Ч.Хүрэлбаатар сайдаа Хөгжлийн банкнаас “ЛУЙВАРДАЖ” авсан Голомт банкны 60 сая долларыг яах гэж байна
"Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын "Пауэрчайна Ресурсэс” ХХК Бөөрөлжүүт Цахилгаан Станцын төсөлд хамтран 450 сая долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгө оруулалтыг авч 2016 оноос цахилгаан станц баригдаж 2019 оноос цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ гэж нэг хэсэг шоудсан. Одоогийн байдлаар 2019 онд цахилгаан үйлдвэрлэх нь битгий хэл цахилгаан станцын шав тавьсан талаарх бодит мэдээлэл цацагдахгүй байна.
Гэтэл Голомт банк, Хөгжлийн банкнаас 60 сая долларын зээл авсан тухай мэдээлэл сошиал орчинд тархах боллоо. Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Бөөрөлжүүт” төслөө Хөгжлийн банканд 60 сая долларт барьцаанд тавьсан гэнэ. Нөгөөх 450 сая долларын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт утаа болов уу. Цахилгаан станц хаачсан бэ? Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар гарын үсэг зурж, зураг хөрөгөө даруулаад сүрхий явж байсан санагдах.
"Бөөрөлжүүт” төслийг 60 сая доллараар үнэлүүлж Хөгжлийн банкнаас зээл авсан тухай Уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ.
"Багануурын уурхай 35 тэрбумын үнэлгээтэй, Шивээ овоо 27 тэрбумын үнэлгээтэй. Харин Голомт банк эрчим хүчний нүүрсний орд "Бөөрөлжүүт”ийг 60 сая доллароор буюу 165 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банканд барьцаалж зээл авсан бол энэ эрүүгийн гэмт хэрэг. Зарах үнээс 20 дахин их байна” хэмээн салбарын мэргэжлийн хүний үүднээс дүгнэн хэлжээ.
Энэ тал дээр ямар нэгэн тайлбар өгнө үү хэмээн твиттерчид Ч.Хүрэлбаатар сайдаас асуусан ч таг дуугүй байсаар байна. Мөн эдийн засгийн байнгын хороо, сөрөг хүчин болох АН-ын гишүүд энэ хэрэг дээр ганц ч үг дуугарахгүй байгаа нь харамсалтай.
Арилжааны таван банк өөрийн хөрөнгийн дутагдалд орсон талаарх мэдээлэл өнгөрсөн зун нэг хэсэг шуугиулаад авсан. Банкнуудын хөрөнгийн дутагдлыг хаахийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 511 тэрбум төгрөгийг 2019 оны 1-дүгээр сарын 1-нээс өгөхөөр УИХ хаалттай, нууц горимоор хуралдсан байдаг. Үнэхээр арилжааны таван банк өөрийн хөрөнгийн дутагдалд буюу харилцагчдийн мөнгийг эрсдэлд оруулсан бол тэр өрийг иргэдийн татварын мөнгөөр шийдэх нь зөв үү. Өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкнуудын тоонд Голомт банк ч багтаж байхыг үгүйсгэхгүй юм.
Одоо энэ улс төрчид дарга нар нууцаар дээгүүрээ идэж уудгаа болих болоогүй юм уу. ЖДҮ ийн зээлийн луйвар дэлгэгдээд удаагүй байтал одоо арилжааны банкнуудын луйвар эхэллээ. Энэ 60 тэрбумын луйвар чинь үнэндээ 60 сая долларын луйвар байсан юм биш үү. Энэ АТГ, тагнуул, цагдаа нь ажлаа хийгээч ээ. Их хурлын гишүүд, сөрөг хүчнийхэн амь орооч ээ. Үнэхээр 60 тэрбум авсан бол 130 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Энүүгээр нэг арилжааны банкийг тэжээж байхаар олон мянган ядарсан дундаж давхаргынхан, баялаг бүтээгчид дээ зээл болгоод өгмөөр байна шүү дээ Ч.Хүрэлбаатар сайдаа. Таны гарын үсэгтэй байж л хөгжлийн банкнаас зээл олгогдоно шүү дээ.
http://seruuleg.mn/2898
Сэтгэгдэл байхгүй байна.