Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Цар тахлын улмаас хойшлогдоод байсан 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын хуваарийг АХБХ-оос танилцууллаа.
Уг хуваариар манай шигшээ
- 10-р сарын 8-нд Тажикистан,
- 11-р сарын 12-нд Киргизстаны талбайд тус тус зочлон тоглож,
- 10-р сарын 13-нд өөрсдийн талбайдаа Японы шигшээ багийг хүлээн авахаар болжээ.
Урьдчилсан шатны тоглолтууд 11-р сард дуусах бөгөөд дараагийн шатны тоглолтууд 2021 оны гуравдугаар сард болохоор ОУХБХ-ны хуваарьт багтсан байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл байхгүй байна.