Сөрөг нөлөө үзүүлдэг хүнсний зүйлсээс татгалзацгаая

971

Сөрөг нөлөө үзүүлдэг хүнсний зүйлсээс татгалзацгаая Чипс болон хийжүүлсэн ундаа: Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг урьд нь тэр бүр мэдээлдэггүй байсан. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь холестериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин тусах, цус харвах эрсдэлийг нэмдэг.
Харин хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Хийжүүлсэн ундаанд агуулагддаг фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хийжүүлсэн ундааны хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Тиймээс их хэмжээний хийжүүлсэн ундаа уусны дараа ус уух хэрэгтэй. Натрийн бензолат агуулсан ундаа нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж.
Түргэн хоол: Шарсан хайрсан бүтээгдэхүүнээс хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг нь түргэн хоол юм. Энэ төрлийн хоолнуудад нэг хэрэглэсэн тосоо дахин дахин хэрэглэдэг бөгөөд үүний үр дүнд карцероген их агуулсан бүтээгдэхүүн бий болдог. Ийм төрлийн хоол байнга хэрэглэх нь шар хөөрөх, ходоодны шархлаа зэрэг дотрын өвчтэй болгодог байна.


Зайдас болон утсан махан бүтээгдэхүүн: Олон хүн зайдас, хиам гэх мэт бүтээгдэхүүнд дуртай байдаг. Гэвч энэ бүтээгдэхүүн нь химийн олон төрлийн бодис агуулдаг гэдгийг хүн бүр сайн мэддэггүй. Утсан мах болон загас зэрэг нь карцероген хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс хэрэглэдэг аж. Их хэмжээний утсан зайдас хэрэглэх нь утаатай хотод оршин суудаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой
Консерватив агуулсан хүнсний ногоо болон жимс: Байгалийн гаралтай жимс, хүнсний ногоо хүний биед сайнаар нөлөөлөх ч хэрэв зам, барилга, үйлдвэрийн ойр ургадаг нь эсрэгээрээ нөлөөлдөг байна. Ийм нөхцөлд хүнсний ногоо, жимс нь натрийн глютамины хүчил агуулах боломжтой аж. Химийн энэ нэгдэл нь толгой өвтгөх, бодисын солилцооны өвчтэй болгодог юм.
Маргарин, нарийн боов, амуу тариа: Маргарин холимог генийн өөх, тос агуулдаг бөгөөд энэ нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Ийм төрлийн өөх, тос агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд нарийн боов, бялуу зэрэгт уг бүтээгдэхүүнийг ашигладаг байна. Амуу тариа ялангуяа цагаан талх нь хэвлийн хөндийн өвчтэй болоход эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Кофе, сэргээгч ундаа, сүү: Кофе их уух нь тийм биш бөгөөд өдөрт хоёроос олон аяга кофе уух хэрэггүй аж. Кофе нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Залуучуудын дуртай энержи дринк буюу сэргээгч ундаа нь маш хортой гэнэ. Ийм төрлийн ундааг байнга хэрэглэх нь үхэлд ч хүргэж магадгүй аж. Өнгөрсөн хэдэн жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Түүнчлэн сүү ч гэсэн сөрөг нөлөөтэй гэнэ.


Гар аргаар дарсан хүнсний ногоо, мөхөөлдөс: Хүмүүс гэрийнхээ хэрэглээний хүнсний ногоог өөрсдөө дарж, хүнсэндээ хэрэглэдэг билээ. Үүнийгээ эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд дарсан болох тийм ноцтой биш. Харин шаардлага хангаагүй нөхцөлд дарсан хүнсний ногоо хэрэглэх нь мөөгөнцөр, нянгийн хордлого авах эрсдэлтэй. Харин мөхөөлдөс хийхэд өтгөрүүлэгч, үнэр оруулагч бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.
Амтлаг чихэр: Чихэр нь их хэмжээний чихэрлэг бодис агуулдгаас гадна амт оруулагчийн найрлагатай юм. Үүнийг хэрэглэх нь мэдээж хэрэг сөрөг нөлөөтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь гэдэсний болон амны хөндийн өвчин үүсгэдэг байна.
Шоколадны цуглуулга : Сникерс, Марс гэх мэт шоколад нь их хэмжээний илчлэг, химийн нэмэлт орц, үнэр, амт оруулагчаас бүрддэг учир хүний биеийн таргалалтыг нэмэгдүүлдэг юм.
Майонез: Майонез нь холилдсон гентэй канцерогенийн өөх, тос их агуулдаг учир холестериний хэмжээг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн үүнийг хуванцар саванд хадгалах нь илүү сөрөг нөлөө үзүүлдэг аж. Цагаан цуу, кетчуп зэргийг хуванцар саванд хадгалахад карцерогенийг ялгаруулдаг байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

971 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex