Э.Бат-Үүл “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хувьчлахаар эртнээс бэлтгэж байжээ

755


    Хотын удирдлагууд ирэх онд 692.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвтөө тусгасан. Энэ нь өнгөрсөн жилээс 164 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт юм. Харин энэ орлогын дийлэнх хувийг татвар, торгууль, өмч хувьчлал зэргээс бүрдүүлэхээр төсөөлжээ. Мөн "Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Өмч хувьчлалаас улсын төсөвт 170 тэрбум төгрөг төвлөрүүлнэ” хэмээн хэлсэн нь бий. Зөвхөн энэ баримтаас үзэхэд улсын хийгээд Улаанбаатарын удирдагчид төрийн өмчийг хувьчлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Зөвхөн нийслэлийн өмчөөс л гэхэд ирэх онд 20 объектыг хөрөнгө чинээтэй хүмүүсийн мэдэлд шилжүүлэх юм. Нээлттэй дуудлага худалдаагаар оруулах нийслэлийн өмчийн урт жагсаалтад "Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн барилга, газрын хамт дээгүүр байр эзэлж буй. Харин энэ байдал ирээдүйдээ санаа зовнидог олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Учир нь тус төвд одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 121 сургуулийн 1500 орчим хүүхэд үнэ төлбөргүйгээр суралцаж байгаа юм. Маш товчхондоо төрийн үйлчилгээний тус байгууллага үйл ажиллагааны чиглэлээ алдаагүй хэвээр байгаа гэсэн үг. Гэтэл манай хотын удирдлагууд энэ байгуулагын оронд цүнхтэй мөнгө хэрэгтэй гэж үзсэн шийдвэртээ итгэл төгс хэвээр байгаа нь үнэнийг хэлэхэд гайхмаар зүйл болж байна. Цаашлаад олон улсын төвшинд орчин цагийн хэллэгээр "Онигоо” болж ч магадгүй байдал үүсэв. Учир нь Монгол Улсын хэмжээнд хүүхэд, залуучуудад зориулсан төрийн өмчийн 116 барилга, байгууламж бий. Үүний тал орчим хувийг зөвхөн хүүхдийн заслангууд эзэлдэг байна. Мөн аймаг бүрт байх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс энэ тоонд хамаарах нь ойлгомжтой. Үүнээс цаашлаад "Монголын хүүхдийн ордон”, "Хүүхэлдэйн театр”, "Хүүхдийн номын ордон”, "Хүүхдийн урлан бүтээх төв”, "Хүүхэд залуучуудын сол амралтын хүрээлэн” гээд дуусч байна. Үнэндээ сүүлийн 25 жилийн турш монголчууд хүүхэд, залуучуудад зориулсан шинэ бүтээн байгуулалт хийсэнгүй. Харин ч тоглоомын талбайг нь дээрэмдэж, хүүхдийн гэх тодотголтой албан байгууллагуудын газрыг хэсэгчлэн худалдсаар ирэв. Үүний жишээг бид Хүүхдэд залуучуудын соёл, амралтын хүрээлэнгийн газрын маргаанаас тодорхой мэдэх билээ. Мөн өнгөрсөн хугцаанд кино тетарууд, "Залуучуудын ордон” зэрэг олон байгууллагыг шөнийн цэнгээний газар болгож амжсан байх юм. Ийм байтал Нийслэлийн удирдлагууд ИТХ-аар Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг дахин үгүй хийхээр шийдэв. Энэ талаар нийслэлийн удирлагууд гаргасан шийдвэртээ "Нээлттэй дуудлага худалдаанд Монгол Улсын иргэн хэн бүхэн оролцож, ямар ч зориулалтаар эзэмшлийг нь ашиглаж болно” хэмээн тусгасан нь хамгийн аюултай. Гэвч энэ шийдвэрээ гаргахдаа Хүүхдээ төлөө үндэсний газраас ч санал аваагүй байна. Цаашлаад Боловсролын яам, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр үйл ажллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийн үгийг ч дуулахыг хүсээгүй байна. Тэгвэл эл хувьчлалын талаар Монголын хүүхдийн үндэсний төлөө газрын дарга И.Нарантуяа "Манай байгууллагаас нийслэлийн удирдлагуудад энэхувьчлалтай холбогдуулан албан бичиг хүргүүлэхээр бэлтгэж байна. Хариу ирүүлэхээр нь баримтад тулгуурлан нухацтай ярилцана. Мэдээж манай байгууллагын байр суурь бол энэ хувьчлалын эсрэг байгаа” хэмээсэн. Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Л.Сэлэнгэ "Танай төвийг Азийн өвөрмөц хийцтэй барилгаар шалгаруулсан сайхан мэдээтэй зэрэгцэн хувьчлах тухай шийдвэр гарсанд харамсч байна. Тун саяхан л гэхэд Японы Элчин сайдын яамнаас 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байсан” гэв.

 

Эрх баригчид ингэж хуурав

Нэн түрүүнд намын дарга З.Энхболд төрийн өмчийн хувьчлалтай холбогдуулан юу өгүүлж асан байв гэдгийг эргэн сануулъя. Түүний хувьд өнгөрсөн жилийн Монголын эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ "Улсын наадмаас өмнө төрийн өмчийн хувьчлал, менежментийн талаар олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчинтой болно” гэсэн. Тэгэхээр эрх баригч намын даргын хүссэн хувьчлалын шинэ орчин, олон улсын жишиг энэ байх магадлал өндөр байгаа юм. Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолд "...Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн оролцоог хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтаар нь ашиглуулна” хэмээн тусгасан. Энэ заалтаа тэд 1000 хүрэхгүй хоногийн дараа таг мартаж орхив. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хүүхэд залуучуудад зориулсан байгууламжийн үйл ажиллагааг хэвээр байлгахаас гадна энэ чиглэлийн байгууллагуудын ажилд дүгнэлт тавих тухай захирамж гаргаж байжээ. Гэтэл "Төр муу менежер” ганцхан өгүүлбэрээр бамбай хийж, өөрийн гаргасан захирамжаа бргино хугацаанд зөрчихөд хүрэв. Тэр ч бүү хэл Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд "Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй” гэсэн заалтыг зөрчив.

 

Э.Бат-Үүл хөрөнгө оруулалтад саад болжээ

Манай улсад төлбөргүй сургалт явуулж буй төрийн өмчийн цор ганц байгууллага нь "Хүүхдийн урлан бүтээх төв” юм. "Монголын хүүхдийн ордон”-ы дугуйлангаас эхлээд цөөн ч гэлээ, одоо үйл ажиллагаа явуулж буй энэ чиглэлийн байгууллагуудын сургалт, үзвэр бүгд өөрийн гэсэн өртөгтэй. Гэтэл Э.Бат-Үүл тэргүүтний санаачилгаар бүх зүйл үгүй болох нь үндсэндээ тодорхой болов. Чухамдаа энэ үйл явдлын хамаг учир Үүл баатарын хэтийн төлөвлөгөөнд байсан оршиж буй юм. Учир нь Унгерийн Засгийн газраас манай улсын "Хүүхдийн урлан бүтээх төв” –ийн барилгыг үйл ажиллагааг нь таслалдуулахгүй, хэлбэр загварыг нь өөрчлөхгүйгээр 100 жилийн баталгаат засвар хийж өгөх санал тавьжээ. Ингэхдээ манай Улсын Засгийн газрыг шаардлагатай хөрөнгийн 20 орчим хувийг гаргах хүсэлт тавьсан байх юм. Гэтэл энэ санаачилгыг хотын дарга Э.Бат-Үүл хүлээж аваагүй аж. Зөвхөн энэ баримтаас харахад энэ хувьчлалыг тэрбээр хэдийнээс төлөвлөж байсан гэсэн ойлголтод хүрч болохоор байгаа юм.

 
Л.Булган 
Эх сурвалж.Тоншуул.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

755 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex