Жижиг уурын зуухнуудыг цэгцэлж чадвал утаа 20 хувиар буурна
Улаанбаатар хотын утаа сүүлийн
хоёр жилд шат дараалсан арга хэмжээ авсны дүнд бага ч гэсэн хувиар буурч
байгаа. Утааны ихэнх хувийг бүрдүүлдэг гэр хорооллын иргэдийн дийлэнх нь утаа
бага ялгаруулдаг зуух хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч автомашины утаа
болон Улаанбаатар хот дахь жижиг уурын зуухнуудаас гарах утаа байсаар байгаа.
Харин өнгөрсөн жилээс уурын зуухны утаатай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил тун
удахгүй үр дүнгээ өгнө гэдгийг албаныхан онцолж байна.
Улаанбаатар хотод 1000 гаруй уурын зуух байдаг. Гэр хороолол дахь сургууль,
цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтыг шийдэх
зорилгоор байгуулсан уурын зуухнууд юм. Эдгээр уурын зуухнаас ялгарч байгаа
утаа нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг үүсгэдэг гэсэн тооцоо байгаа
юм. Уг нь уурын зуухтай байгууллагуудыг төвлөрсөн шугамд холбочих юм бол
нийслэлийн утаа 20 хувиар буурах боломжтой болох нь.