Айл өрхийн 45 хувь нь энгийн, 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байна

723


Айл өрхийн 45 хувь нь энгийн, 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байна
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахад "Утаа”-ны тухай  яриа өрнөсөөр хаврын улирал ирэхтэй зэрэгцэн алгуур намжсаар түр чимээ анирладаг. Гэхдээ бид эргээд л утаагаар амьсгалдаг. Тэгвэл иргэн таны  төлөө ямар ажил хийж  байгаа талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны  Хүрээлэн буй орчин,  байгалийн нөөцийн  удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпилтэй  ярилцав.
 
-Утааны улирал хаяанд ирлээ. Хэн хүнгүй л нийслэлийн хэмжээнд  агаарын  чанар ямар байгааг сонирхож байна. Тэгэхээр хариуцсан яамнаас  үүнд ямар хариу хэлэх бол?

-Манай яамнаас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд нэлээн ажил хийсэн. Эдгээр ажлуудыг ярихын тулд тооллогын дүнг дурдах хэрэгтэй. 2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэл, БОНХАЖЯ хамтраад тооллого явуулж  Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт байгаа айл өрхүүдийн тоо, тухайн айлуудаас хэд нь сайжруулсан зуухыг авсан.

Тэднээс  хэд нь өнөөдрийн байдлаар зуухаа ашиглаж  байна гэсэн тоон мэдээг гаргасан. Ингэхэд 2015 оны тавдугаар сарын байдлаар 168.118 ширхэг сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр олгосон байдаг.   Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн  гэр хорооллын 45 хувь нь  энгийн буюу  уламжлалт  зуух, 55.5 хувь нь сайжруулсан зуухыг  зориулалтын дагуу ашиглаж  байна. Тэгэхээр  168.118 ширхэг зуух тараасан гэдэг маань нийт гэр хорооллын 91 орчим хувь нь  хангагдсан гэсэн үг.  Гэтэл  бодит  байдал дээр  тал хувь нь буюу  3/2 нь  тухайн айл  өрх  дээрээ  байхгүй гэсэн  мэдээлэл  бий.

-Иргэдийн ухамсрын асуудал тааруухан байгаа учраас  бараг тал хувь нь зуухаа хэрэглэхгүй  байна уу?

-Утааг бууруулах нь зөвхөн төр засгийн үүрэг биш. Иргэн та  өөрөө хамтраад, таны хүчин зүтгэлээр агаарын бохирдол буурна гэдгийг ухамсарлаж зуухаа ашиглах хэрэгтэй. Сайжруулсан зууханд зориулсан түлш зарахаар авахгүй, дэргэд нь байгаа бага үнэтэй түүхий нүүрсээ авах жишээтэй. Бидний хийсэн бас нэг ажил бол аж  ахуйн нэгж байгууллагын гэр хорооллын нам даралтын зуухнуудын  боломжтойд нь техникийн шинэчлэлт хийсэн. Шинэчлэлт хийснээр агаарын бохирдлын хэмжээ тодорхой хэмжээгээр буурна шүү дээ. Нөгөөтээгүүр төвлөрсөн шугамд холбох боломжтой зуухнуудыг татан буулгаж шугамд холбосон. Ингэснээр гэр хороолол  дунд байдаг, сургууль, цэцэрлэг, цэргийн ангиудын халаалт төвийн шугамд холбогдсон гэсэн үг.

-Одоогийн  байдлаар нам даралтын хэчнээн зуухыг төвлөрсөн дулаанд холбоод байна вэ?

-2011-2012- онд дунджаар 52 ширхэг  нам даралтын зуухыг төвлөрсөн дулаанд  холбосон. Өнгөрсөн онд 19 зуухыг шинэчилсэн.

-Уг нь сайжруулсан зууханд зориулалтын түлш түлбэл илүү үр дүнтэй баймаар. Гэтэл түлшний хувьд учир дутагдалтай тал ажиглагддаг шүү дээ?

-Мэдээж том хүчин зүйл бол түлшний асуудал. Сайжруулсан зууханд зориулалтын түлшээ түлбэл илүү үр дүнтэй. 2012 оноос хойш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 31 хороог  "Агаарын чанарыг сайжруулах  бүс” гэж  нэрлэж, тэдгээр хороодыг сайжруулсан түлшээр хангах, түлшний үнийн дүнгээс бууруулах гэх зэргээр ажилласан. Зардлыг нь "Цэвэр агаар сан”-гаас гаргасан. Ингэхэд зарим түлш нь чанарын шаардлага хангахгүй тохиолдол гарсан. Нөгөөтээгүүр ард иргэдэд хямд үнэтэй, түүхий нүүрс түлэх  сонирхол байдаг.

-Гэхдээ дэлхий нийтээрээ хийн хэрэглээг эрхэмлэх хандлагатай болоод байна шүү дээ?

-2014 оноос Засгийн газраас хийн хэрэглээг дэмжих бодлогыг барьж ажиллаж байгаа. 2010 оноос хойш "Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөр нэлээн ажил хийсэн. Дээр дурдсан арга хэмжээнүүд ч тус сангийн төслөөр санхүүжигдсэн байдаг. Одоогийн байдлаар нийт 88.8 тэрбум төгрөгийн зарцуулалт гаргачихаад байгаа.

-Агаарын чанарын хяналт шинжилгээ хэр байгаа вэ?

-Агаарын чанарын хяналт шинжилгээний хувьд Улаанбаатарт 10 станц бий. Түүний зургаа нь Цаг уур орчны шинжилгээний газрын харьяа, дөрөв нь Нийслэлийн агаарын  чанарын  албаны  харьяанд байдаг. Бид хэмжилтийн дүнг харьцуулж үзэж байна. Эндээс харахад 2012 оноос хойш  буюу  2015 он гэхэд  агаарын бохирдол буурсан. Агаарын бохирдол нүдэнд харагддаггүй учраас иргэд буурахгүй байна гэдэг. Ингэж хэлэхээс ч аргагүй юм. Яагаад гэвэл  агаарын бохирдлын түвшин чинь стандартаасаа буюу байх ёстой хэмжээнээсээ 5-6 дахин давчихсан учраас бууралт нь мэдрэгдэхгүй  шүүмжлэлд өртдөг.

-Харьцуулсан үзүүлэлтээр нь хэлж болох уу?

-Тухайлбал, 2010 оныг 2014 онтой харьцуулахад том ширхэгт тоосонцор гурав, жижиг ширхэгт тоосонцор 24, хүхэрлэг  хий  дөрөв, азотын давхар исэл 32 хувиар тус тус буурсан.

-Хөдөө ч гэсэн агаарын бохирдлын асуудал яригддаг. Тухайлбал, аль аймгуудад их байна вэ?

-Арвайхээр, Баянхонгор, Даланзадгад, Хөвсгөл аймгуудад стандарт хэмжээнээс  давж гарсан. Өмнө нь сайжруулсан зуухыг тодорхой хэмжээгээр зарим аймгуудад өгч байсан. Санхүүжилт нь шийдвэрлэгдвэл 2016 оноос аймгийн төвүүдэд зохих хэмжээний арга хэмжээг авч агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

-Иргэд "Agaar.mn” сайтаас хэрэгтэй мэдээллээ  авч чаддаг болов уу?

-Бидний нэг дэвшилтэд  ажил нь  агаарын  чанарын ухаалаг систем буюу "Agaar.mn” сайтыг ажиллуулсан явдал. Одоогийн байдлаар  ухаалаг утсанд апликейшнийг  татаж суулгадаг. Мэдээг 30 минутын  давтамжтайгаар иргэдэд  хүргэдэг. Энэ сайт руу  ороод  үзвэл танин мэдэхүйн чанартай  болон, төрийн бодлого  шийдвэрийн  хүрээнд ямар  ямар  ажил хийж байгаа, төсөв мөнгө нь яаж зарцуулагддаг гэх зэрэг мэдээллийг иргэд нээлтэй авч болно. Мөн агаарын бохирдол ихтэй 10 гол цэгүүдэд  LED дэлгэц байрлуулж  мэдээллийг түгээж байна.  Иргэн та  тэр мэдээг хараад "Энд агаарын бохирдол, утаа их байна. Үүгээр зорчоод хэрэггүй юм байна"  гээд өөр маршрутаар явж болно.

-Ард иргэдийг ая тухтай байлгах үүднээс  чамгүй их ажил хийжээ. Тэгэхээр цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-Сайжруулсан зуухыг айл өрхүүдийн 91 хувьд нь тараасан болохоор түлшний асуудал нэлээн ярих байх. Сайжруулсан түлш ч юм уу,  хагас кокосжсон нүүрс зэргээр иргэдийг яаж, ямар байдлаар хангах юм гэдгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дараа  дараагийн хурлаар шийднэ. Мөн шингэрүүлсэн хий гаргах, хийн хэрэглээг дэмжих, иргэдийг  энэ хэрэглээнд дасгах зэрэг ажлууд хийсэн байгаа. Энэ ажил цаашдаа ч хийгдэнэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил агаарын  бохирдлыг бууруулахад маш их  нөлөө үзүүлнэ. Тэгэхээр орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Салбар яамуудтай хамтран арга хэмжээ  авах шаардлагатай.

-Утааг бид зөвхөн түүхий нүүрс түлээд л гаргаад байгаа юм шиг ярьдаг. Гэтэл  автомашины утаа ч бас багагүй хэмжээгээр агаар бохирдуулдаг шүү дээ?

-Автомашины утаа нийт агаарын  бохирдлын 10 хувийг эзэлдэг.  Иймд хуучин,  импортолж  байгаа  долоогоос  дээш  жилийн насжилттай  автомашин оруулж ирэхийг үе шаттайгаар бууруулна. Энэ талаар Зам тээврийн яамтай хамтарч ажиллах талаар төлөвлөж байгаа. Мөн  автомашинд фильтер буюу шүүгч  тавих  зэрэг ажил хийж байна. Эцэст нь хэлэхэд төр агаарын бохирдлыг бууруулах гэж тэмцээд  л байдаг. Гэтэл иргэн  таны оролцоо агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

723 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex