Монголын шинэ үеийн трап хөгжмийн хөгжлийг гэгээлгээр тодорхойлж байна

0

 

Монголын шинэ үеийн трап хөгжмийн хөгжлийг гэгээлгээр тодорхойлж байна

 

Трап хөгжмийн урсгал нь 1990-ээд он болон 2000-аад оны эхээр үүсэлтэй, хип-хоп жанрын нэгэн урсгал юм. Trap нь ерөнхийдөө sub-bass, scratch,TR 808-ийн цохилтууд, даралтат хөгжмийн давхардсан хэмнэл, давтагдсан ая гэх мэт элементүүдээс бүрдэнэ.

 

2003 онд анх trap урсгал нь алдартай уран бүтээлчид болох T.I.-ийн "Trap music” ба Young Jeezy-ийн "Let’s get it: Thug Motivation 101” цомгууд гарахад хүмүүст танигдаж эхэлжээ. Харин 2010 онд Waka Flocka Flame, Rick Ross, Gucci Man хэмээх уран бүтээлчдийн ачаар хүчээ авчээ.
2012 оноос эхлэн electro болон dubstep DJ нар өөрсдийн уран бүтээл, хөгжмийн хэв маягтаа trap-ийг түлхүү хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь electro хөгжим сонирхогчид trap-д дуртай болж улмаар dance music-д trap-ийн элементүүд түлхүү орж ирэхэд нөлөөлсөн.

Дэлхийн хөгжмийн дэвшил, шинэ хэв маягт Монгол залуус ч хөл нийлүүлэн алхаж байна. Трап урсгал гэхээр хар тамхи, хараал, ядуурал, гудамжны амьдралыг дүрслэн харуулдаг хэмээн ихэнхи хүмүүс боддог. Энэхүү урсгалыг өсвөр үеийнхэн илүүтэй сонсож байгаа нь томчуудын санааг ихэд зовоодог. Харин сүүлийн үед өсвөр үеийнхэнд үлгэр дуурайлал болж, мэдлэг боловсролдоо анхаарахын зэрэгцээ эерэг хандлагатай дууг олонд хүртээж буй залуу уран бүтээлч бол Б.Батбуян буюу Бабу юм. Тэрээр 2002 онд Япон улсын Токёо хотод төрсөн бөгөөд одоо Сакура сургуулийн 12-р ангид суралцаж байна. Уран бүтээлээ хүргээд удаагүй ч олны талархлыг ихээхэн хүлээгээд буй түүний "Nasa", "Анхилуун", "X SIENTE", " ROOKIE OF THE YEAR", "Гуйлгачин" зэрэг дуунууд өсвөр үеийнхэнд хит болж, дараа дараагийн дуунуудыг нь тэсэн ядан хүлээж байна. Youtube сувагт хамгийн их үзэлттэй "Nasa" дуу нь 4 сарын дотор 872,000 хандалт авсан байна.

Тухайн үед орж ирсэн санаагаа уран бүтээл болгон туурвидаг тэрээр дуундаа хараалын үг хэллэг, хар бараан зүйлийг тусгадаггүй нь Монголын ирээдүй болсон өсвөр үе, олон мянган залууст үлгэр дуурайлал болж байна. Бабу шинэхэн цомгийн ажилдаа шамдан орсон бөгөөд англи, япон хэлний мэдлэгээ дээшлүүлж, спортын зэргээ ахиулахаар хичээж байна. Тэрээр 100 буудалт даамны 2 зэрэг, сагсан бөмбөгийн 2 зэрэгтэй бөгөөд хичээл сурлагадаа анхаарлаа хандуулж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш сайн сурагч хэмээн багш нар нь ам сайтай байдаг юм билээ. Та бүхэндээ нэгэн нууц задлахад мэдлэг боловсролтой, залуу уран бүтээлчдийн төлөөлөл Бабу маань 2020 онд "Forever young"  нэртэй шинэхэн цомог гаргахаар бэлдэж байна. Урлаг Монголд хөгжихийн төлөө Монгол залуус хичээсээр байна. Нийгэмд дуу хөгжмөөр эерэг хандлага бий болгохын сацуу залууст зөв үлгэр дуурайлал болж буй нь үнэхээр сайшаалтай.


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.