Монгол Улсын тусгаар тогтнол,
үндэсний аюулгүй байдалд
тулгамдаж байгаа асуудал
бол манай улсад оршин суух
зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй
гадаадын иргэдийн тоо байх ёстой
хэмжээнээсээ даваад байгаа
явдал юм. Сүүлийн жилүүдэд
манай улсын эдийн засаг, улс төр,
барилга, үйлдвэрлэл, хөдөө аж
ахуй гээд бүх салбарт хятадууд
эзэн суух болсон нь нууц биш.
Үүний тод жишээ болох Налайх
дүүрэг дэх тоосгоны үйлдвэрийн
хятад эзэд болоод тэнд ажиллаж
буй монгол иргэдийн талаар
сурвалжилсан юм.
Улаанбаатар хотоос 11.00
цагийн үед гарч, 30 минут
давхиад Налайх дүүрэгт очиж
тоосгоны үйлдвэр хаана байдгийг
нутгийн иргэдээр заалган тэр зүг
рүү хөдөлсөн юм. Налайхын зүүн
урд талын дөрөлжийг давахад
нэлийсэн улаан хүрэн өнгийн
дүр зураг бүрхэн үзэгдэв. Хэн ч
харсан тоосгоны үйлдвэр гэдэг
нь андашгүй. Тэдгээр үйлдвэрийн
зүг ойртох тусам сэндийчиж
сийчүүлсэн газрын хөрс, нунтаг
сул шороо, жижиг тэрэг явахын
эцэсгүй эвдэрсэн зам угтлаа.
Ингээд бид машинаа нэлээд
зайдуухан орхиод тоосгоны
үйлдвэр рүү явган очив. Налайх
дүүрэгт өнөөдрийн байдлаар
22 тоосгоны үйлдвэр үйл
ажиллагаа явуулж байгаа аж.
Эдгээр үйлдвэрийн ихэнх нь
тус дүүргийн III хорооны нутаг
дэвсгэр болох Налайхын зүүн
урд энгэрээр тархан байрлажээ.
Бидний орсон эхний газар бол
"Топ тоосго” нэртэй үйлдвэр
байв. Хятад эзэнтэй тоосгоны
үйлдвэрийн гадаа "Гаднын
хүн орохыг хориглоно” гэсэн
бичиг хаалган дээрээ наажээ.
Үйлдвэрийн үүдэнд хамгаалалтын
хувцастай харуул бололтой залуу
зогсч байв. Тэрбээр "Манай
орчуулагч, даамлаас зөвшөөрөл
авч дотогш нэвтэрдэг. Ажилчид
цайндаа орсон. Ойрд захиалга их
байгаа. Тиймээс манай захирал
гадны хүнийг битгий оруул
гэсэн үүрэг өгсөн” гэв. Хамрын
тамхи шиг үйрмэг шороо пургиж,
хаа сайгүй тоосгоны хаягдал
овоолсон тус хөндийд хар гялгар
уут нөмрүүлсэн тоосго хэдэн
арван эгнээгээр үргэлжлэх аж.
Эгнүүлэн тавьсан тоосгонуудын
дунд хэдэн хүн бөхөлзөн явах
нь тоосгоны шахмал наранд
хатсан эсэхийг шалгаж байгаа нь
тэр. Харин хажууд нь 40 эргэм
насны нуруундаа гараа үүрсэн
хоёр хятад эр ажилчдаа ажиглаж
энэ тэрүүгээр явж, захирангуй
байдлаар зарим хүнд заавар өгч
буй нь анхаарал их татлаа.
Харин хятад монгол нь ч
мэдэгдэхгүй хэдэн хүн хар
халуунд тоосго өрж, бас зөөж
байв. Энэ үеэр түүхий тоосгыг
хатсан эсэхийг шалгаж явсан
Архангай аймгийн Цахир сумын
иргэн Ц.Эрдэнэтэй цөөн хором
ярилцсан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
669 сэтгэгдэл