Гол усны ослоор 53 хүн амь насаа алджээ
Хөдөө орон нутагт усанд живсэн тохиолдол өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 42 удаагийн усны осол гарч, нийт 53 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Үүний 43 нь насанд хүрсэн хүн бол 10 бага насны хүүхэд байсан юм.
Иймээс иргэд баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч, нарших, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол газар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Баяр наадмын үеэр иргэдэд хүргэх зөвлөмж
- Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Голын орчимд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх
- Хоол хүнсээ зөв хадгалаж гарын ариун цэврийг сайтар сахих
- Ил задгай газраас хоол хүнсийг худалдан авахгүй байх
- Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршилтаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү ниймгэн хувцас өмсөх, шүхэр авч явах
- Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
- Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
- Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
- Орон нутгийн замд хурдыг 80 километр цагаас хэтрүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Мөн дулааны улиралд нийслэл хотоос орон нутаг, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд оролцогсдын тоо эрс нэмэгддэг учир замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.