Үе үеийн ерөнхийлөгчдийн хориг
Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон эрхүүд дотроос нэг онцгой эрх байдаг билээ.
Тэр нь Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрх юм. Шинэ Үндсэн хууль баталсан 1992 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр таван хүн сонгогдсон. Үе үеийн Ерөнхийлөгчид УИХ-ын хууль болон бусад шийдвэрт нийтдээ 58 удаа хориг тавьж байжээ. Ерөнхийлөгч Н.Багабандийн Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан алдарт хоригоос эхлээд таван Ерөнхийлөгчийн тавьж байсан хоригуудыг танилцуулж байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ
/1992.02.12-1997.06.20/
УИХ-ын хууль, тогтоолд тавьсан хоригийн тоо-9
Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн-3
Бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй-5
Хэсэгчлэн хүлээн авсан-1
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1997 оны дөрөвдүгээр сарын 30-нд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1.1.5, 1.1.6 дахь заалтуудад хориг тавьж, УИХ-аар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байжээ.
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.БАГАБАНДИ
/1997.06.20-2005.06.24/
УИХ-ын хууль, тогтоолд тавьсан хоригийн тоо-32
Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн-20
Бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй-9
Хэсэгчлэн хүлээн авсан-3
Ерөнхийлөгч Н.Багабанди нэг хүн дээр хамгийн олон удаа хориг тавьж байжээ. Тодруулбал, 1996 онд М.Энхсайханы Засгийн газар огцорч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүргийг хамгийн удаан хугацаанд гүйцэтгэсэн байдаг. 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдод хориг тавьж, долоон удаа буцаасан түүхтэй. Мөн Э.Бат-Үүл, Г.Ганхуяг нарыг нэг, нэг удаа буцааж байв. Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” УИХ-ын 1999.04.10-ны өдрийн 12 дугаар тогтоолын хоёр дахь заалтад хориг тавьж байсан юм. Өөрөөр хэлбэл, казиногийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Баттулга, Л.Байгаль, Д.Энхбаатар гурвыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Монголын улс төрд ял эдлүүлсэн анхны тохиолдол болж байлаа.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.ЭНХБАЯР
/2005.06.24-2009.06.18/
УИХ-ын хууль, тогтоолд тавьсан хоригийн тоо-9
Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн-7
Бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй-2
Хэсэгчлэн хүлээн авсан-0
Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2008 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж УИХ-аар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байв. Тус хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байжээ. Тухайн үед хуулиар татвар төлөөгүй, татвараа нуун дарагдуулсан этгээдүүдийг өршөөлд хамрагдаж байсан юм.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ
/2009.06.18-2016.07.09/
УИХ-ын хууль, тогтоолд тавьсан хоригийн тоо-6
Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн-5
Бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй-1
Хэсэгчлэн хүлээн авсан-0
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйлд хэсэгчлэн хориг тавьж байлаа. Энэ асуудал тухайн үед нийгэмд нэлээд дуулиан тарьж байсан юм. Энэхүү хоригийг УИХ-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Өршөөлийн тухай хууль 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед улс даяар нийтдээ 100 гаруй мянган хоригдол хамрагдана гэсэн судалгааг гаргаж байжээ. Түүнээс 2015 оны арванхоёрдугаар сарын 7-нд 4340 хүн өршөөлд хамрагдсан байна.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА
/2016.07.09-нөөс хойш/
УИХ-ын хууль, тогтоолд тавьсан хоригийн тоо-2
Бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн-?
Бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй-1
Хэсэгчлэн хүлээн авсан-?
Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн үндэслэлээр томилгоонд нь хориг тавьсан билээ. Энэхүү хоригийг өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэдэг шийдвэрийг гаргалаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Одоогоос 2009 онд манай ах нараас зээл авахдаа н.Амгаланбаатар гэдэг хүн "Хотгор шанага”-ын ашиглах боломжгүй газрыг барьцаалсан байдаг. Үүний дараа энэ асуудал хоёр тийш болсон. Оюутолгойн гэрээнд би оролцоогүй. Дубайн гэрээг баталж байхад би сөрөг хүчин байсан. Ч.Сайханбилэгийг огцруулахад дэмжиж санал өгсөн цөөхөн хүний нэг нь бий. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд гарсан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх шийдвэрийг гаргасан” хэмээн хэлжээ.
http://dardas.mn/?p=3518
Сэтгэгдэл байхгүй байна.