Хаагдсан гэх 60 тэрбумын хэргийг дагасан олон эргэлзээ

0

МАН-ын 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэдгийг тогтоож, хэргийг хаасан гэх Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн мэдээлэл эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаж, басхүү гайхширлыг төрүүлсэн халуун сэдэв болоод байна. Хоёр сонгууль дамжин дуулиан тарьсан энэхүү бичлэгийн үнэн мөн өнөөдрийг хүртэл эцэслэгдэж дөнгөөгүй байгаа. Уг хэрэгт холбоотой гэгдэх зарим албан тушаалтны суудал ганхах дээр тулаад байгаа энэ үед хуулийн байгууллагаас албан ёсны мэдээлэл түгээсэн ч олон эргэлзээг төрүүлж байна.  

 

 

МАН-ынхан эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрөөд байхад юуны учир 60 тэрбумын хэрэг хоёрдахиа хаагдав

 

МАН-ынхан 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрсдөө хэлж, нотлох баримтууд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн албыг наймаалцах тухай ярьсан гэдгийг баталсан атал хуулийн байгууллага яагаад хэргийг хэрэгсэхгүй болгож хаав.

Анх олон нийтэд ил болсон цагаасаа 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг МАН-ынхан хэлж, ам алдаж байсан. Саяхан хүртэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирэх үедээ "Би саяханыг хүртэл 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж бодож байсан. Харамсалтай нь намын УЗ-ийн хурал дээр Ц.Сандуй энэ бичлэг бодитой гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эвлүүлэг гэж олон нийтэд мэдээлэл хийж байсандаа харамсаж байна” гэдгийг мэдэгдсэн.

Түүнчлэн Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаагийн мэдээлж буйгаар "Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй” гэх. Үнэн хэрэгтээ авлига өгсөн авсан нь буруутан болдог манай улсад хэн ч төрийн албанд орох гэж авлига өгсөн гэж мэдүүлэхгүй нь ойлгомжтой.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх юм.

 

Хоёр минутын бичлэгийг шинжилж, эвлүүлэг гэдгийг тогтоосон ШШҮХ яагаад 162 минутыг бичлэгийг шинжлэхээс татгалзав

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 60 тэрбумын хэргийн гэх гурван бичлэгээс нэгийг нь шинжилж, эвлүүлэг болохыг нь тогтоосон бол үлдсэн бичлэгүүдийг шинжлэхээс татгалзсан нь мөн л олны гайхширлыг төрүүлж байна. Тодруулбал дээрх байгууллагад 60 тэрбумын хэргийн гэх 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд ирсэн бөгөөд үүнээс олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийг тэд ямар нэгэн асуудалгүй, хууль дүрэм гэхгүй шинжилж дөнгөсөн бололтой юм. Ингэхдээ дээрх бичлэгийг эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон гэдгийг Нийслэлийн прокуророос мэдээлэв.

Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь хуульд заасан шаардлага хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг гаргасан байна. Тодруулбал дээрх бичлэгүүд нь эх хувиараа биш учир ийнхүү шинжлэх боломжгүй гэж үзжээ.

Дээрх бичлэгүүдийг олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодов өөрийн цахим хуудаснаа "Iphone 5,  ipad mini 2-т суулгасан апп-с компьютер ашиглан ШШҮХ-нд бичиж өгсөн” хэмээн жиргэжээ. Ямартай ч ШШҮХ үнэхээр бичлэгүүдийг шинжлэхдээ хуулиа баримталж ажиллав уу эсвэл... гэх асуулт цахим ертөнцөд газар авч, эргэлзээ төрүүлж эхлээд байна.

  

А.Ганбаатарын мэдээлэл, мэдүүлэг яагаад зөрөв

 

МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр 60 тэрбумын хэргийн талаар анх удаа олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр энэ үеэр "Иргэн Г.Доржзодов бол  өөрийнхөө хийсэн стратеги, санхүүгийн схем төлөвлөгөөгөө бидэнд санал болгож байсан. Бид ч энэ төлөвлөгөөтэй нь танилцаж байсан. Миний өөрийн компанийн "Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхрын өрөөнд уулзалт болсон. Энэ уулзалтаар Нийслэлийн МАН-ын төлөвлөгөөг Г.Доржзодовын төлөвлөгөөтэй хамтатган ярилцсан нь үнэн. Тэрхүү уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Доржзодов болон миний бие байсан. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг тухайн уулзалт байсан гэдгийг нотлох баримт надад бий. Зөвхөн гэрэл зургийг нь харуулна. "Шинэ хаадын өргөө” группын дөрвөн давхрын өрөөнд бид бүхэн уулзсан гэрэл зураг нь бий. Хэрэв иргэн  Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой байх. Энэ хүмүүс намынх нь нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарч байхад яагаад дуугарахгүй байна вэ гэдгийг их гайхаж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий” хэмээн мэдээлж байв.

Гэтэл Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа "Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй” гэх мэдээллийг олон нийтэд хүргэв.

Харин энэ бүхэн нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байгаа юм. Үнэндээ 60 тэрбумын гэх хэрэгт буруутгагдаад буй А.Ганбаатар олон нийтэд худал мэдээлэл өгч, Нийслэлийн прокурорт үнэнээ өчив үү эсвэл хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгч олон нийтэд болсон үйл явдлыг үнэнээр нь хэлэв үү гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна.

 

24tsag.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex