Б.Цогтбаяр: Бидний хулгайгаар кино хийж байсан камер ардчиллын түүхэнд баримт үлдээсэн

727
Б.Цогтбаяр: Бидний хулгайгаар кино хийж байсан камер ардчиллын түүхэнд баримт үлдээсэнОдоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1990 онд Монгол Улсад анх ардчиллын салхи сэвэлзсэн. Улмаар ардчилсан  хувьсгалын тухай анхны дөрвөн бүлэг "Халуун салхи” баримтат киног бүтээж байсан түүхтэй аж.

Харин энэхүү киног авсан "Кинор” аппаратыг Үндэсний түүхийн музейн дурсгал болгон гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр  боллоо. Энэ үеэр "Кинор” аппаратыг хэрэглэж байсан МҮКУА-ийн Ерөнхийлөгч, "Зохиомж” дээд сургуулийн захирал, найруулагч Б.Цогтбаяртай цөөн хором ярилцлаа.

-Та "Кинор” аппаратынхаа талаар танилцуулахгүй юу?
-Энэ камерыг ЗХУ-д үйлдвэрлэсэн. Тус камер нь 16мм-ийн хальсаар зураг авдаг юм. Зөвхөн хальсаар зураг авдаг гэдгээрээ онцлогтой. Гэхдээ хамгийн чухал нь Монголын ардчилсан хувьсгалын тэр ганцхан хоромд болоод өнгөрсөн дахин давтагдахгүй мөчийг түүх болгон үлдээсэн нь чухал юм.

-Тухайн үед энэ камераар "Халуун салхи” баримтат киноны зургийг авахад ямар хүндрэл тулгарч байсан бэ?
-Бидний хийсэн бүтээл  баримтат кино байсан. Тиймдээ ч нэг л хормын зургийг амжиж авах шаардлага гарсан. Харин тэр үед ес эхэлж,  цаг агаар хүйтэрсэн  байсан учраас камер гацах, хөлдөх, царцах гэх мэт бэрхшээл тулгарсан.

Гэхдээ үүнээс илүү бэрхшээл бол бид  киногоо хулгайгаар угаалгах байсан юм. Яг хоёр нийгмийн зааг байсан учраас үзэл бодлын зөрчилдөөн үүсч биднийг эсэргүүцэх хүмүүс ч их байсан. Ажлаас халах, дарамт шахалт ирэх бол энгийн  жишээ байв.

-Яагаад энэ камераа музейд хүлээлгэж өгөхөөр болсон бэ?
-Энэ бол ганцхан миний хийсэн, бүтээсэн зүйл  биш. Миний найз, хамт олон  зэрэг хүмүүс хальсанд  ардчиллыг буулгахад тусалсан. Тиймдээ ч энэ камер бол миний ч биш, бидний ч биш Монголын ард түмний баялаг, өмч  юм. Тиймээс л Үндэсний түүхийн музейн "Ардчилсан танхим”-д өгөхөөр болсон.

-Өмнө нь яагаад музейд өгөөгүй байсан юм бэ?
-Би 1998 онд анх сургуулиа төгсөж ирчихээд камераа авч найзуудтайгаа нийлж "Халуун салхи” баримтат киногоо хийсэн. Камераа аваад  анхны бүтээлээ хийж, ардчиллын он жилүүдийг кино хальсанд буулгаж байснаа бодож би камераа их л хайрлаж өөртөө байлгадаг байсан. Харин түүнээс  хойш камераа хэсэг хугацаанд алдаад эргүүлж олоод л музейд гардуулж байгаа нь энэ юм.

Б.Уранчимэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

727 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex