Этиопын анхны эмэгтэй Ерөнхийлөгч тангарагаа өргөжээ
Этиопын парламентын гишүүд Сахле-Ворк Зевдег улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонголоо.
Ингэснээр багагүй дипломат ажлын туршлагатай С.В.Зевде нь Африкийн орнуудын цорын ганц эмэгтэй төрийн тэргүүн болж байна.
Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Засгийн газрынхаа бүрэлдэхүүний тэн хагасыг эмэгтэй гишүүдээр бүрдүүлснээс долоо хоногийн дараа С.В.Зевде Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож байна.
Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа "Этиоп улсад хүйсийн тэгш байдлыг бий болгохын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллахаа" амлажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.