Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийн нэн ховор зураг

0

(Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ, төрөхдөө Дугаргэсэн нэртэй байсан, ( 1895 оны 2 сарын 8, † 1952 оны 1 сарын 26) нь 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Монгол дахь Төвөдийн буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвөд үг юм. Манж Чин гүрний Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Москва хотод нас барсан.

Чойбалсангийн намтар бол ХХ зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дэх магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй.

Тусгаар тогтнолоо шинэ тутам сэргээсэн Богд хаант Монгол улсын засгийн газраас ирээдүйн залуу үеэ гадаадад боловсрол эзэмшүүлэхээр шийдэж Эрхүүгийн гимназид Чойбалсан нарыг илгээснээс эхлээд Хятадын гамин цэргийн хүчирхийллээс Хаант засгаа хамгаалах үндэсний хөдөлгөөн дугуйлан, ардын хувьсгал, хүчээр тулгагдсан коммунист хүчирхийлэл, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтнол, Кремлийн гарт хөнөөгдсөн монгол удирдагчдийн цувааны сүүлч хүртэлхи энэ хүний түүхтэй холбоотой юм. Нөгөө талаас сүм хийд, мөргөлийн газар хэсэн бадарчлах хагас хуврагын сурталтай зуйгуул эрсийн хэв шинжээс, нийгмийн амьдралыг сонирхон хуруу хушуу дүрэлцэж эхлэх үе, гэнэт засаглалын оройд гарсан ч иргэншсэн улстөрийн туршлага дутан балмагдах цаг, хүчирхэг этгээдийн бодлогын гар хөл болж хүлэгдэх тавиланг хүртэлх монгол улстөрчийн өсөлтийн ээдрээт замнал ч түүний намтраар дамжин тодроод ирнэ.

ХХ зууны монголын эхний 50 жилийн түүхийн эгзэгтэй үе буюу монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүхэн үе нь Чойбалсан хэмээх бие хүнгүйгээр хоосон орон зай болно. Учир нь энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх.

1636 онд монголчуудын өмнөд хэсэг тухайн үедээ хүчирхэгжиж байсан манж нарын мэдэлд орсон. Тэднийг Манж Чин улсад хамаарах өөрийн газар нутаг гэсэн утгатайгаар "Дотоод Монгол” гэх болжээ. Энэ үед оросууд Сибирийг колончилж, Байгал нуур орчмын уудам газрыг өөрийн болгов. Санкт-Петрбургт ч, Бээжинд ч үл хамаарах Монголын энэхүү төв хэсгийг манж болон хятадууд өөрт нь хамаагүй буюу гадны нутаг гэсэн утгаар "Гадаад Монгол” гэж нэрлэх болсон нь "Outer Мongolia”, "Вэй Монгу”, "Внешняя Монголия”, "Сото Монгору” гэх мэтчилэн хэл хэлнээ орчуулагдаж 300 шахам жилийн турш олон улсын албан нэршил болж байв. Нэршил тогтсоноос хойш 60 жилийн дараа Халх, 120 жилийн дараа Ойрд нь Манж Чин улсын вассал болсон авч энэ нэр халагдаагүй. Чойбалсан чухамхүү Хятадын ч биш, Оросын ч биш энэ Гадаад Монголыг тусгаар тогтнуулахын төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан юм. Гадаад Монголын умарт хэсэг Урианхайн хязгаар буюу Тагна-Тува алдагдсан боловч юутай ч 1946 онд нэг сая таванзуун жаран дөрвөн мянган ам километр нутгаа де-юре тусгаар тогтнуулж юун түрүүн хоёр хөршөөрөө, цаашлаад дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болгож чадсан билээ. Өнөөгийн бие даасан тусгаар Монгол улсыг буй болгоход Богд хаан, Дамбийжаа, Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, Бадамдорж, Унгерн фон Штэрнбэрг, Найдан ван, Цэвээн тэргүүн, Магсаржав, Данзан, Бодоо, Ринчино, Жамсрано, Дамбадорж, Сталин, Гэндэн, Дэмид, Ворошилов, Молотов, Амар зэрэг олон түүхэн хүний оролцоо, чармайлт, зүтгэл хавсарсан ч чухамдаа Чойбалсан л эцсийн барианд хүргэсэн юм.

Нэг талаас ХХ зууны эхний хагасын түүх бичлэг болсон энэ номд "Чойбалсангүй” хэсэг маш их бий. Чойбалсангийн намтрыг туурвихын тулд гол дэвсгэр нь болсон тухайн үеийн нийгэм-улс төрийн нөхцөл болон байдлыг тодотгож өгөхгүйгээр хэтэрхий өрөөсгөл, дэндүү уялдаагүй болно гэж зохиогч үзсэн юм. Чойбалсан 1934 он хүртэл Монголын удирдлагын хүрээнд үргэлж хоёрдугаар зэрэглэлд явж байжээ. Энэ үе хүртэл Монголыг Коминтерн удирдаж байсан юм. Тэдний хувьд Монгол нь коммунист туршилт тавих талбар байлаа. Гэвч энэ туршилт эмгэнэлтэйгээр төгссөөн. Ард түмэн энэ туршилтын эсрэг бослого гаргаж, улмаар иргэний дайнд хүрэв.

Ингээд 1932 оноос Монголын асуудалд бүтэл муутай Коминтернийг дахиж оролцохыг Сталин тас хориглож асуудлыг өөрөө гардахаар шийджээ. Ийнхүү Монголын асуудлыг большевик намын Улс төрийн товчооны мэдэлд шилжүүлж, товчооны гишүүн Ворошилов биечлэн хариуцах болов. Сталин Монголыг коммунист туршилтын талбар гэхээсээ ЗХУ-ыг Хятад, Японоос тусгаарлах жийргэвч бүс гэж харсан юм. Ийнхүү монголчууд туршилтын туулай байснаа больж, хүчирхэг гүрнүүдийн геополитик өрсөлдөөний хараанд өртлөө. Хорвоогийн байдал улам улмаар хурцдаж, дэлхийн дайн ойртож байсан цаг.

Сталин эхнээсээ Монголыг өөртөө нэгтгэхийг хүсээгүй. Тэнхлэгийн гүрнүүдийн гол төлөөлөгчийн нэг болох Японтой байлдаж буй Хятад нь Гадаад Монголыг өөрийн алдагдсан нутаг гэж үзэж байсан. Харин Сталины хувьд өмнө талд нь буй Хятад, дорно талд нь буй Японоос тусгаарлан жийрэглэсэн тусгаар тогтносон Монгол улс хэрэгтэй байлаа. Гэхдээ тэр шинэ хөрш нь өөрийнх нь үнэнч холбоотон төдийгүй ижил үзэл сурталтай, гарынх нь дохиогоор хөдөлдөг боол байх учиртай. Шанд нь монголчуудад тусгаар тогтнол бэлэглэнэ. Сталины энэ зорилго, энэ логикийг Монголын удирдагч Гэндэн, Амар нар ойлгосонгүй. Чухам иймээс л түүний сонголт Чойбалсан дээр туссан юм.

Чойбалсан Сталиныг ойлгосон гэхээсээ түүнд барьцаалагдсан. Үүнд түүний хувийн зан чанар ч их нөлөөлсөн юм. Тиймдээ ч гар хөлөө эргэлт буцалтгүйгээр цусан далайд гүнзгий дүржээ. Эхэндээ тэрээр үүнийг өөрийг нь басамжилсан этгээдүүдээс хариугаа авах сайхан далим гэж харж байв. Дараа нь Монголын төлөөх ариун зорилго нүгэлт үйлдлийг нь зөвтгөнө гэж итгэх болсон. Эцэст нь нүглээ ойлгож сэтгэлдээ гүн шарх авсан. Чойбалсан бол эсрэг тэсрэг зөрчлийн золиос. Тэрээр нэг талаас эмгэнэлт цаг үеийн цуст золиос, нөгөө талаас түүхэн цаг үед тодорсон баатар. Цөөхөн хүн амтай Монгол улсын эрчүүдийн тав тутмын нэгийг егүүтгэсэн аюумшигт хядлагын шийдвэрлэх биш гэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн түүнийг яаж ч өмөөрөөд зөвтгөх аргагүй. Гэхдээ тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх биш гэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн түүний түүхэн гавъяаг яаж ч харлуулаад баллуурдаж чадахгүй. Чойбалсан бол ял, гавъяа хоёроо хойч үедээ үлдээсэн түүхэн хүн.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex