БАЯНХОШУУ ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХААЛТ БОЛЛОО
СХДЗДТГ, "Дэлхийн зөн монгол”ОУБхамтран 2000 оноос хэрэгжүүлсэнБаянхошууорон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн баяр боллоо. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 140 мянга гаруй иргэн тус хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал, Гамшгийн менежмент болон яаралтай тусламж, Орон нутгийноролцооба хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Ус, орчны эрүүл ахуй болон Нөлөөллийн төслөөс шууд үр шим хүртжээ. ҮүндСонгинохайрхандүүргийн 8 хороо, 5 сургууль, 9 цэцэрлэг, 15 хувийн хэвшил, 8500 өрх, 15 мянган эцэг эх, 25 мянган хүүхэд, 150 сайн дурынханхамрагдсанбайна. Хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэдийн төлөөллийн хэлснээр "Анх 2000 онд 5 настай байхдаа "Дэлхийн зөн байгууллагынХИТХ-т хамрагдаж, Герман улсад суух нэгэн гэр бүлийн хайр ивээлийг хүртэж, тэдний ивээн тэтгэдэг монгол охин болсон. Жаахан охин байхаас минь л тэд надад үргэлж захидал бичиж, өөрсдийн амьдардаг газрын сонин сайхан, онцлог болон гэр бүлийнхээ талаар хуваалцдаг байсан. Тэд 20 жилийн турш намайг дэмжиж ирсэн. 6 жилийн их сургуулийн минь төлбөрийг төлж, өнөөдрийн намайг бий болгосон. Одоо би хүний их эмч. Мөн өөрөө Дэлхийн зөнмонголынхэрэгжүүлж байгаа Дотоодын хүүхэд ивээн тэтгэлэг хөтөлбөрийн ивээн тэтгэгч гэжээ. 20 жилийн турш тогтвортой үргэлжилсэн хөтөлбөрийн үр шимийг хүртсэн иргэд сэтгэл хангалуун байж, уг хөтөлбөртэй хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс сайн туршлага авч үлдэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.