Утаатай автобуснаас салж агаараа цэвэршүүлэхэд тусалъя

821
Утаатай автобуснаас салж агаараа цэвэршүүлэхэд тусалъя
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 36 гаруй хувийг автомашинаас ялгарах  утаа эзэлдэг гэсэн тоо бий. Энэ бол агаарыг бохирдуулагч хүчин зүйлсээс өндөр хувь эзэлж буй шалтгаан юм.

Гэтэл өнөөдөр автомашины хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж, жил ирэх тусам тээврийн хэрэгслин тоо нэмэгдэж буй. Мөн манай улсад явж байгаа ихэнх машиныг Солонгос болон Япон улсаас оруулж ирдэг. Мөн тэндээ явж байсан хуучин автомашины худалдаа манай зах зээлийн ихэнх хувийг эзэлж байна.

Монголд явж буй нэг машин Европын стандартын дагуу 70-80 автомашины гаргах  хорт бодисыг агаарт хаядаг гэсэн судалгаа бий. Автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин,азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Эдгээр нь хүний эрүүл  мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл бензинперин нь хүний генийг гэмтээн, хорт хавдар үүсгэдэг хатуу талст бодис,  харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй  агаарын хамт биед орж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд  нөлөөлөн бие сулрах, толгой өвдөх, бөөлжих гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг аж.

Тэгэхээр автомашины яндангаас ялгарах хорт утаанд анхаарал хандуулж арга хэмжээ авах цаг болсныг энэ судалгаа илтгэж байна.

Тэгвэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудаас автобуснууд илүү хар утаа ялгаруулан давхидгийг бид мэдэх билээ. Иймээс агаарын бохирдлыг бууруулах нэг гол арга бол нийтийн тээвэрт явж буй автобусуудыг хянаж шалган агаар бохирдуулж буй зэргийг нь тогтоох хэрэгтэй юм. 

Мөн өөрөө явагч хэрэгслээс авдаг агаар бохирдуулагчийн төлбөр авдаг. Ингэхдээ автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан төлбөрийг авдаг шүү дээ. Энэ мөнгийг хар утаа ялгаруулагч атобусуудыг шинэчлэхэд яагаад зарцуулж болохгүй гэж. Тэрхүү төлбөрийг хэрхэн зарцуулдагийг ил тод болгож, утаа бага ялгаруулдаг цаашлаад эко автобустай болгож, шат дараатайгаар шинэчлэл хийж цаг иржээ. 

Өнөөдөр нийтийн тээврийнхэн тогтолцоо хийгээд системдээ өөрчлөлт хийж, "Ухаалаг автобус”, "цахим карт” зэргийг үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа. Үүнтэйгээ адил агаарын бохирдлыг багасгахын тулд автобуснуудынхаа үйлчилгээ, явах эд ангид бас анхаарах, хорт утаа ялгаруулдаггүй автобусуудыг сонгоход энэ мэтээр ажил хийх хэрэгтэйг нийтийн тээврийнхэн анхаарч байгаа болов уу. 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 57 аж ахуй нэгж байгууллагын 2000 гаруй тээврийн хэрэгсэл 140 гаруй чиглэлд үйлчилгээ үзүүлж буй. Тэгэхээр энэ бүх автобусуудыг шат дараатайгаар шинэчлэн агаарын бохидлыг багасгахад хувь нэмрээ оруулаасай. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

821 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex