Туркийн нисэгчдийг АНУ-ын баазад сургахаа больжээ

0

 

Туркийн нисэгчдийг АНУ-ын баазад сургахаа больжээ

 

 АНУ-ын нисэх хүчний Люк бааз дээр сөнөөгч-бөмбөгдөгч "F-35" нисэх онгоцыг жолоодох ур чадварын сургалтад хамрагдаж байгаа Туркийн нисэгчдийн сургуулийн нислэгийг зогсоосон тухай Пентагоны албан ёсны төлөөлөгч Майк Эндрюс мэдээлжээ.

 

Аюулгүй байдлыг хангах үүднээс Туркийн нисэгчид болон техникчдийг бэлтгэх хөтөлбөрийг түр зогсоох шийдвэрийг Люк баазын дарга өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Гэхдээ Туркийн мэргэжилтнүүдийг Флорида муж улсын Эглин баазад бэлтгэсэн хэвээр байгаа аж.

"Foreign Policy” сэтгүүлд зургадугаар сарын 7-нд мэдээлснээр, Флорида болон Аризона муж улсын баазуудад сургаж байгаа Туркийн нисэгчдийн томилолтын тушаалыг долдугаар сарын 31 гэхэд хүчингүй болгож, тэднийг баазуудад нэвтрүүлэхгүй болсныг АНУ-ын Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акаруд илгээсэн захидалдаа мэдэгджээ. Мөн энэ онд багтан АНУ-д ирэх ёстой байсан Туркийн 34 нисэгчийг хүлээж авахаас татгалзсан байна. Учир нь "F-35 хөтөлбөрийн хүрээнд Турктэй хийж буй хамтын ажиллагааг түр зогсоох”  шийдвэрийг Вашингтон гаргажээ.

Туркийн нисэгчдийг бэлтгэж сургах хөтөлбөрийг зогсоосон нь Анкара ОХУ-ын зенитийн пуужингийн "С-400" системийг худалдан авах шийдвэр гаргасантай холбоотой юм. Уг цогцолборыг худалдан авсан тохиолдолд "F-35” сөнөөгч онгоцуудаа Туркт нийлүүлэхээс татгалзаж магадгүй гэдгийг Вашингтон Анкарад анхааруулсан юм.

Турк улс одоогийн байдлаар "F-35" загварын 30 нисэх онгоц худалдан авах захиалга өгсөн байгаа аж.

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex