Шунхлайн түгээгч эмэгтэйг удирдлага нь дарамталж байжээ

915

Саяхан Төв аймгийн Зуунмод сумаас хойш таван км-т "Өндөр дов” гэх газарт байдаг "Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Ц-г хөнөөн, орлогынх нь мөнгийг авч зугтсан хэрэг гарсан талаар мэдээлж байсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус станц энэ сарын 17-ны үдэш ойролцоогоор нэг сая төгрөгийн орлоготой байсан бололтой. Хэдхэн төгрөгтэй болохын тулд өрх толгойлсон, хоёр хүүхдийн эхийг хөнөөсөн юм.  

Талийгаач Ц-гийн цогцост хийсэн үзлэгээр цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амийг нь хохироон ажлынх нь байранд орхиод явсан байв. Хохирогч 1975 онд төржээ.   Хоёрдугаар курсийн оюутан охин, есдүгээр ангийн сурагч хүү, 80 гарсан ээжийнхээ хамт Зуунмод суманд амьдардаг байсан аж. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэж, гэр бүлээ тэжээх гэж зүтгэж явсан эмэгтэй шуналдаа хөтлөгдсөн харгис нэгний гарт өртсөн. 

 

 

Талийгаачийн дүү болон хүүхдүүд нь цагдаа нарт  "Энэ  ШТС-д түгээгчээр ороод дөрвөн жил болж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй. Бие нь өвдөж байсан ч ажиллаж байдаг хүн. Энэ жил анх удаа ээлжийн амралт авч айраг, цагаан дээр гарч, төрөлх Баян сумынхаа ойд оролцож байхад нь ажлаас нь дуудсаар байгаад хугацаанаас нь өмнө ажилд нь оруулсан. Энэ ШТС-д даргатайгаа нийлээд ердөө гуравхан хүн ажилладаг. Уг нь таван хүн ажиллах ёстой юм билээ. Эгч маань ажлаа солих юмсан гэж ярьдаг байсан. Шинээр ажилд орсон хүн ирэхээ больчихлоо гээд амарч байхад утсаар дуудаад ажиллуулдаг байсан. Ажиллахгүй бол өөр хүнийг ажилд авна хэмээн дарамттай байна. Дарамтладаггүй газарт ажилд орохсон гэдэг байсан ” гэж мэдүүлсэн гэнэ.

Утас барьдаггүй, холбоо сүлжээ муутай, зэлүүд газар ганц эмэгтэй түгээгч өдөр дараалан ажиллаад байсан нь гэмт хэрэгтний анхааралд өртсөн бололтой. Уг нь ШТС-ууд бие хамгаалагчтай хамт түгээгчийг ажиллуулдаг гэнэ. Гэтэл эзгүй зэлүүд газар ийм хамгаалалтгүй байсан байна. Мөн талийгаач ганцаараа өдөр дараалан ажиллаж байснаа төвдөө нууж, М гэгчтэй хамт ээлжлэн гарч байгаа гэж мэдүүлж байсан байна. Яагаад худлаа мэдүүлж байв гэдэг нь анхаарал татаж байгаа гэнэ.

www.times.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

915 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex