МҮДН-ынхан хурлаа хийж Засгаа аврах уу? самрах уу? гэдгээ шийдэхээр болжээ
АН дахь нэлээд эртний гол фракц бол МҮДН. Монголын үндэсний дэвшилтэд нам хэмээх улстөрийн хүчнийг байгуулж улстөрд орон зайгаа эзэлж явсан энэхүү бүлэглэлийн гол лидер нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Н.Батбаяр нар билээ. Гэвч тэд 2012 оны сонгуулиас хойш дотроо хагарч, намдаа нөлөөгөө алдах болсон. Үүний гол эхлэлийг тавьсан хүн бол одоогийн Эдийн засгийн сайд Н.Батбаяр гэдэг.