Г.Төмөрбаатар дарга аа, таны “Оюуны бяд” хотын орлогч даргад хүрэх үү!!

5

Г.Төмөрбаатар дарга аа, таны “Оюуны бяд” хотын орлогч даргад хүрэх үү!!

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатарыг албан тушаалаасаа огцрохыг ажилчид нь шаардан мэдээлэл хийж байсан удаатай. Угтаа бол энэхүү хурган дарга ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж олон ч хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн хэмээн тухайн үед Монголын тээвэр холбоо, Газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тус газрын ажилчдын төлөөлөл олон нийтэд мэдээлж байв.

Гэтэл иймэрхүү ёс зүйн алдаа гаргасан хүнийг Нийслэлийн Засаг даргын орлогч болох гэж буй тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. Учир нь Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байх тухай асуудал яригдсан. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх төвшинд ажиллуулахаар болсоноо мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, тэрбээр албан хоёр, албан бус дөрвөн орлогчтой ажиллана гэсэн үг. Энэхүү асуудлаас үүдэж албан ёсны хоёр орлогч даргын суудалд санаархсан хэнээтнүүд дээр дооргүй гүйлдэж " Би дарга болно” хэмээн сэрүүн зүүдэлж яваа аж. Мэдээж эдгээрийн нэг нь Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар. Хэрвээ хотын дарга С.Амарсайхан, Г.Төмөрбаатарыг өөрийнхөө багт авч албан ёсны хоёр орлогийнхоо нэгээр ажилуулсан тохиолдолд сайн нэр зүүхгүй нь ойгомжтой. Учир нь дээр хэлсэнчлэн түүний хуудуутай, хууль бус үйлдлүүд одоог хүртэл хэл ам таталсан хэвээр буй билээ.
Тухайлбал, Г.Төмөрбаатар тус газрын даргаар томилогдсон цагаасаа эхлэн ажилчдаа хууль бусаар халах, эрх мэдэл бүхий өндөр албан тушаалыг худалдах, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулах буюу сэлбэг материалыг хэт өндөр үнээр худалдан авч, зөрүү гаргасан гэх асуудлаар ажилчид нь хууль хяналтын байгууллагад хандаж байсан удаатай. Харин цагдаагийн байгууллагаас ажилчидынх нь өгсөн мэдээллийг бодит үндэслэлтэй хэмээн тогтоож түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг удаа дараа шаардсан тухай мэдээлэлүүд одоог хүртэл хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн байна. Тиймээс л өнгөрсөн гурван жилийн хугацаанд доривтой ажил хийж гавиагүй Г.Төмөрбаатарт хотын орлогч дарга гэх албан тушаал ахдаж түүний оюуны бяд ч хүрэх болов уу гэсэн болгоомжлол буйг нуух юун.

Яг үнэндээ С.Амарсайхан даргад ажил хийх хугацаа маш бага үлдсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Учир нь 2020 оны УИХ сонгууль болоход 1.2 жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ ахархан богино хугацаанд одоо байгаа дарга нарыгаа хольж сольвол зөвхөн халаа сэлгээ хийсэн хотын дарга гэдэг гуншинг С.Амарсайхан дарга зүүх болно. Тиймээс халаа сэлгээнээс илүүтэй одоо байгаа дарга нартайгаа нэг баг болж 2020 онтой золговол маш олон ажлуудыг хамтдаа хийж намдаа төдийгүй нийслэлд ч нэр хүнд нь өснө гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Эцэст нь хэлэхэд Улаанбаатар хотын захирагч аа, ардаа хэл дагуулсан Г.Төмөрбаатарыг нэг орлогчоор томиловол таны нэр хүнд шавартай хутгалдана гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.

 
Erennews.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

Захиалгат материал бичээд санаатай тарааж байна даа арга ядсан хүмүүс юм даа

Захиалгат материал бичээд санаатай тарааж байна даа арга ядсан хүмүүс юм даа

:

Томилчих вий дээ гэж айсан хүмүүс байгаа юм биш үү

:

болж л байг.. юу нь буруу гэж

:

Арай ч үгүй байлгүй дээ, юун орлогч дарга бэ

:

АМАРСАЙХАН МИНЬ ЗОЛИГИЙН ХҮНИЙГ ОРЛОГЧООРОО ТОМИЛООД ЗОВЛОНГ НЬ ҮҮРЭВ ДЭЭ НЭР ХҮНД УНАЖ ДАРААГИЙН СОНГУУЛЬ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭХ ШҮҮ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex