Д.Одбаяр дарга аа, та өргөдлөө өгнө үү

0

Д.Одбаяр дарга аа, та өргөдлөө өгнө үү

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д арван хоног тодорхой эрхээ хязгаарлалтайгаар оршин сууна. 

Өөрөөр хэлбэл БНСУ-ын цагдаагаас түүнд хилийн хориг тавиад буй. Д.Одбаяр нь есөн цагийн турш байцаалт өгсөн бөгөөд ингэхдээ "архины нөлөөнд автаж, ийм үйлдэл хийсэн байж болзошгүй” хэмээн мэдүүлсэн тухай тус улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Бүх л бүтэн улсын хууль цаазын тэргүүний шившигт мэдээлэл ийнхүү ОУ-д түймэр шиг тархаж байна.  Гэтэл манай зарим албаны хүмүүс энэ үйл явцыг өмгөөлөх байр суурьтай байгаа бол олон нийтийн зүгээс Цэцийн дарга Д.Одбаярыг ажлаа хүлээлгэн өгөх нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байна.

Тэгвэл Цэцийн дарга ямар тохиолдолд Д.Одбаяр ажлаа хүлээлгэн өгөх хуулийн заалттай вэ?

5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа

1. Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

2. Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон,  бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

 4.Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно.

 5.Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.

6.Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно.

6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

1.Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.

2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.

З. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.

 5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.

 6.Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

Д.Одбаярын хувьд өнгөрсөн 2017 оны зургадугаар сард Цэцийн даргаа томилогдсон байдаг. Бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин яг одоо бол Д.Одбаяр өөрийн ёс бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зүйн хэрэг юм.
 
П.Гоо

Эх сурвалж: Olloo.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.