Аудитын Фокус: Хууль зөрчсөн “Сайн хөтөлбөрүүд” муу вексел болж хувирсан нь

0

 

УИХ-ын 2016 оны сонгуулийг угтуулан хийсэн хамгийн том акц нь сонгуулийн жил гармагц эрчимжсэн. Энэ бол "Сайн хөтөлбөрүүд” байлаа.

 

"Сайн хувьцаа”: Хамгийн отгон нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны 334 дүгээр тогтоолоор батлагдсан "Сайн хувьцаа” хөтөлбөр юм. АН-аас нэр дэвшигчид "Ам мөлтөс батлуулж авлаа, Засгийн газартаа баярлалаа” гэцгээж байсан уг хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкинд 150 тэрбум, ХААН банкинд 224 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаатай үнэт цаас гаргаж 374 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлжээ. Дээрх эх үүсвэрээс иргэдийн эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 363.6 тэрбум төгрөгөөр худалдан авч 7.6 тэрбум төгрөгийн гүйлгээний шимтгэлийг арилжааны банкуудад олгож 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн "рапорт” бий.

 

"Сайн малчин”: Мөн Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны 113 дугаар тогтоолын дагуу 240 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн дүнтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Засгийн газрын баталгаатай үнэт цаас гаргах тухай Сангийн сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу "Сайн малчин” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрт зориулж Засгийн газрын тогтоол батлагдсанаас ердөө 7 хоногийн дотор Төрийн банк, ХААН банкинд тус бүр 100 тэрбум төгрөгийг дээрх хугацаа, хүүгийн нөхцлөөр хадгалуулж вексел хүлээн авчээ.

 

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 12-нд Сангийн яаманд ирүүлсэн зээлийн мэдээгээр нийт 8402 зээлдэгчид өөрийн эх үүсвэрээс нь 6 тэрбум, векселийн эх үүсвэрээс 27.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байх  юм. Сангийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 30-ны 309 дүгээр тушаалаар Төрийн банкны 100 тэрбум төгрөгийн векселийг 82.6 тэрбум, ХААН банкны 100 тэрбум төгрөгийн векселийг 26.6  тэрбум төгрөгийн үнэ бүхий векселээр тус тус сольсон байна. Гүйцэтгэлд "Сайн малчин” хөтөлбөрт нийт 79.7 тэрбум төгрөгийн санхүүжүүжилт олгосон гэж тайлагнасан байдаг.

 

 

"Сайн оюутан”: Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын  25-ны 229 дүгээр тогтоолоор баталсан "Сайн оюутан” хөтөлбөрийг Засгийн газрын 8 дугаар сарын 10-ны 33 дугаар тогтоолоор зогсоосон байна.

 

"Сайн хашаа”: Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын  9-ний 252 дугаар тогтоолын дагуу 200 тэрбум хүртэлх мөнгөн дүнтэй, 5 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй Засгийн газрын баталгаатай үнэт цаас гаргах тухай Сангийн сайдын 2016 оны 6 дугаар сарын  2-ны 215 дугаар тушаалыг баталжээ. Дээрх тушаалын хүрээнд "Сайн хашаа” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхдээ Төрийн банкнаас 2016 оны 6 дугаар сарын 2-нд буюу Сангийн сайдын тушаалыг гармагц 11 тэрбум төгрөгийн үндсэн төлбөртэй, жилийн 1 хувийн хүүтэй энгийн векселийг Сангийн яам хүлээн авч,  уг эх үүсвэрээс Төрийн банкинд ирүүлсэн зээлийн 18 хүсэлтийг судалж, 15 иргэнд 147.5 сая төгрөгийн  зээл олгожээ.

 

Засгийн газрын 2016 оны 33 дугаар тогтоолоор хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоосон тул 2016 оны 9 дүгээр сарын 1-нд Төрийн банкны энгийн векселийг хүлээлгэн өгсөн байна.

 

 

Тэгвэл гүйцэтгэлээр "Сайн хувьцаа” хөтөлбөрт 360.4 тэрбум төгрөг, "Сайн малчин” хөтөлбөрт 79.7 тэрбум төгрөг, нийт  440.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Сангийн сайдын төсвийн зардлын гүйцэтгэлд тусган "Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүүгийн зардалд 10.8 тэрбум төгрөгийг зарцуулж үйлчилгээний төлбөрөөр тайлагнасан байх юм.

 

Энд ямар зөрчил гарав: Төсвийн тухай хуулийн 6дугаар зүйлийн 6.2.5-д "төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гарсан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх,

6.4.8. төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх,

6.4.7. төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталггаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүйн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх,

27.1.4. жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх,

41.2.2. батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах,

49.3. Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ. Хамгийн гол нь эдгээр төслийг УИХ-аар хэлэлцэж батлаагүй, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтний шийдвэрээр "Сайн” хөтөлбөрүүд нэртэй "Өрийн тогтоол” үйлдвэрлэн 2016 оны төсөвт 451 тэрбум төгрөгийн шууд зардал гарч, ЗГ-ын бонд гаргасан нь одоо ч төсвөөс төлөгдөж байна. Зөвхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор тэтгэвэр нэмэгдүүлснээр 57.9 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж, 2013-2015 онд төсвөөс гадуур тухайн үеийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын 3.1 их наяд төгрөг, 20 орчим концессийн гэрээгээр хийх хөрөнгө оруулалт зэргийг нэг төсөв болгон нэгтгэснээр 2016 оны 9 дүгээр сард оруулсан тодотголоор төсвийн зардал, алдагдал, өр эрс нэмэгдсэн. Гадаад өрийн төгрөгөөр илэрхийлэгдсэн өсөлтөд валютын ханшийн алдагдал 2 их наяд 975.8 тэрбум, дотоодод ам.доллараар гаргасан ЗГ-бын Үнэт Цааснны ханшийн алдагдал 65 тэрбум, нийт 3 их наяд 40 тэрбум төгрөгийн өсөлт илрээд байна. Харин он гараад болон энэ оны 5-6 дугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш буурснаар ханшийн алдагдлын хэмжээ болон гадаад өрийн төгрөгөөр илэрийлэгдэх хэмжээ буурч харагдах боллоо.

 

Хариуцлага: Нэгэнт ажлаа өгсөн Ерөнхий сайд, Сангийн сайд, холбогдох албан тушаалтнууд сонгуулийн үр дүнд хариуцлагаа хүлээсэн. Гэвч шүүхийн өмнө төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орохгүй байх сахилгын шийтгэл, Төсвийн тухай хуулийн 30.3, 39.4, 41.2, 42.2, 43 дугаар зүйл, 49.3-т зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан бурууутай этгээд уг хохирлыг төлж барагдуулах зэрэг шийтгэл хүлээж байгаа юм. Гэтэл энэ бүх хариуцлагыг хүлээсэн ч эдийн засагт урт хугацаандаа учруулсан хохирол, Монгол төрийн нэр хүнд, Засгийн газрын баталгаатай гэх үнэт цаасны үнэ цэнэд хэрхэн дүйцэх билээ. 

 

 

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex