Нөсөө арилгах шилдэг 3 маск

0
Нөсөө толбо болон батганы сорив, батганаас үүдсэн толбыг арилгах хамгийн үр дүнтэй шалгарсан 3 маскны жорыг танд хүргэе. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ

Синнамон, Nutmeg маск

Найрлага: 

    1 цайны халбага синнамон
    1 цайны халбага nutmeg буюу задь. 
    2 цайны халбага зөгийн бал
    1 цайны халбага лимоны шүүс

Бүх орцоо нийлүүлэн сайтар холиод л бэлэн болно. Нөсөө толбо болон батгатай хэсэгтээ эсвэл бүхий л нүүрэндээ түрхэж болно. 7 хоногт 2-3 удаа тавина. 30 минут байлгаад бүлээн усаар угаана

Синнамон, nutmeg болон зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд энэ нь батган дахь бактерийг устгана. Синнамон нь мөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй учир батга болон үрэвслийн хатааж нянгүйжүүлнэ.  Синнамон болон задь батганы сорвийг арилгаж үрэвслийг бууруулна. Зөгийн бал нь арьсыг чийгшүүлж тэжээлээр ханган улайлтыг бууруулах бол лимон нь нүхжилтийг багасгаж арьсыг эрүүл толигор болгоно. Энэ бүхнийг нэг маскнаас авна гээд л бодоод үз.

Улаан дарс болон тарагтай маск  

Найрлага: 

    1 цайны халбага цэвэр хольцгүй өтгөн тараг.
    1/2 цайны халбага улаан дарс. 

Өтгөн маскаа бүхий л нүүрэндээ түрхэнэ. 20 минутын дараа бүлээн усаар угаагаарай. 

Тараг нь сүүий хүчил агуулсан байдаг учир үхэжсэн эд эсийг гуужуулж арьсыг гүн цэвэрлэж чийгшүүлдэг. Энэхүү маск нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн тарагтай маск нь арьсыг цайруулж, өнгийг сэргээгээд зогсохгүй нөсөө толбыг арилгана. Улаан дарс нь арьсанд гайхалтай үйлчилгээтэй бөгөөд нүхжилтийг багасгах бөгөөд антиоксиданттай. Тиймээс арьсны гадаргуу дээр тогтсон хорыг шингээн авч арьсыг эрүүлжүүлж хамгаална. Гоё байгаа биз? Маск тавингаа нэг хундага дарс уух ч сайхан шүү. 

Турмерик Лимонтой маск


    1 цайны халбага турмерик ( энэтхэг хоолны амтлагч- меркури, good price-д зарж байгаа)
    Тал халбага лимоны шүүс /хуурай арьстай бол бага зэрэг тараг, илүү чийгшүүлэх шаардлагатай бол оронд нь зөгийн бал нэм. /

Маскаа 7 хоногт 2-3 удаа түрхэнэ. Ихдээ 20 минут байлгахад болно. Ингээд усаар угааж цэвэрлэнэ.Арьс чинь шар туяатай байвал сандрах хэрэггүй. Түр зуурын л явдал. Нүүр цэвэрлэгчээрээ угаагаад л арилчихна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex