АМГ-ын удирдлагуудаас хэн нэгэн геологичийн үхэлд буруутай болохыг малчин гэрчлээд байна
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж байсан АМГ-ын гурван ажилтан ор сураггүй алга болж нийгмийг нэлээд стресстүүлсэн. Улмаар хоёр геологич эсэн мэнд олдсон ч нэг нь харамсалтайгаар амиа алдсан байдалтай олдсон байдаг.
Тэгвэл эдгээр ажилчид АМГ-ын удирдлагуудын хайхрамжгүй байдлаас болж ийн олон хоногоор уух ус, идэх хоолгүй төөрч, нэг нь харамсалтайгаар амиа алдахад хүрэв үү? гэх асуулт сүүлийн үед олны дунд ихээр яригдах боллоо.
Учир нь тэд эвдэрсэн машинаа орхиод тусламж эрэхээр, айл хот бараадахаар цааш явахдаа зурвас үлдээснийг нь тэндхийн малчин Гэндэнжамц гэгч олж бүхий л дуулгах газар нь дуулгаж бүр АМГ-ын 9911-тай дугаар эзэмшигч хэн нэг албан тушаалтан руу хүртэл ярьж мэдэгджээ.