Өглөөг аз жаргалтайгаар угтах сайхан аргад суралцаарай
Өглөө эртлэн босох нь их зүйлийг амжуулах, өөртэйгөө ярилцах, эрч хүчтэй байх зэрэг олон ач холбогдолтой болохыг уншигч та цөөнгүй удаа сонсож байсан байх. Харин эрт босно гэдэг тийм ч хялбар зүйл биш учраас нойрмоглохгүйгээр өглөөг хэрхэн аз жаргалтайгаар эхлүүлэх тухай дараах арга замуудыг та бүхэнд зөвлөж байна.
Сэрээд 15 минутын турш сунгалтын дасгал хийгээрэй: Өглөө сэрээд сунгалтын дасгал болон бага зэрэг иогийн дасгал хийх нь яг л кофетэй адил таныг сэргээх бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Цахим хэрэгслээс хол бай: Хэрэв та шинэхэн өглөөг нийгмийн сүлжээн дэх цахим хуудас, мэйл хаягаа шалгаж эхлүүлдэг бол энэ маш сөрөг нөлөөтэй юм шүү. Та өөрийн мэдэлгүй өөрийгөө стресстүүлж байна гэсэн үг. Харин үүний оронд ном унших болон ямар нэг шинийг санаачлах зүйл хийж болно шүү дээ.
Өдрийнхөө төлөвлөгөөг гарга:Хэрэв та хийх зүйлийнхээ жагсаалтыг тухайн өдрийнхөө өмнөх орой гаргадаг бол одоо үнийгээ өглөө эрт босоод хийж үзээрэй. Энэ нь цэгцтэй, төлөвлөгөөтэй ажиллахад тань туслаад зогсохгүй таныг өдрийн турш зорилготой, эрч хүчтэй байлгах болно.
Эерэг хандлагатай дуу сонсож, урам зориг сэргээсэн утга бүхий ном унш: Өглөө сэрээд дуу сонсож, ном уншиж байгаарай. Өөдрөг сэтгэгдэл, эерэг хандлагыг төрүүлж байдаг учраас та өдрийн турш илүү аз жаргалтай байх болно.
Та өглөөний цайгаа уудаг уу? Үүнийг та өмнө нь олон удаа сонсож байсан байх. Гэхдээ дахин хэлье. Өглөөний цай бол маш чухал зүйл юм шүү. Өглөө бүр цайгаа ууж, эрүүл хоол хүнс хэрэглэснээр эрч хүчтэй, бүтээмжтэй байх ба анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг байна.
Дуртай зүйлээ хий: Өөрийн дуртай, таныг ямар нэг байдлаар аз жаргалтай болгодог зүйлийг өглөө эртлэн босоод хийгээрэй. Магадгүй та дуртай кофе шоптоо орж кофе ууж суух, өдрийн тэмдэглэлээ бичих болон дасгал хийхийг хүсч байж болох юм шүү дээ. Тиймээс өглөөгүүр та өөртөө бага зэрэг цаг гаргаж, өөрийгөө баярлуулаарай.
Ус…Найман цагийн турш унтаад сэрэхэд хүний биемахбод шингэнээр дутагдсан байдаг. Тиймээс өглөө сэрээд ус уух нь амны цангааг тайлахаас гадна сэргэлэн, эрч хүчтэй байхад тань туслах болно.Усандаа нимбэг хийж уувал бүр ч сайн. Учир нь нимбэг дархлааг дэмжиж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Гэртээ байсан ч бүх зүйлд бэлэн бай: Залхуутай өдрийг хүсэхгүй байгаа бол ямар ч үйл явдалд бэлэн бай. Төлөвлөсөн зүйлгүй байсан ч хувцасаа бэлдээд, илүү идэвхтэй, эрч хүчтэй болгох зүйл хийхэд бэлэн байх хэрэгтэй.
Тогтмол цагт босч байгаарай: Заримдаа өглөөгүүр унтахыг хүсдэг байх. Гэхдээ өдөр бүр заавал тогтмол цагт босдог байх хэрэгтэй шүү. Ингэснээр таны бие махбод тогтмол цагийн хуваарьт орж, өдөр ирэх тусам өглөөд амархан сэрдэг болно. Хэрэв та үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа бол тун удахүй сэрүүлэггүйгээр сэрдэг болно гэдгийг баттай хэлье.
Өдрийн хамгийн эхний ажлаа эрч хүчээр дүүрэн эхлүүл:Ажлаа эхлэхэд бэлэн болсон бол хамгийн эхний ажлаа маш эрчимтэй эхлээрэй. Энэ нь өдрийн турш идэвхтэй, бүтээмжтэй байхад тань туслах болно.
Сэтгэгдэл байхгүй байна.