О.Ганжигүүр: Аливаа зүйлийг хийхэд золиос гардаг
Ш.НОМИНДЭЛГЭР
Энэ удаагийн "Өөр зочин” булангийн зочноор "Black ocean” кофе шопыг үүсгэн байгуулагч О.Ганжигүүрийг урьж ярилцлаа.
Монголд ихэнх газар бүх ширээ нь адилхан нэг хэвийн байдаг шүү дээ. Тэгээд тэр газрыг ажиллуулдаг залуутай кофе уунгаа яагаад ингэж тохижуулсан юм бэ гэж асуухад "Хүн болгон адил биш. Өөрсдийн гэсэн харах өнцөг, сонирхолтой учраас манайд орж ирээд өөрийн хүссэн сандал ширээндээ суух хэрэгтэй” гэж хэлсэн. Яг энэ нь надад шинэлэг санагдаж хэрвээ би ийм газар нээвэл яах бол гээд өмнөхөөсөө ч илүү их бодсон. Хүн аялалд яваад ирэхээр толгой тархи арай хөнгөрөөд, зориг орчихдог юм байна лээ. Монголдоо ирээд нээж чадах юм шиг санагдаад хамаг юмаа барьцаанд тавиад эхэлж байсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24 БААСАН № 141 (6366)
Сэтгэгдэл байхгүй байна.