. Ингэхгүй бол болохгүй. Бүлгүүд ч тэр рүүгээ анхаарах хэрэгтэй.

Төр бол нэг тэргүүнтэй шүү. Ард түмний дундаас сонгогдсон, бүх ард түмнийг төлөөлж үг хэлдэг нэг л хүн байгаа. Хэлсэн байхад энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ерөнхийлөгч ингэж хэллээ. Бид нар бодох ёстой гэж байр сууриа барьж явах хэрэгтэй. "За яах вэ, хэлээ л биз. Бид өөрсдийнхөөрөө хийнэ, явдгаараа явна. Бид ингээд шийдчихсэн улсууд” гэсэн ийм байдал гаргаж болохгүй шүү гэдгийг дахиж хэлье.

Та нар энэ үйл явц юунд хүргэхийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ засгийг л огцроход хүргэнэ шүү дээ. Дахиад л Монголын улс төр, ард түмэнд тайлбарлах, дахиад л хэдэн шинэ хүн гарч ирэх, дахиад л "Дур эзнээ голохгүй” гэж Засгийн газрын гишүүн болох гэж үзсэн хэдэн хүнд албан тушаал хуваарилах гэж ийм л юм болно. Өөр хэн ч хожихгүй.

Одоо нэг ийм туршилт хийгээд суугаад байхаа болимоор байна. Яаж тайлбарлаад ч, яаж баталгаа гаргаад ч явахгүй. Засаг огцрох руу л явна. Явуулж ч байгаа юм. Явуулах гэж оролдож байгаа юм. Үүнийг одоо таслан зогсоох хэрэгтэй.

Өнөөдөр газар нутгийн ихэнх нь ямар гантай байна. Улаан ган байна шүү дээ. Малчид, тариаланчид юу ярьж байна. Ард түмэн юу ярьж байна. Сэтгэл санаа нь ямар их зовж байна. Энэ чиглэл рүү хандсан алхам хийх хэрэгтэй шүү дээ. Одоо наадам болох гэж байна. Наадам бол монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл гэж боддог. Түрүүлэх нь түрүүлээд л, хоцрох нь хоцроод л явдаг шударга ёсны бэлгэдэл гэж боддог. Хэлсэн ярьсандаа байдаг монгол уламжлалын бэлгэдэл гэж боддог шүү дээ.

Бүгдээрээ ард түмнээ бодъё. Хэрэв засагтай холбоошой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хүлээж авахгүй. Үүн дээр байр сууриа маш тодорхой илэрхийлье . Та нар ч тэгэх хэрэгтэй. Хүлээж авахгүй л гэж ярьж байсан шүү дээ. Хэлсэн ярьсандаа л байя.

Тавдугаарт нь миний хэлэх гэсэн зүйл бол Ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Санаачлагаа гартаа авах хэрэгтэй. Ерөөсөө танхимын асуудал, Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ.

Санаачлагаа гартаа аваад байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Одоо "Нэг, хоёр намаас юм уу, бүлгээс шийдвэр гараад явчихлаа. Тэндээс явсан юман дээр би юу ярих вэ” гээд суумааргүй байна. Энэ Ерөнхий сайдын ажил болУИХ-ын ирэх сонгууль болоод, тэндээстомилогдсон Ерөнхий сайд тамгаа авах хүртэл үргэлжилнэ гэж би харж байгаа. Бид ингэж л тохирсон. Ингэж ард түмэнд ойлгуулсан. Бид ингэж л ярьсан. Энэ дээрээ байх хэрэгтэй.

Бидний энэ тодорхойгүй, хэрүүл уруултай байдал, яах гээд, юу шийдэх гээд байгаа нь тодорхойгүй энэ байдал ард түмний нуруун дээр өр зээл болж орж ирж байна. Монгол Улсад итгэх итгэлийг унагаж байна. Хүн бүхэн, гадна, дотнын олон хэлийн, олон газрын хүмүүс бүгдээрээ л харж байна. Энэ засаг нь байх юм уу, үгүй юм уу. Нэг нь гарлаа юу болох юм. Нэг нь гарна гэж байна. Юу болох юм. Ийм шинжтэй байж болохгүй. Ийм учраас миний төгсгөлд нь хэлэх зүйл бол Ерөнхий сайд асуудлаа гартаа ав. Санаачлагаа гартаа ав. Ажлаа сайн хий. Бүгдээрээ ажил хэргээ хийе. Бидний өмнө хийх маш их ажил байна. Богино хугацаанд асуудал шийдэж болж байна. УИХ хүлээгдэж байсан олон чухал асуудлыг яриад л явж байна шүү дээ. Хамтраад яриад, шийдье гэвэл шийдэж болж байгаа байхгүй юү.

Засгийн газар бас эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой ажлууд шийдээд Монгол руу хандсан итгэлийг сэргээгээд явж байна шүү дээ. Ийм зүйл хэлэх гэсэн юм. Хоёр даргыг бид нэгдмэл байр сууринд хүрлээ гэж ойлгож байна. Ард түмэн ч эндээс мэдээлэл авч нэгдсэн байр суурьтай болох ёстой. Тэр сонгуулийнхаа үед л өрсөлд. Тэр үедээ л асуудлаа ярь. Халсан сольсон, ингэсэн, тэгсэн гэдгээ тэр үедээ л ярь. Аяндаа ярих цаг ирнэ. Түүний наана өөрсдөө итгэж байгаа энэ улс төр, төрийн үйл ажиллагаанд жаахан ч болов гэрэл асч, итгэж байгаа итгэлийг битгий нураа. Ажлаа шийдээд цаашаа явъя.

За бүгдээрээ толгой дохиж байна. Ойлгож байна. Нэг байр суурин дээр байна гэж ойлголоо ” гэлээ.

Үүний дараа уулзалтад оролцогчид байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:

- Намуудын гаргаж байгаа шийдвэртэй холбоотойгоор Ерөнхийлөгч ярьж байгаа болохоор би үг хэлье гэж бодлоо. Та сүүлийн хоёр гурван өдрийн үйл явдлыг ажиглаж байгаа бололтой. Харин энэ асуудал бол сүүлийн нэг, хоёр сар үргэлжилж байгаа асуудал юм. Бид бол хоёр л зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт,хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас зөвшилцөж гэрээ байгуулсан. Тэр гэрээг бодитойгоор дүгнэе. Хэн юугаа хийж чадсан юм, хэн юугаа хийж чадаагүй юм. Хийж чадаагүй алдагдсан ажлууд хэний буруугаас болсон юм гэдгийг бодитой дүгнэе. Бид үүнийг дүгнэсэн гээд байгаа боловч нэг талын давуу байдлаар дүгнэгдчихсэн юм.

Жишээ нь, УИХ-ын гишүүнӨ.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалж байгаа ажлын хэсгүүд хуралдаадхуулиа УИХ-д өргөн бариад, батлуулаад болоод байдаг. Гэтэл Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсгүүд хуралддаггүй ч үгүй, хууль нь ч орж ирдэггүй. Тэгээд буруу нь болохоор МАН-ын буруугаас УИХ дээр ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитойгоор дүгнэе. Тэгээд гэрээний бодитой дүгнэлтийг олон түмэнд ил болгоё.Тэгээд тэр гэрээг цуцлая гэж ярьж байгаа юм.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны 11 дүгээр сард орж ирээд бараг долоон цагийн турш сайхан зүйлүүд зөндөө ярьсан. Тэгээд Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан эрх мэдлийнхээ дагуу манайхаас зургаан хүн аваад явсан. Гэтэл одоо энэ зургаан хүнийг хаана ч биш, гадаа хөсөр хаях гэж байна уу. Ийм асуудал байгаа бол энэ асуудлааЕрөнхий сайд өөрөө УИХ-д оруулж ирээрэй. Та манайхаас хүн аваад явсан. Авч явсан хүнээ авч ирж тушаагаарай гэсэн ийм 2 зүйлийг бид нар ярьжбайгаа. МАН энэ байр суурин дээрээ байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

- Нэг нь аваад явах, нөгөөнь өгөх тухай асуудал биш шүү дээ. Энэ чинь хамтарч ажил хийх гэж байгаа асуудал. Улс орны ажил ярьж байгаа шүү. Манай дарга нар сүүлийн үед сонсох дуртай дуугаа л сонсдог болж. Сонсох дуртай дуу нь л тэдэнд сонсогдоод байгаа юм. Манайхан ингэж дэмжиж байна. Тэнд алга ташиж байна. Энд ингэж байна. Ингэх нь зөв байна гээд. Улс төрийн хүрээнд, ард иргэдийн нэгдмэл эрх ашиг гэдгийг харах хэрэгтэй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1032 сэтгэгдэл
:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT Chaussures Hommes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT Chaussures Hommes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
cheap christian louboutin shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT soldes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT Chaussures Hommes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT Chaussures Hommes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT soldes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT Chaussures Hommes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.kragerovgs.no/images/pjs2.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers salg norge http://www.sandvikaror.no/content/pjs3.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers jakke salg http://www.sandvikaror.no/content/pjs3.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
roger vivier outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers salg norge http://www.slettabarnehave.no/images/pjs5.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.preciseresources.no/images/pjs4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
wholesale nike nfl jerseys http://www.nikejersey.org/nike-nfl-jerseys-c-1/

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers jakke norge http://www.sandvikaror.no/content/pjs3.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers jakke salg http://www.sandvikaror.no/content/pjs3.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
mackage sale http://www.cscst.ca/index_htm_files/mackage.htm

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
canada goose jackets outlet http://www.kgkrw.com/admin/goose.asp

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
parajumpers jakke salg http://www.sandvikaror.no/content/pjs3.html

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
roger vivier sale http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
cheap nike nfl jerseys http://www.nikejersey.org/nike-nfl-jerseys-c-1/

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
mackage down coats http://www.mackagesale.com/mackage-men-c-1/

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
mackage outlet http://www.ostfoldenergi.info/images/mackage.html

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
canada goose jackets http://www.canadagoose-us.com/canada-goose-men-c-1/

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
cheap roger vivier shoes http://www.digmata.se/images/rv2.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
cheap roger vivier shoes http://www.digmata.se/images/rv2.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
MBT Chaussures Hommes http://www.mbt-france.com/mbt-chaussures-hommes-c-4.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
mackage down coats http://www.mackagesale.com/mackage-men-c-1/

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
cheap roger vivier shoes http://www.digmata.se/images/rv2.html

:

Ц.Элбэгдорж: За бүгдээрээ толгой дохиж байна » Tonshuul.mn
mackage coats http://www.cscst.ca/index_htm_files/mackage.htm