Майкл Блүүмберг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ хоёрдугаар сард шийднэ

0

Майкл Блүүмберг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ хоёрдугаар сард шийднэ

 

Америкийн Нью-Йорк хотын дарга асан тэрбумтан Майкл Блүүмберг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ ирэх оны хоёрдугаар сараас хэтрэхгүй шийднэ. Энэ тухай тэрбээр "Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"Энэ асуудлыг 1-2 дугаар сараас хэтрэхгүйгээр шийдэх боломжтой гэж бодож байна. Сонгуульд өрсөлдөх эсэхийг шийдэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг үүнээс эрт цуглуулж болохгүй” гэж Нью-Йорк хотын дарга асан хэлжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн дараачийн сонгуульд ялах магадлалынхаа талаар ярих арай эрт байна гэж үзэж байна.

"Талархлын өдөр /11 дүгээр сарын 22/, Зул сар /12 дугаар сарын 25/, дараа нь нэгдүгээр сарын эхний долоо хоног залгана. Энэ үед л зөвлөхүүдтэйгээ ярилцаж, надад боломж бий эсэхийг тунгаах хэрэгтэй. Яагаад сонгуульд өрсөлдөх хэрэгтэй вэ гэдгээ эргэцүүлэн бодож, бас ойлгож байгаа. Энэ улс орон хэрхэхийг, би юу хийх ёстой вэ гэдгийг мэдэж байгаа. Гэвч үүнийг хийх боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэж Блүүмберг ярьжээ.

 

 

 

Өдгөө 76 настай тэрбумтан 2002-2013 онд Нью-Йорк хотын даргын албыг хашиж байв. Тэрбээр мөн Блүүмберг агентлагийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай. Өнгөрсөн оны эцсээр Блүүмберг нүүрснээс хараат байдлыг багасгах болон эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрт шилжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр Америкийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог бөгөөд 2018 онд "Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 50.8 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex