“Парадайзын баримтууд” ба түүнд холбогдсон нөлөө бүхий хүмүүс
"Парадайзын баримтууд” гэж юу вэ?
Сүүлийн хэдхэн хоногийн дотор дэлхий дахиныг донсолгоод буй "Парадайзын баримтууд” гэдэг нь офшор санхүүгийн ертөнцийн төгсгөлийг авчирсан, олон нийтэд дэлгэгдээд буй санхүүгийн асар олон баримтууд юм.
Бүхэл бүтэн долоо хоногийн туршид уг баримтаар улс төрчид, үндэстэн дамнасан компаниуд, олны танил эрхмүүд, өндөр орлоготой иргэд гээд татвараас зайлсхийж мөнгөө нуудаг томоохон цогц тогтолцоо үүсгэсэн байсныг олон нийтэд дэлгэж байгаа юм.
Өнгөрсөн онд Панамын баримтууд дэлгэгдсэний нэгэн адил Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумд харьяалагддаг Германы "Suddeutsche Zeitung” сонин эдгээр баримтуудыг олж авч, мөрдлөг шалгалтыг хийжээ. "BBC Panorama” боллон "Guardian” гээд хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага эдгээр баримтуудыг шалгах ажилд оролцжээ.
Хэрэгт "Appleby” компанитай холбогдсон /Офшорын хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэгч/ "Бермуда”-д ажилладаг офшорын эрх мэдэлтнүүд олноороо байсан учир "Paradise papers” буюу Мөрөөдлийн баримтууд гэх эл нэрийг өгсөн байна. Мөн энэ нэр нь "paradis fiscal” гэх Францын татварын үг хэллэгтэй яв цав нийцэж байгаа юм.
Хэн хэн холбогдсон бэ?
Офшор буюу гадаад санхүүгийн асуудалд холбоотой олон зуун улс төрчид, үндэстэн дамнасан компаниуд, олны танил эрхмүүд, өндөр орлоготой иргэд болоод заримынх нь гэрийн бүлийнхний нэр олон нийтэд ил болоод байгаа юм. Эдгээр баримтууд дэлгэгдсэнээр хуулийн пүүсүүд, санхүүгийн байгууллагууд, энэ салбарт ажилладаг нягтлан бодогчид, хуулийн хүрээнийхэн тэдгээр мөнгийг татах офшорын татварын баримтын хуулийг батлахад ихээхэн хэрэг болох аж.
"Парадайзын баримтууд”-аар дэлгэгдсэн, хамгийн их анхаарал татаж хүмүүсийг нэрлэвэл:
1. Хатан хааны хувийн үл хөдлөх хөрөнгөд офшор данснаас 10 сая фунт стерлинг шилжүүлсэн, түүний ард хариуцлагагүй зээлийн гинжин хэлхээ үүсгэсэн хэрэгт буруутгагдаад буй "BrightHouse” компани байгаа,
2. Ерөнхийлөгч Дональд Трампын захиргааны дээд албан тушаалтнуудын нэг нь ерөнхийлөгч Владимир Путины хүргэн хүүгийн хувь эзэмшдэг Оросын компанийн гол хамтрагч пүүст санхүүгийн хувь эзэмшдэг,
3. Канадын ерөнхий сайдын гол туслах нь татварын орогнолыг зогсоох кампанит ажлыг хийсэн Жастин Трудог сүрдүүлж, улсын олон сая долларыг татварт өгсөн офшорын схемтэй холбогдсон,
4. Консерватив намын орлогч дарга, гол хандивлагч Лорд Эшкрофт офшорынхоо хөрөнгө оруулалтыг гартаа авахын тулд түүнд холбогдох хуулиудыг зөрчсөн байж болзошгүй. Их Британид оршин сууж байгаа ч Лордуудын танхимд дотоодын бус татварын статусаа хадгалсаар ирснийг баримтад тусгасан,
5. "Everton FC”-ийг хэн хянаж буй талаарх асуултууд хэрхэн гарч ирэв?
6. Кремльтэй нягт холбоотой олигарх Оросын бэлэн мөнгөөр мөнгө угаахын эсрэг хяналт шалгалт хийх эрх бүхий компанийг нууцаар эзэмшдэг байж болзошгүй,
Энд дурдагдаж буй баримтууд цаашид ил тод болж, дэлгэрэнгүй мэдээлэл цацагдах буй заа.
"Парадайзын баримтууд” хаанаас гарч ирсэн бэ?
13.4 сая баримт бүхий 1,400 гбт гаруй мэдээлэл бий. Тэдгээрийн 6.8 сая баримтыг офшорын хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэгч "Appleby” болон корпорацийн үйлчилгээ үзүүлэгч "Estera” зэрэг байгууллагаас авсан байна. 2016 онд "Estera” нь бие даан ажиллах хүртэл тус хоёр байгууллага хамтдаа үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Харин бусад зургаан сая гаруй баримтыг ихэвчлэн Карибын орчимд байрладаг 19 бүс нутаг дахь компанийн бүртгэлээс авчээ. Мөн баримтуудыг багахан хэсгийг Сингапурт төвтэй олон улсын итгэлцэл, корпорацийн үйлчилгээ үзүүлэгч "Asiaciti Trust” байгууллагаас авсан байна. Дээрх олон нийтэд дэлгэгдсэн бүх мэдээлэл 1950-2016 оныг хамарч байгаа юм.
"Appleby” гэж юу вэ?
Корпорациуд, санхүүгийн байгууллагууд, өндөр орлоготой иргэдэд туслалцаа үзүүлдэг тус хуулийн пүүс нь офшорын хууль эрх зүйн хүрээнд компаниудыг бүртгэх, байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Төв байгууллага нь Бермудад байрладаг, 1890-ээд оноос үйл ажиллагаагаа эхэлсэн арвин түүхтэй уг компани энэ салбарынхаа хүрээнд хамгийн нөлөө бүхий 10 компанийн нэгд тооцогддог аж.
"Парадайзын баримтууд”-ын ачаар "Appleby” компаниар үйлчлүүлдэг АНУ-ын 31,000 үйлчлүүлэгчийн нэр, хаяг бүхий бүртгэл ил тод болжээ. Түүнчлэн Их Британийн 14,000 болон Бермудын 12,000 үйлчлүүлэгч байгаа юм.
"Парадайзын баримтууд”-ыг хэн дэлгэсэн бэ?
2016 онд алдарт Панамын баримтуудыг ил тод болгосны нэгэн адил Германы "Suddeutsche Zeitung” сонин энэхүү эрэн сурвалжлах ажлыг хийх алхмыг эхлүүлж, эх баримтуудыг цуглуулсан юм. Панамын баримтуудын хувьд, хэвлэлээр цацагдсанаас хойш нэг сарын дараа тэдгээр бүртгэлийг ил тод болгосон Жон Доу гэх хүний нэр л ил болсон юм. Харин "Suddeutsche Zeitung” сониныхон баримтыг дэлгэсэн хүмүүсийн нэрсийг тэдний аюулгүй байдлын төлөө зарлахгүй гэдгээ мэдэгджээ.
"Парадайзын баримтууд” цааш хэрхэн үргэлжлэх вэ?
Орчуулсан Б.Болормаа
Сэтгэгдэл байхгүй байна.