Бэлгэ тэмдгийн Ерөнхийлөгчтэй болохоор бэлдэж байна

737

1b791a030264822a_500x500

Үндсэн хуульд "мэс ажилбар” хийх ээлжит төслийг Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн намын бүлгүүдэд танилцуулаад нэлээд хэд хонож байна. 25 улсын Үндсэн хуулийг "нэгжиж”, 30 гаруй судалгааны ажлыг он гарснаас хойш хийсэн гэж мэдэгдсэн ажлын хэсгийнхний  гаргасан төслийг хэвлэлүүд эхнээс нь танилцуулсан билээ. Эцэг хэмээн нэрлэдэг хуульд "засвар” хийх тухай яриа анх батлагдсанаасаа хойш ер нь тасраагүй байх.  Дордуулсан гэх долоон өөрчлөлтийн тухайд ч өнөөг хүртэл сайн, муу аль нь давамгайлсан эсэх дүгнэлт алга байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн сайн сайхны төлөө хийхээр төсөл  бэлдүүлсэн УИХ-ын есөн гишүүний нэг нь ажлын хэсгээсээ гарчээ. 

Нэгдэж, нэг зорилгын төлөө яваад багагүй хугацаа өнгөрсөн ч Үндсэн хуульд  хийх гээд байгаа өөрчлөлт нэг л биш болсон учир гарсан гэдгээ Л.Цог гишүүн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл сонгодог парламентын тогтолцоо руу дөхүүлэх агуулгатай энэхүү өөрчлөлт Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдгийн чанартай, амьгүй албат  болгохоор зэхэж байгаа учир ажлын хэсгээс гарахаас аргагүй байсан гэнэ.

Одоо явж буй төслөөр  бол Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс бус парламент, иргэдийн хурлаас сонгодог болж, хууль санаачлах,  ҮАБЗ-ийг удирдах гэх мэт эрх, үүргийг нь хүчингүй болгох юм.

Ажлын хэсгээсээ гарсан Л.Цог  гишүүн энэ тухай "Суурь утгаар одоогийн үзэл баримтлалтай нь санал нийлэхгүй. Парламентын засаглал нэрийн дор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг юу ч үгүй хасч, ард түмэн сонгох эрхгүй болгож байна. Хууль санаачлах эрхгүй, Аюулгүйн зөвлөлийг ахлах эрхгүй болгох нь. УИХ-ын гишүүд эдийн засгийн бүлэглэлийн гарт орсон. Энэ байгууллага өөрөө Монгол Улсын хувь заяаг авч явж чадахгүй нь тодорхой болсон учраас эсрэгээрээ Монголд хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байж мэднэ. Ингэснээр дарангуйлал үүснэ гэж ойлгож болохгүй. Нийгэм замбараагүй болсон, төр дампуурсан, эдийн засаг нь хямарсан нөхцөлд эмх цэгцтэй бодлого явуулах нь зөв. Өмнөх УИХ-ын бүрэлдэхүүн баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг давсан асуудал болох гээд байна” хэмээж  байна.

УИХ Үндсэн хууль болоод Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ондоо багтаан хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг тийм ч  амархан даваа биш. Нийт ард иргэдээс санал авдаггүй юм гэхэд парламентын 76 гишүүний 57-гоос дээш нь зөвшөөрч байж эцэг хуулийг  өөрчилнө. Гэтэл УИХ-ын 76 бүү хэл ажлын хэсгийн есөн гишүүн нь хоорондоо зөрчилтэй байна. 

Нөгөө талаар энэ өөрчлөлтийг  хийх хүсэлтэй хүмүүс энэ УИХ-д олонх болохыг үгүйсгэх газаргүй.

Бүр өөр өнцгөөс нь хардвал хэрэв Үндсэн хуульд ийм өөрчлөлт  орвол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дахин нэр дэвших боломж гарч мэдэх юм. Өөрчлөх гэж буй төслөөр бол Монгол Улсын Ерөнхийлөгчид 50-иас дээш насны иргэнийг  зургаан жилийн хугацаатай сонгоно гэж буй юм.

Тэгэхээр нэгэнт хоёроос дээш  удаа  Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх хуульгүй болж, өдгөө 52 настай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн Ерөнхийлөгчид хамаатуу­лан хийх гэж байгаа юм биш. Парламентаа улам төгөлдөржүүлж, төр засгийг төвшин байлгахад чиглэсэн өөрчлөлтүүд бас бий.

Төр засгаа тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд нь танхимын сайд нараа томилдог байх, Засгийн газар байнгын  есөн яамтай ажиллах, Засгийн газрын гишүүдийн гуравны  нэг нь УИХ-ын гишүүн байж болох, орон нутгийн сонгуульд нам орохгүй байх, Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгох гэх мэт санаанууд явж буй юм. Гэхдээ одоо Ажлын хэсэгт  байгаа гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар УИХ-д өргөн барьтал ярилцлага өгөхгүй гэж тохирсон байна лээ. Тэд элдэв яриа гарч, асуудлыг мушгин гуйвуулахаас сэргийлсэн бололтой.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

737 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex