Гар утас тань гадны халдлагад өртөж буй эсэхийг мэдэх аргууд
Таны гар утсанд хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөөд байгаа юм шиг, мэдээллийг тань үздэг ч юм шиг, эсвэл давхар яриа чагнаад ч байгаа юм шиг санагддаг уу? Тэгвэл дараах кодуудын тусламжтайгаар энэ эргэлзээгээ баталгаажуулж болох юм.
*#21#
Та утсан дээрээ *#21# хэмээн бичээд, дуудлага хийх ногоон товчийг дараад үзээрэй. Энэ нь танд дуудлага, мессеж болон бусад мэдээллийг өөр тийш нь шилжүүлсэн эсэхийг харуулах болно. Мөн энэхүү аргыг хартай хосууд болон хүүхдээ хүний наймаанд өртөж, бусдын гарт орох вий гэхээс айсан эцэг эхчүүд хэрэглэж, мэдээллийг авдаг байна.
*#62#
Хэрэв таны утасны дуудлага ирэхгүй, өөр тийшээ яваад байгаа юм шиг санагдаж байвал *#62# гээд залгаж, хариултаа олж аваарай. ##002# Та энэхүү код руу залгаснаар утаснаас тань мэдээлэл авахыг оролдсон бүх холбоосыг устгах болно. Та хохирогч болохоос өмнө энэхүү аргыг хэрэглэж, бүх холбоосыг цэвэрлээрэй.
*#06#
Энэ кодын тусламжтайгаар та "IMEI” буюу Олон улсын гар утасны төхөрөөмж танигч дугаараа олж мэдэх юм. Тус дугаарыг ашиглаж, та гар утсаа алдсан тохиолдолд олох боломжтой. Утас асаалттай байгаа үед байршлыг нь тодорхойлж болох тул та энэхүү дугаарыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай юм. Та яг одоо *#06# гэж залган өөрийн дугаараа тэмдэглэж аваарай. Жеймс Бонд код Та хэн нэгэн таныг дагаж, мөрдөж байгаа эсэхийг мэдмээр байвал доор дурдах кодыг ашиглаарай. Кодыг хийхээс өмнө утсандаа netmonitor хэмээх програмыг суулгах ёстой. "iPhone” гар утсанд:*3001#12345#* "Android” үйлдлийн системтэй гар утсанд: *#*#4636#*#* эсвэл *#*#197328640#*#* Алхам 1: "UMTS Cell Environment”-ийг нээгээд "UMTS RR info” руу нэвтэрч Cell ID-ийн мэдээллийг тэмдэглэж аваарай. Энэ нь ойр орчим байгаа станцууд юм. Холбогдсон станц байвал гар утас идэвхжиж эхлэх болно. Алхам 2: Үндсэн цэс рүү эргэж ороод "MM info”-г нээж "Serving PLMN” руу орно. Local Area Code (LAC)-ыг бичиж аваарай. Алхам 3: Та бичиж авсан хоёр тэмдэглэгээгээ ЭНД бичээрэй. Ингэснээр таны утас аль станцтай холбогдож байгааг харж, хаана байгааг нь мэдэх боломжтой. Вирусийн эсрэг програм суулгах Хэрвээ та "Android” үйлдлийн системтэй утас ашигладаг бол вирус байгаа эсэхийг үргэлж шалгаж байгаарай. "PlaceRaider” гэх вирус нь хамгийн аюултайд тооцогдох бөгөөд утсанд нэвтэрч, камераар дамжин эргэн тойрны зургийг даран, тухайн орчныг 3D-гээр бүтээдэг байна. Интернетэд холбогдсон тохиолдолд гар утасны нууц үг болон өөр бусад мэдээллийг цацаж, асуудал үүсгэдэг аж. Тусгай албаныхан утасны яриаг хэрхэн чагнадаг вэ? Улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албад үүрэн утасны операторуудтай хамтран ажилладаг. Шүүхийн шийдвэрийн дагуу операторууд аюулгүй байдлын албаныханд харилцагчийнхаа дуудлагыг сонсох эрхийг бүрэн олгодог байгаа юм. Тусгай албаныхан таны утсыг чагнаж байлаа гэхэд та үүнийг мэдэх ямар ч боломжгүй. Утасны яриа доголдох, зай нь хурдан дуусах эсвэл зай нь халаад байвал та гар утсаа засварт өгөхөөс биш, тагнуулын албаныхан чагнаж байна гэж лав бодохгүй болов уу. |