ЗУРААЧ Н.БАТБААТАРЫН "НУТАГ НУТГИЙН ӨНГӨ" БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Батбаатарын "Нутаг нутгийн өнгө” судалбар зургийн бэсрэг үзэсгэлэн нь Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хэнтий, Төв аймгийн нутгаар явж зурсан нийт 32 судалбар зургаас бүтсэн.
Судалбар зургийн гол онцлог тухайн байгальд сууж нар, салхи, бороо гээд байгалийн үзэгдэлд уран бүтээлчийн мэдрэмжээр, байгалийн араншин, өнгө гэрэл сүүдрийг гаргахыг зорьдог. Уран бүтээлчийн хувьд байгаль бол хамгийн том багш гэж үздэг. Тухайн байгальд зурсан зураг нь байгалийн энерги шингэсэн, уран бүтээлчийн мэдрэмжийг шингээсэн дахин давтагдашгүй өнгө будаг, зохиомжийн хослол болдог.
Та бүхнийг Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсгээр аялаж, үзэсгэлэнг таалан соёрхохыг хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна.