Орон сууцын урьдчилгаа өөрчлөгдөх үү

602

 

 

 

Орон сууцын урьдчилгаа 30 хувийг 10 болгохоо Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн нь нийгэмд хүлээлт үүсгэсэн. Ядаж нэг өрөө байртай болчих юмсан гэж санааширч суугаа олон мянган залуу гэр бүл түүний мэдэгдлийг хэзээ биеллээ олох бол хэмээн хүлээж суусан.

 

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцуулга хийхдээ ипотекийн зээлийн хүрээнд 30 хувийн урьдчилгааг бууруулахгүй гэдэг зарчмаа хатуу барина. Харин энэ жилийн хувьд өнгөрсөн онд баригдсан 10-аад мянган айлын орон сууц борлогдоогүй байгаа. Үүнд дэмжлэг үзүүлэх асуудал ярьж байна. Ингэхдээ 30 хувиа хэвээр хадгална. Гэхдээ УИХ дэмжлэг үзүүлбэл Засгийн газар 20 хувьд нь баталгаа гаргаад явах боломжтой гэлээ. Уг ажил эдийн засаг хүнд байгаа энэ жил л үргэлжлэх боломжтой аж. Гэхдээ УИХ зөвшөөрвөл шүү дээ.

 

"Орон сууцын ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувь байсан. Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банк эрсдэл хүлээхгүй гэж үзэж буй ч уг шаардлагыг банк хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх. Учир нь, иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх нь эрсдэлтэй гэж үзэж буй аж.  

 

 

Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 67.612 иргэнд 2 их наяд 957 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Орон сууцын зээлийн 70.2 хувийг 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувь руу шилжсэн зээл эзэлж буй бол 24.2 хувийг банкны эх үүсвэрийн зээл эзэлж байгаа юм.

 

Байрны урьдчилгааг 10 хувь болговол 60 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байрыг 6 сая төгрөг олоод дундаж болон түүнээс бага орлоготой иргэд авна. Үлдсэн зээлээ урт хугацаанд төлөх чадамж бий юү гэдэг нь одоогийн нөхцөл байдалд хамаагүй болж "хувирна”. Тэгэхээр иргэд үл хөдлөх хөрөнгөө алдах, нөгөөтээгүүр банкнууд эрсдэл хүлээж эхэлнэ.  Ямартай ч тэд ипотекийн зээлийн хувь хэмжээнд баталгаа гаргах зорилгоор Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Гэхдээ энэ зөвхөн хуулийн төсөл төдий л зүйл. Бодит шийдвэр болж албажаагүй байгаа. Хуулийн төслийг хэлэлцэн батлаад энэ жилдээ орон сууцын урьдчилгааг 10 хувь болголоо гэхэд эрсдлүүд урт хугацаандаа гарахыг үгүйсгэхгүй юм. Тэр үед тухайн иргэн үл хөдлөх хөрөнгөөрөө хохироод үлдэх вий дээ.  

 

Г.Мягмарсүх 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

602 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex