Цар тахлын үеэр гаалийнхан 165 сая төгрөгөөр ЗАНГИА авч “тансаглажээ”

0


gaali zangia

Төрийн байгууллагуудын шилэн дансаар ээлжит "но” илэрлээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын шилэн данснаас харахад, 165 сая төгрөгөөр зангианы худалдан авалт хийсэн нь анхаарал татаж эхлээд байна. Ингэхдээ тендерээр Анар гранд ХХК зангиа нийлүүлсэн байгаа юм. Гэтэл тус компанийн мэдээлэл цахим хайлтаар илрэхгүй байгаа нь хардлага дагуулах боллоо.

4ГЕГ-ын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад, тус газар нь системд бүртгэлтэй 1500 ажилтантай ба зангианы худалдан авалт хийсэн нь үнэн гэсэн юм. Мөн Анар гранд ХХК хоёр гурван салбартай зангиа үйлдвэрлэдэг компани гэж тайлбарлав. 1500 ажилтан бүр зангиа зүүхгүй ч, харж үзээд "бүгд зүүнэ” гэдэг байдлаар тооцвол нэг зангиаг 110 мянган төгрөгөөр худалдан авсан байж таарах нь. Яг дор нь 10 орчим сая төгрөгийн тодорхойгүй  барааны худалдан авалтын гүйлгээ байгааг харж болно.

ГЕГ цар тахалтай үед зангиа авах нь тулгамдсан асуудал мөн үү гэдгийг олон нийт асууж байна. Эсвэл гаалийнхны гол бэлгэ тэмдэг нь зангиа учраас зайлшгүй худалдан авалт хийх үүрэгтэй байсан уу гэж асуумаар… Бүр цааш лавшруулж харвал, Засгийн газраас улс оронд халдвар тархахаас үүдэн зорилтот бүлэгт нийцсэн халамжийн бодлого хэрэгжүүлэхээс өөрөөр төрийн байгууллагуудыг хэрэглээгээ танаж, үргүй зардлаа багасгах үүрэг өгөөд байхад дур мэдэн тансаглах нь хэн нэгний том ашиг сонирхол, шахаа цаана нь явна уу гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм.

3

Дээрх зурган дээрх хүсэлтийн гүйлгээний утга хэсэг дэх гурван ангилал нь зангианы үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон материалын зардал бололтой. Харин ГЕГ-ын холбогдох албаны хүн 165 сая төгрөгийн зардлыг зөвхөн зангиа биш, нормын хувцас бас хийлгэсэн гэдэг байдлаар тайлбарласан юм. Тэгвэл зангианы ард өөр үйлдвэрлэл, үйлчилгээний зардлыг далдлан үйлдсэн нь дахин нэг хардлагыг дагуулах нь тодорхой.

Хардах эрхийн хүрээнд бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

Ю.Халиун

FACT.MN


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex