Шударга, үнэнд гүйцэгдсэн М.Энхболд, Су.Батболд нарын бүлэглэл иргэн Б.Батдэлгэрийг нугачин дарахаар улайрч эхэллээ

0

 

Шударга, үнэнд гүйцэгдсэн М.Энхболд, Су.Батболд нарын бүлэглэл  иргэн   Б.Батдэлгэрийг  нугачин дарахаар улайрч эхэллээ

  -М.Энхболдын худ н.Эрдэнэхүү хурандаа  бүрэн  зэвсэглэсэн тасаг цагдаа дагуулан  ирж, Б.Батдэлгэрийг албадан буулгаж, майхан, ширээг нь эвджээ-

"Бүрэн цутгамал” компанийн захирал  Б.Батдэлгэр Хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд  16 хоног өлсгөлөн зарлаад байсан. Тэр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар болоод хэлтсийн дарга нарын илтэд хууль зөрчсөн бусармаг үйлдлийг  эсэргүүцэж, тэмцэж байгаа. Тэгвэл өчигдөр орой Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид тасгаараа ирж, Б.Батдэлгэрийг албадан буулгаж, майхан савыг нь хураажээ.  Бүр Нийслэлийн цагдаагийн өндөр албан тушаалтай хурандаа, Чингэлтэй дүүргийн хэлтсийн дарга Эрдэнэхүү нар 30 гаруй цагдаатай ирж, Б.Батдэлгэрийг эхнэр, том охиных нь нүдэн дээр чирч гулдарч машинд чихэж, суулгаад, майхан, хөнжил гудас, ширээ сандалыг нь эвдэлж, хэмхлэн, машиндаа ачаад явжээ. "Бүрэн цутгамал” компани "Сант” сургуулийн өргөтгөлийн  барилгыг 85 хувийн гүйцэтгэлтэйгээр чанартай барьсан байдаг. Гэтэл "Сант” сургууль гэнэт хамтран ажиллах гэрээгээ цуцалж, ажилтнуудын цалин болон бусад зардлын төлбөр болох 500 сая төгрөгийг өгөлгүй луу унжсан байдаг. Тэд мөнгөө өгөлгүй  дөрвөн жилийн нүүр үзэж байгаа. "Сант” сургуулийнхан "Б.Батдэлгэр чанаргүй барилга барьсан. Бид хохиролтой байна” хэмээн их хэмжээний мөнгө нэхэмжилж, шүүхэд хандсан. Мөн чанаргүй барилга барьж өгч биднийг залилсан хэмээн цагдаад хүртэл шалгуулсан. Өөрсдөө чанаргүй барилга барьсан хэмээн шүүхэд хандаад байгаа мөртлөө улсын комисст "Энэ үнэхээр сайн баригдсан чанартай барилга” гээд хүлээлгээд өгчихсөн байдаг. НХТЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа барилгын тухай олон хуулийн заалтыг зөрчиж "Сант сургуулийн барилгыг хүлээгээд авчихсан гэдгийг Б.Батдэлгэр хэлдэг.

Б.Батдэлгэр улсын комиссынхонд ”Барилгын эзэд нь чанаргүй барилга гээд байхад яагаад та нар чанартай барилга гээд хүлээгээд авчихсан юм бэ. Чанартай чанаргүй гэдгийг шүүх тогтоогоогүй байхад ямар учраас улсын комисс барилгыг хүлээгээд авсан бэ.  Ерөнхий гүйцэтгэгч компани байсаар байхад барилгын үндсэн хийцийг огт хийгээгүй, хүрз бетон цутгаагүй  компанийн нэр дээр улсын комисс хүлээж авч байгаа нь маш олон хуулийн заалтыг зөрчиж байна. Та бүхэн хууль бус үйлдлээ зогсоож, гаргасан буруу шийдвэрээ эргүүлэн цуцал” гэж мэдэгсэн. Гэвч  НХТЕТГ-ын  дарга Э.Анар нар  Б.Батдэлгэрийн гомдлыг огт хүлээж аваагүй юм. Энэ талаар хотын дарга Су.Батболдод удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч Б.Батдэлгэрийн гаргасан гомдлыг хууль зөрчөөд байгаа хүмүүст өөрсдөд нь "Энэ асуудлыг шийдвэрлэ” хэмээн эргүүлэн өгсөн байдаг. Мэдээж өөрийгөө хэн ч буруутай гэх шийдвэр гаргахгүй нь тодорхой. Энэ мэт байдал хэд хэдэн удаа болсон байдаг. Үүнийг эсэргүүцэж Б.Батдэлгэр өлсгөлөн зарлаад байгаа.  Э.Анар,  хотын дарга Су.Батболд нарыг хууль бус үйлдлээ зогсоохгүй бол огцор  гэсэн шаардлага тавьж буй. Тэд хууль бус үйлдэл хийгээгүй юм бол "Сант” сургуулийн барилгыг хэрхэн улсын комиссоор оруулснаа л тайлбарлаад, тодорхой хэлээд өгөхөд хангалттай. Гэвч тэгж чадахгүй байгаагийн цаана ямар нэг эрх ашиг, учир шалтгаан бий. Үүнийг олохын тулд л Б.Батдэлгэр өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Гэвч өчигдөр орой цагдаа нар Б.Батдэлгэрийг албадан буулгажээ. Энэ нь нийслэл хотынхны хууль бус үйлдлийг Ерөнхий сайдаас эхлээд УИХ-ын гишүүд мэдэж эхэлсэнтэй холбоотойгоор Б.Батдэлгэрийг хүчээр албадан буулгаж байна гэж харж болохоор байна. Учир нь НХТЕТГ-ын  дарга Э.Анар нь УИХ-ын гишүүн асан Бадамжунайн хүргэн аж. Мэдээж хадам аавынхаа нөмөр нөөлгөөр энэхүү том сэнтийд томилогдож ирсэн байж мэдэх. Харин Б.Батдэлгэрийг албадан буулгаад байгаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга  хурандаа н.Эрдэнэхүү УИХ-ын дарга М.Энхболдын бэрийнх нь төрсөн ах. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга М.Энхболдтой худ ургийн холбоотой хүмүүс юм. Харин Су.Батболд М.Энхболдын ойрын хүн. Түүнийг М.Энхболд хотын дарга болоход хамгийн их гол нөлөө үзүүлсэн хүн гэдгийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз ээ.  Ингэж л хуулийг улан доороо гишгэж байгаа улс төрийн бүлэглэлийн эсрэг иргэн Б.Батдэлгэр ганцаараа зогсож байна. Дур зоргоороо авирлах улс төрийн бүлэглэл үнэнд гүйцэгдээд ирэхээрээ бөөсөнд хутга гэдэг шиг  бөөн сүр хүчийг үзүүлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд анхаарч байгаа талаар шадар туслах С.Лүндэгээрээ дамжуулан  Б.Батдэлгэрт мэдэгдсэн. Үүнийг мэдсэн бүлэглэл 16 хоног өлсгөлөн зарласан Б.Батдэлгэрийг гав, бороохой гэх мэт зүйлсээр бүрэн зэвсэглэсэн 20 цагдаатай  ирж, хүч хэрэглэн буулгав. Гэвч Б.Батдэлгэр өнөөдрөөс эхлэн амь насаа хохирсон ч хамаагүй хуурай өлсгөлөн зарлахаар эргэлт буцалтгүй шийдсэнээ зарлаад байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex