Долларын ханш буурч байгаа нь “гал унтраах” гэсэн өнгөлөн далдлалт
Ам.долларын
ханш буурч, төгрөгийн ханш чангарах сураг гарч эхлээд байна. Эдийн
засгийн хямралд өртсөн иргэдийн хувьд энэ бол сайхан мэдээ. Гэхдээ
иргэдийн дунд эргэлзээ бас байгаа. учир нь энэ сард ам.доллар 1905
төгрөг хүртлээ өссөн. Тэгтэл БНХАУ-ын даргыг ирэх сургаар бууж,
өнөөдөр 1835 төгрөг болоод байна. Нөгөө талаас Н.Алтанхуягийн Засгийн
газарт олгосон 100 хоног дуусгавар болж байгаатай холбоотой гэж хардах
хүмүүс ч байна.