Г.АРИУНБААТАР: МИНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЛЭЭ

1

 

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон 'BBC Cardiff Singer of the World-д тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр "BBC” агентлагаас жил жил бүр зохион байгуулдаг "Cardiff singer of the world” буюу "Дэлхийн дуучин” уралдаанд оролцож, тус тэмцээний романс болон ари төрөлд өрсөлдсөн. Г.Ариунбаатар Романс төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгаран, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг хүртсэн билээ. 

Дэлхийн тайзнаа монгол сонгодог урлагийг дахин эгшиглүүлсэн түүнийг ар гэрийнхэн болон "Сүлд” чуулгын хамт олон нь онгоцны буудалд угтан авлаа. 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг эх орондоо дөнгөж буугаад байхад нь сэтгэгдлийг нь хуваалцлаа. 


-Юуны өмнө танд баяр хүргэе, дэлхийн дуучин болоод эх орондоо ирж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач? 

-Нар хур тэгширсэн, сайхан өдөр эх орондоо ирж байна, сайхан байна. "Cardiff singer of the world” тэмцээнд хоёр төрлөөр оролцож, хоёуланд нь финалд үлдэж, нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, Монголынхоо амжилтыг шинэчилсэндээ маш их баяртай байна. Сэтгэл дүүрэн байна сайхан байна. 

-Дэлхийн том дуучид, үзэгчдийн өмнө 'Монголын тал нутаг' хэмээх сайхан дуугаа дуулсан. Энэ нь Монголын үзэгчдэд төдийгүй дэлхий нийтэд маш их таалагдаж, сэтгэлд нь хүрсэн байх?

-Миний хувьд дэлхийн тайзан дээр Монголынхоо агуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байсан. Миний мөрөөдөл биеллээ. Том зориг гаргаж, монгол сонгодог бүтээлээр хаасан. Олон хүнд их таалагдсан нь мэдэгдэж байлаа. Гадаадад байгаа монголчууд төдийгүй маш олон хүн надад урмын үг хайрлаж, дэмжиж байлаа. Сүүлийн хэдэн өдөр аз жаргалаар бялхсан сайхан өдрүүд байна. Дэлхийн сонгодог бол олон сая хүмүүсийг уйлуулдаг, уяраадаг гайхамшигтай бүтээл байдаг. Гэхдээ Монгол Улс сонгодог урлагтай, бид бас юм бүтээдэг хүмүүс шүү дээ гэдгийг харуулахыг хичээж, тэмцээндээ оролцлоо. Үзэгчид ч маш сайхан хүлээж авсан. 

-"Cardiff singer of the world”-ийн тайзан дээр тэргүүн байрын шагнал гардаж авах мөчид юу бодогдож байв?

-Мэдээж уралдаанд орж байгаа учраас унах, тэнцэхгүй байх эрсдэл бий. Гэхдээ энэ тэмцээнийг Оросын ард түмэн, маш олон дэлхийн мундаг уран бүтээлчид гээд маш олон хүмүүс харж байгаа учраас өөрийнхөө хүч хөдөлмөрийг шавхах маш том хариуцлага байсан. Тэргүүн байр эзэлсэн мөч бол мэдээж маш сайхан байлгүй яахав. Дэлхийн энэ том тэмцээнд би өөрийгөө сорих, хүч хөдөлмөрөө харуулахаас гадна Монгол Улсынхаа нэрийг гаргаж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байсан.

-Мэдээж танд баярлалаа гэж хэлэх хүмүүс маш олон бий байх. Хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлмээр байв?

-Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Намайг өдий зэрэгтэй авч яваа СУИС, миний багш нар, Цагдаагийн ерөнхий газрын 'Сүлд' чуулга, Соёлын төв өргөөний хамт олон, Улсын филармон гээд миний ажиллаж, амьдарч байсан бүхий л хүмүүстээ талархаж байна. Дээрээс нь миний хажууд дэм болсон Буриад зон олон, Буриадын дуурь бүжгийн театрын хамт олон гээд энэ сайхан хүмүүсийн халуун цус, халуун дулаан уур амьсгал, намайг дэмждэг сэтгэл дээр миний амжилт тогтдог юм болов уу гэж боддог. Эх орноо, эх нутгаа байнга бодож, бахархаж, баярлаж явдаг. 

Ш.ЧИМЭГ          news.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
 
 
 
 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

http://www.bekasijakartanews.com/all/surprises-grey-backpack-for-women-puma-fur-
extraordinarysurprises grey backpack for women puma fur extraordinary
dee mannequin 2511 fitness leather gym bag black red http://www.emdadpaytakht.com/bread/dee-mannequin-2511-fitness-leather-gym-bag-bl
ack-red