Та машиндаа хэдий хугацаанд, ямар үйлчилгээ хийлгэх ёстойг мэдэх үү?

0

Та машиндаа хэдий хугацаанд, ямар үйлчилгээ хийлгэх ёстойг мэдэх үү?

 Таны машины аль нэг эд анги гэмтсэн эсвэл асахгүй байвал шууд л авто засварыг зоридог уу?

Таны машины эд ангиуд  ашиглалтын  тодорхой хугацаатай байдаг. Иймд та машинаа тогтмол үзлэгт оруулж байх шаардлагатай.

Автомашины зуны арчилгааны талаар "Autocar service компанийн ерөнхий инженер О.Мөнгөншагай дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Зун  шингэн тос ууршимтгай байдаг тул аль болох өтгөн тос сонгоорой.
  • Хол замд гарах тохиолдолд систем цэвэрлэгч, элэгдэл багасгах, мотор хамгаалагч зэрэг авто химийн бүтээгдэхүүнүүд хэрэглэх, холбогч, чирэгч зайлшгүй авч явах хэрэгтэй.
  • Машины эд ангиуд эвдрэлгүй эсэхийг шалгуулах, агаар шүүгчээ солиулаарай.
  • Приус болон хос тэжээлт машинуудын баттерей нурахаас хамгаалахын тулд өдөр тутам асааж байх шаардлагатай.
  • Нөөц дугуй авч явах мөн хурдаа тааруулж явахыг анхаарна уу.

Автомашины тулгуур эд ангид ямар хугацаанд үзлэг хийх вэ?

  • Рулийн аппаратыг 80 000 км эсвэл 48 сар тутам шалгах буюу солих
  • Босоо тэнцүүлэгчийг 40 000 км эсвэл 1.5 жил тутамд шалгах буюу солих
  • Хэвтээ тэнцүүлэгч дарагч резинийг 40 000 км тутамд эсвэл 1.5 жилд солих, шалгах
  • Амортизаторыг  40000 км-т шалгах буюу солих
  • Амартизатор тавгийг 40000 км-т эсвэл 12 сар тутам шалгах буюу солих
  • Таван булийн грамушикийг 25000 км-т эсвэл 12 сар тутамд шалгах буюу солих
  • Дээд доод гарны тулкийг 20000 км-т эсвэл 12 сар тутамд шалгах буюу солих
  • Шарнерийг 20000 км-т эсвэл 1,5 жил тутамд солих, шалгах
  • Өндгөн тулгуурыг 20000 км эсвэл 1,5 жилд шалгах буюу солих
  • Пүршийг 24 сар тутам шалгах буюу солих
  • Хойд накладкаг 8000 км тутам шалгах буюу солих
  • Урд накладкаг 8000 км эсвэл 8 сар тутам шалгах буюу солих
  • Тосны шүүр: 20000-40000 км- т шалгах буюу солих. Тоосжилт ихтэй газар 2000 км-т солино.
  • Агаар шүүгчийг 10000 км-т  шалгаж шаардлагатай тохиолдолд солино. Тоосжилт ихтэй газар 2500 км-т шалгах буюу солино.
  • нгийн очлуурыг 10000 км-т, иридиум платиниум очлуурыг 70000- 80000  км-т солино.
  • Хөргөлтийн шингэнийг 20 000-40 000 км-т буюу 2-3 жилд солино. Тосол болон антифризийг 10000 км-т солино.
  • Автомат кропны шингэнийг 20000-40000 км буюу нэг жилийн хугацаанд , тусгай төрлийн шингэнийг 45000-60000 км-т солино.
  • Механик болон туслах кроп, редукторийг 20 000-40 000 км- т буюу хоёроос гурван жилийн дотор солино.
  • Рублийн гидрийн шингэнийг 20 000 км явсан тохиолдолд солиорой.

Автомашины эд ангиудын  ашиглалтын стандарт: 400 км тутамд

  • Хөдөлгүүрийн тос солих
  • Хөргөлтийн шингэн шалгах
  • Шил арчигчийн шингэн шалгах
  • Тоормосны шингэн шалгах
  • Консны аппаратны шингэн шалгах
  • Рулийн гидрийн шингэн шалгах
  • Дугуйн хийг шалгах

                                           5000  км тутамд

  • Агаар шүүгч солих
  •  Хөдөлгүүрийн тос, тосны шүүр солих
  • Кропны тос шалгах
  • Рулийн гидрийн шингэн шалгах

                  12500  км тутамд

  • Дугуйн байрлал солих
  • Аккумлятор шалгах
  • Хөргөлтийн систем шалгах
  • Шил арчигчийн сойз шалгах
  • Тулгуур эд анги шалгах
  • Тэнхлэг, кузовын эд ангиудыг тослох
  • Кардан гол, чагтан гол шалгах
  • Гарах хоолойг (яндан) шалгах
  • Хурдны хайрцаг болон урд, хойд редукторын тос шалгах
  • Хөдөлгүүрийн сул эргэлтийг шалгах

      25000 км тутамд

  • Агаар шүүгч солих
  • Хагас голын  хамгаалалт резин шалгах
  • Хөдөлгүүрийн ремень дамжуулгыг шалгах
  • Түлшний системийг шалгах
  • Тоормос шалгах
  • Амортизатор, втулка, резин, пүрш шалгах
  • Дискен холбоосны педали шалгаж тохируулах  

                                           50000 км тутамд

  • Свеча солих
  • Бензин шүүр солих
  • Хөргөлтийн шингэнийг солих
  • Кропнб тосыг угааж солих
  • Урд дугуйн стуфцний тос солих
  • Клапан тохируулах
  • Редукторын тос солих
  • Өндөр хүчдэлийн утаснууд болон хуваарилагч, бегуномийн таг шалгах

                                           100000 км тутамд

  • Духны ремень солих
  • Урд хойд тэнхлэгийн болон гар татуургын втулка, резинүүдийг шалгаж солих
  • Бензиний ууршилт татагч системийг шалгах
  • Рециркуляцийн клапан шалгах шаардлагатай.

    Та аян замдаа сайн яваарай.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.