МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам: Н.Алтанхуяг сайн дураараа огцрох ёстой

651

МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам: Н.Алтанхуяг сайн дураараа огцрох ёстойМонгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам  өчигдөр С1 телевизид ярилцлага өгчээ. Тэрбээр энэхүү ярилцлагынхаа үеэр  Ардчилсан нам болон Засгийн газрын тэргүүнийг багагүй шүүмжлээд авав. Ардчиллын төлөө тэмцэж, алтан хараацайнуудын нэг нь явсан явсан тэрбээр хүсч тэмүүлсэн хувьсгал нь ялсны дараа урлагийн салбарт ажиллаж улстөрөөс ангид явсан билээ. Өнөө жил ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. Гэвч энэ асуудлаар намын удирдлагууд нь чимээгүй  байгаад Д.Сосорбарам  гавьяат ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр  "2000 оноос хойш Монголын ардчилал гуйвж эхэлсэн.  2008 онд МАХН /одоогийн МАН/ 45 суудалтай олонхи болоод Засгаа өөрөө байгуулаад явах ёстой байтал АН-ыг өвөртөө оруулсан. С.Баярын шидсэн бугуйланд АН өөрөө гүйгээд орчихсон. 2008 онд АН сайн сөрөг хүчин байгаад эрх баригчиддаа хатуу хяналтаа тавиад явсан бол энэ гажуудлынхаа ядаж талыг нь залруулах боломжтой байсан. Гэтэл тэгээгүй. Монголын ардчиллын хамгийн их гуйвсан он жилүүд бол 2000-2014 он буюу өнөөдөр хүртэл. Энэ ойд сэрж тэмцэх ёстой гэж бодож байна” гэв.

Түүнчлэн Ардчилсан нам Их Хурлаа хуралдуулах хэрэгтэй байна гэлээ. Ардчилсан намын Их хурал 2008 оноос хойш зургаан жилийн хугацаанд хуралдаагүй. Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний талаас илүү нь төрийн албан хаагч болоод хуулиараа намын харьяаллаас гарах ёстой болчихсон. Зургаан жил Их хурал нь хуралддагүй, Үндэсний зөвлөлдөх хорооны тал нь эрх зүйн чадамжгүй болчихсон байгаа нь улстөрийн намын үүднээс харахад туйлын хачирхалтай үзэгдэл болж байгааг шүүмжлэв.

-АРДЧИЛСАН НАМ АВЛИГА ХОЁР НАЙЗУУД БОЛЖЭЭ-

Мөн тэрбээр "Ардчилсан нам авилга хоёр найзууд болжээ. АТГ сүүлийн үед нэлээд ажиллагаанууд хийж байна. Ард иргэдээс эрхийг нь хулгайлж, өмчийг нь булаадаг тийм балиар юмнуудтай тэмцээд эхлэхээр саад, хаалт хийгээд байгаад гайхаж байна. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэнрүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна. Эрх чөлөөг авчирсан АН өөрөө эрх чөлөөг нураах гээд байна” гэв.

-АН Их ХУРЛАА ХИЙЖ, НАМЫН ДАРГАА СОЛИХ ХЭРЭГТЭЙ -

АН-ын их хурлыг хуралдуулахын тулд  МоАХ болон Ардчилсан хүчний холбоо эвсэх хэрэгтэй гэв. Гэхдээ нийлж болохгүйг санууллаа. Энэ хоёр эвсэж байж намын Их хурлыг хуралдуулаад дараагийн намын даргыг сонгох шаардлагатай гэлээ. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг ухаантайсан бол сайн дураараа огцрох хэрэгтэй гэв. Тэрбээр намын гишүүдднн хандаж Их хурлаа хуралдуулцгаая хэмээн уриалсан юм. Их хурлаар сонгогдсон намын дарга олон хүний хараанд байдаг. ҮЗХ-ны хурлаар сонгогдсон дарга бол цөөхөн хэдэн мөнгөнтэй хүний хараанд байдаг. Тиймээс Их хурлаар намын даргаа солих шаардлагатай байна гэлээ.

Мөн тэрбээр хэлэхдээ "Би Луймэдийн Гансүхтэй ажил хэргийн намын нөхрийн жирийн л холбоотой. Тэр хүн сая олон тэрбумын хэрэгт холбогдсонд гайхсан. Мөрдөн байцаалтын явцад үнэн мөн нь олдох байх. Гэхдээ энэхүү хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хорих ангид очиж, хууль зөрчин эргэж байгааг нь хараад үнэхээр их гайхсан. Ингэж болохгүй шүү дээ" хэмээн халаглаж байв. 

uls mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

651 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex