БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ “МӨЛЖИГЧ” ГАДНА, ДОТНЫ КОМПАНИУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ БАЙНА

0 3115

2017 онд Төрийн тэргүүнээ сонгох сонгуулиар "Монгол ялна” гэх уриалга газар авч, Монголчууд бие биенээ дотоод, гадаадаар нь ялгаварлах сэтгэгдэл хүн бүрт сууж, нүдний шил зүүсэн болгоныгоо хяламхийж харан "Хятад уу” хэмээн пээдэлзсэн. Уриалга ч үүргээ амжилттай биелүүлж, "Монгол ялна” хэмээх уриалгыг өөрийгөө сурталчилахад ашигласан Х.Баттулга ялсан. Энэхүү уриалга цааш газар авч, Засгийн газраа хүртэл унагаж, дараагийн ерөнхий сайд сонгогдоход "Монгол яллаа” хэмээн сошиал ертөнцөөр уг уриалганд дурлагсад дуу дуугаа аван "жиргэлдэнэ” билээ.

Энэ ч яах вэ үг. Гэхдээ Монголоо гэх сэтгэлтэй, Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан үг байв. Гэвч бодит амьдрал дээр "Монгол ялагдсан” хэвээрээ л байна. Эх орондоо, газар нутаг дээрээ Монголчууд гадныханд, ялангуяа БНХАУ-ын иргэдэд хулхидуулж, хөдөлмөрөө мөлжүүлж, өөдөөс нь үг хэлвэл доромжлуулж, цалин хөлсөө ч авч чадахгүй явж байна. Цалин хөлсөө авсан нэг нь хөдөлмөрийн нөхцлөө хангуулж чадахгүй, амь нас эрүүл мэндээрээ хохирч явна. Ийм жишээг дурьдая гэвэл нэлээн бий.

Монголын залуус залхуу байна, ажил хийх дургүй байна, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл нь давамгайлжээ, архи, зугаа цэнгэл, шоунд дуртай байна гэх шүүмжлэл нийгэмд нэлээн бий. Залхуу, амар хялбар аргыг эрэлхийлсэн залуус байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ганц нэгэн сэтгэлгээ нь төлөвшөөгүй залуусаас болж, Монголын нийт залуусыг залхуу хойрго, ажил хийх дургүй, чадваргүй зэргээр баалаад байх нь таагүй санагдана. Гэхдээ энэ бүхний шалтгаан нь юу юм бэ?

Саяхан Батсуурь гэх залуу бидэнд хандсан юм. Лифт нийлүүлэгч, Хятадын хөрөнгө оруулалттай, хятад эзэнтэй, хятадын эхнэр гүйцэтгэх захиралтай нэгэн компанид ажиллаж байгаа аж. Гэхдээ түүнийг анх ажилд авахдаа Хятад эзэд цалингаас гадна урамшуулал өгнө, борлуулалт хийсний урамшуулал 1000-3000 доллар гэж амалсан байдаг. Уг нь бол хүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлдэг газар мэт санагдана. Гэвч ажиллах явцад амлалтнаасаа буцаж, урамшуулалыг нь өгөхгүй байх шалтгаан хайж, ажлаас гаргах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж эхэлсэн байдаг. Харин бидэнд хандсан залуугийн хувьд сэргэлэн, өөрийнхөө эрхийг хаана ч хамгаалаад явах чадвартай байсан учраас тус компаний захирлуудын хэрхэн амлалт өгдөг, урамшуулал хэрхэн олгодог стандарт зэрэг бичиг баримтыг олоод авсан байгаа юм.

Эздийн хувьд өөрсдийн бусармаг үйлдлийг нуухын тулд тус стандартыг шүүгээндээ л хадгалж, хэдэн сарын хугацаанд лифт борлуулж, цалин өгсөн болчихоод л ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд залуучуудыг халаад явуулчихдаг байна. Тийм байдлаас халагдсан нэлээн залуус байдаг ч иргэн Батсуурь шиг өөрсдийнхөө буруугүйг батлаж, нотлох баримтыг тус газраас нэг ширхэгийг ч олж авч чадаагүй аж.

Харь хэлтэн ийнхүү эх нутагт минь дураараа аашлаж, залуусын хөдөлмөрлөх эрхийг зөрчих үзэгдэл газар авах боллоо. Тиймээс бусармаг үйлдлийг хаана хаанаа анхаарч, таслан зогсоох тал дээр ажиллах шаардлагатай болов уу? Мөнгөтэй, эрх мэдэл бүхий танил тал, найз нөхөдтэй хүн Монголын нутагт хууль дүрмийг үл тоон бусдыг мэхэлж, хөдөлмөрийг нь мөлждөг бусармаг үйлдэл Монгол Улсад нутагших ёсгүй.

Батсуурь Эф Эй Икс ХХК-нд ажилд орсоноосоо хойш 3 сарын дотор 6 лифт борлуулж, гэрээ хийсэн аж. Харин захирал хүүхэн ийнхүү сайн ажилласан залууд урамшуулал, амалсан цалингаа өгөхгүй бултах арга замаа хайж, дараах бичигт гарын үсэг зуруулах гэж оролдсон гэдэг.

 Харин Батсуурь түүнийг хүслийг биелүүлээгүй бөгөөд цалин, урамшууллаа өгөхгүй, заль хэрэглэж, хөдөлмөрийг нь мөлжих оролдлого хийж байгааг эсэргүүцэн даргадаа шаардлага тавьж, үгээ хэлсэн ч "чамайг алсан ч яадаг юм. Чи хэл ам хийж яваад хаа хүрэх юм” гэх мэтээр загнаж, дарамталж, хавчиж шахах болсон байна. Ингээд л хуульчдад хандаж, өөрийнх нь эрхийг "Эф Эй Икс” ХХК-ийн захирал Б.Хонгорзул гэх бүсгүй хэрхэн зөрчиж байгааг учирлажээ. Тус компаний удирдлагуудтай хууль зүйн туслалцаа үзүүлж буй хуульч нь очсон ч гэсэн хэл амаар доромжлуулж, эцэстээ захирал хүүхэнд гүтгүүлж, цагдаагийн байгууллагад дуудагдсан байна. Харин Батсуурь "хэл амаар доромжилж, бүр давраад гар хүрсэн захирал бүсгүйн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахад” түүний гомдлыг хүлээж аваагүй гэх. Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлсэн удаа бий. "Цагдаа нь улстөрийн цагдаа болсон. Шүүх нь ялзарсан. Монголд шударга ёс алга” гэж..!

Хууль хяналтын байгууллага иргэдийн гомдлыг үл тоодог, мөнгөтэй, эрх мэдэлтэй, эрх мэдэл бүхий хүмүүст тал засдаг, ажиллаж, хөдөлмөрлөөд эх орондоо сайхан амьдрах хүсэлтээ иргэдээ ийнхүү үл тоодог байдал ердийн үзэгдэл мэт цэцэглэн хөгжиж байна.

Энэ компаний хувьд хөдөлмөрийн хууль зөрчиж, Монголын залуучуудыг хуурч мэхлэн ажиллуулж, хөдөлмөрлөсөн хөлсийг нь өгөхгүйгээр ажлаас нь чөлөөлдөг. Ингэхдээ тухайн ажилчиддаа хэл ам хийж, хууль хяналтын байгууллагаар явсан ч өөрсдийн ярьж байгаа зүйлийг нотлох баримтыг өгдөггүй. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдэг ч тухайн гэрээндээ гарын үсэг зурахгүй цаг хожиж, эцэст нь хүмүүсийг хөөж явуулдах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг байх юм.

Ийм байдлаар бусдын хөдөлмөрийг мөлжиж, ашиг хонжоо олдог гадны болон дотоодын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, цэгцлэх цаг болжээ. Тэгэхгүй бол ажилгүй, ядуу, иргэдийн тоог энэ мэт бусдын хөдөлмөрийг шулан мөлжигч байгууллагууд нэмсээр байгаа төр засгийн түвшинд анхаарах цаг болсон…

Хятадын хөрөнгө оруулалтай, хятад эзэнтэй компанид ажиллаад хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч, зардал чирэгдэл болж байгаа Монгол залуучууд өчнөөнөөрөө байна. Тэгэхээр энэ байдлыг холбогдох байгууллагууд яаралтай таслан зогсоож, Монголчуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах шаардлагатай байна. Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэг газар гээд бие даасан агентлаг байдаг. Тэгвэл энэ газар энэ мэт гадны хөрөнгө оруулалттай, гадны захиралтай газруудад шалгалт хийдэг болов уу?

Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн Монголчуудын өвгөдийн сургаал бий. Яагаад тэгвэл Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг нь ард түмэнтэй нь доромжилж байгаа юм бэ? Энэ улсад эзэн байна уу?

Энд хууль зүйн туслалцаа үзүүлж буй залуус, ажилтан авахдаа борлуулагч нарт амалдаг урамшуулалын стандартыг нь үзүүлж, бусдын эрх ашгийг зөрчихгүй байх ёстой талаар хэлэлцэхээр очсон бөгөөд гол нотлох баримтыг авахаар улайрч буй үед нь хийсэн бичлэг аж. 

Үргэлжлэл бий /Дараагийн удаад би. Захирал ажилтантайгаа хэрхэн харьцаж, доромжилж, цохиж, алсан ч яадаг юм гэх мэт үгээр дайрч давшилж буй бичлэгийг хүргэх болно/. Бид Ардчилсан нийгэмд амьдарч байгаа тиймээс хэн нэгэн ажил олгогч нь ажилтантайгаа боол мэт харьцаж, тэдний эрх ашгийг зөрчиж, залилж, хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй юм.

Н.Цэндбат

Эх сурвалж: Мandtugai.mn/


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

Сэтгэгдэл байхгүй байна.