ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" ТӨСЛИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

0

Өчигдөр орон даяар болсон хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн үеэр ХНХЯ Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд хамгаалагч" төслийн нээлтийг хийлээ. Сүхбаатарын талбайд болсон төслийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол нарын албаны хүмүүс, Цагдаагийн ерөнхий газар, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан, гадаадын төсөл хөтөлбөрийн төлөөлөл оролцлоо.

Төслийн нээлтэд зориулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжих, хөгжих, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, хамгаалагдах үндсэн эрхийг хангахад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж, 2017 онд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталж, 2018 онд Засгийн газар Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай  албан даалгавар гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор Хүүхэд хамгааллын жишиг бодлого, байгууллага бүрт эцэг эхийн зөвлөл ажиллах зөвлөмжийг баталсныг дурдаад "УИХ, Засгийн газраас хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хамгааллын үйлчилгээний чанар, үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 2018 онд 5,6 тэрбум, 2019 оны улсын төсөвт 8 тэрбум төгрөгийг баталсан. Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 60 дугаар зарлигаараа "Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.

Ийнхүү Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөс хүүхдийн эрх аюулгүй байдалд онцгойлон анхаарч байгаа нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, хүүхдийн эрхийг хамгаалахад салбар дундын оролцоо хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн илрэл” хэмээсэн юм.

Нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ирээдүй хойч үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, нийгмийн хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх нөхцөлийг хангахад хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгах, хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын  хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд оролцсон 2833 гэмт хэрэг гарч, 4922 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон байна.

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль гэрийн хооронд ирж буцах замдаа гэмт халдлагад өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүд, насанд хүрсэн иргэн бүрийн сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн  хүүхдийг олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийг аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх "Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай” хэмээгээд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэднийг элдэв дарамтаас ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг хэмээн үзэж, хүн бүр энэ эрхэм үйлсэд нэгдэн эрүүл аюулгүй, амар тайван амьдралын төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан, хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах "Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг баталж, Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2019 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлж буй юм.

"Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг  нийслэлийн 152 хороо, 21 аймагт нийт 1940 хүүхэд хамгаалагчийг ажиллуулахаар зардал, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд нийт 740,4 сая төгрөгийн зардал шаардлагатай бөгөөд хүүхэд хамгаалагчдад олгох цалин хөлс урамшууллын зардал 460,0 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, хүүхэд хамгаалагч нарын сургалтын зардал, иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлын зардалд 235,0 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрийн зардлаас, 45,4 сая төгрөгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас тус туссанхүүжүүлэхээр баталсан байна.

Төслийг хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, дүүргийн Цагдаагийн азар, хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс хамтран ажиллах бөгөөд төслөөс хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад салбар дундын хамтын ажиллагаа өргөжиж, иргэд, олон нийтийн ойлголт хандлага нэмэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл өмнөх оноос тодорхой хувиар буурсан байх үр дүн хүлээж буйг зохион байгуулагчид ярьж байлаа.  

           

 http://mlsp.gov.mn/nnews/495


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex