“ААВ” КИНО ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Энэ жил Монголд кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд кино урлагийн шилдгийг шалгаруулах "Academy awards”-2015 ёслолын арга хэмжээ өчигдөр "Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулагдлаа.
Энэ жил наадамд "Өнөөдөр”, "Ар хударга”, "Аюултай харилцаа”, "Амьдрал нулимсанд дургүй”, "Сүүлчийн шөнө”, "Аав”, "Код”, "Тютю”, "Хүдэн”, "Донор”, "Учрал”, "Ээжээ надтай гэрлээч”, "Хүүхэлдэй”, "Үндэсний баялаг” уран сайхны кино, "Уулын эзэн”, "Эхт хүн”, "Эхийн сэтгэл”, "Хайр”, "Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон "Монгол Регби”, "Тайгын жимээр”, "Тавилан” баримтат кино тус тус өрсөлдөж шилдгүүд тодорлоо.
"Academy awards"-ын дээд шагналыг УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан "Аав” УСК хүртлээ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Ц.Цэрэнболд шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртлээ.
Наадмын бусад шилгүүдийг танилцуулбал :
"Шилдэг найруулагч” Г.Эрдэнэбилэг "Аав”
"Шилдэг кино зохиол” М.Энхдалай "Аав”
"Шилдэг эрэгтэй гол дүр” Ц.Цэрэнболд "Аав”
"Шилдэг эмэгтэй гол дүр” О.Долгор "Ар хударга"
"Шилдэг туслах эрэгтэй дүр” Б.Баттөмөр "Ээжээ надтай гэрлээч" кино
"Шилдэг туслах эмэгтэй дүр" А.Цэгмэд "Хүдэн"
"Шилдэг зураглаач” О.Базаррагчаа "Аав”
"Шилдэг дууны найруулагч” Б.Баярхүү "Ар хударга”
"Шилдэг хөгжмийн зохиолч" Б.Одбаяр "Амьдрал нулимсанд дургүй"
"Шилдэг эвлүүлэг" Д.Төгсбаяр "Учрал"
"Шилдэг дүрсний эффект" Ч.Түвшинтөгс "Хүүхэлдэй"
"Шилдэг баримтат кино” зохиолч Г.Золжаргалын "Тавилан"
"Шилдэг дебют кино” Г.Ундармаа "ТюТю”
"Киноны шилдэг дуу” Э.Агиймаа "Аюултай харилцаа”
"Шилдэг богино хэмжээний кино” У.Пүрэвжав "Уулын эзэн"
"Шилдэг хөрөнгө оруулагч" Б.Дэлгэрсайхан "Сүүлчийн шөнө"